Меган Маркл цалинтай чөлөө хүсч, Сенатад захидал бичжээ | News.MN

Меган Маркл цалинтай чөлөө хүсч, Сенатад захидал бичжээ

Меган Маркл цалинтай чөлөө хүсч, Сенатад захидал бичжээ

Меган Маркл цалинтай чөлөө хүсч, Сенатад захидал бичжээ

Меган Маркл шинэ хүүхдээ өлгийдөн аваад буй америк эцэг, эхчүүдийг төлөөлөн цалинтай чөлөө хуульчлахыг хүссэн захидлыг Сенатын олонхийн удирдагч Чак Шумер болон Танхимын дарга Нэнси Пелоси нарт хандан бичсэн байна.

Захидалд дурдсанаар, хууль тогтоогчдыг шинэ хүнээ хүлээн авсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох замаар тэдэнд ажлын байраа хадгалах, мөрөөдлөө биелүүлэх боломж олгохыг уриалжээ.

Тэрбээр мөн захидалдаа оны эхээр мэндэлсэн Лилибет Диана Маунтбаттен-Виндзор охин нь бусад хүүхдүүдийн адилаар ажил эрхэлдэг, хязгаарлагдмал орлоготой ээж, аавынхаа гар дээр өсч торниж байгаа талаар бичжээ.

Мөн түүний санхүүгийн байдал өнгөрсөн болон одоо хоёрын хооронд ямар их ялгаатай байгааг дурдаж, Лилибет охиноо харахын тулд ажлаасаа чөлөө авах мөчид үүнийг улам бүр мэдэрдэгээ онцолсон байна. Энэ үед тэрбээр цалинтай чөлөөг хамгийн ихээр хүсдэг гэжээ.

Тэрбээр "Ямар ч эцэг, эх хүүхдээ харах уу, эсвэл амьдралаа залгуулах уу гэдэг сонголтын өмнө ирэх ёсгүй. Тиймээс цалинтай амралт нь энэ бодлогыг дэмждэг цөөн хэдэн ажил олгогч, эсвэл мужуудын хүрээнд хэрэгждэг асуудал байхаас илүүтэй үндэсний эрх ашиг байх ёстой" хэмээн иргэнийхээ хувиас байр сууриа илэрхийлсэн аж.

Марклын захидал твиттерт тэр дороо олны талархлыг хүлээсэн байна. Тэдний нэг нь "Захидалдаа чухал асуудлыг хөндөж өгсөн Меган Марклд талархлаа. Энэ захидлын ачаар шинэ эцэг, эхчүүд цалинтай чөлөө авах боломжтой болно гэж найдаж байна" гэжээ.

Нөгөө нэг нь "Би цалинтай чөлөөг дэмжсэн Сассексийн гүнгийн авхай Меганаар үнэхээр их бахархаж байна. АНУ бол эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох хөтөлбөр хэрэгжүүлдэггүй цорын ганц баян орон… Үнэхээр хүлээн зөвшөөрөх аргагүй!” гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO ENTERTAINMENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ккк 2021-10-22 66.181.177.54

энэ тэнэг ордноос хөөгдөхөөс ч яахав дээ

Avatar

Зочин 2021-10-22 185.220.103.8

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-22 192.82.88.202

Tehdee ted chini chi bidnees arai deer yum bilee !

Avatar

Зочин 2021-10-22 202.9.40.21

Харуудаа гэж. Монголчууд шиг халамжлуулаад сууж байх дуртай хүмүүс шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж