"Ардын элч”-ийн Ариунаагийн дүр ард түмний илэрхийлэл юм" | News.MN

"Ардын элч”-ийн Ариунаагийн дүр ард түмний илэрхийлэл юм"

"Ардын элч”-ийн Ариунаагийн дүр ард түмний илэрхийлэл юм"

"Ардын элч”-ийн Ариунаагийн дүр ард түмний илэрхийлэл юм"

Уран бүтээлч, сонирхогчдын хүсэн хүлээдэг наадмуудын нэг нь “Улаанбаатар” олон улсын кино наадам. Аравдугаар сарын 18-наас 24-ний хооронд 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ жилийн кино наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон билээ.

Наадмыг зохион байгуулагчид  “Ардын элч” киног сонсгон, онцлох нүүр хуудсаа хийгээд байгаа юм. Учир нь, тус кино 1959 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас  Ариунаагийн дүрээр жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй жүжигчний мөнгөн медаль авсан байдаг.  Харин  энэ сарын 21-нд “Ирж яваа цаг” кино форум зохион байгууллаа.

Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын газрын дарга Б.СЭРГЭЛЭН:

-“Улаанбаатар” кино наадмыг зохион байгуулж, оролцож, дэмжиж байгаа хүмүүст талархал илэрхийлье. Зохион байгуулсан үеэс нь эхлээд Соёлын яам дэмжиж ирсэн. Цар тахалтай холбоотойгоор энэ удаагийн наадам цахим хэлбэрээр зохион байгуулж байна. “Улаанбаатар” кино наадмын гол зорилго, агуулга кино сонирхогч, бүтээгч, түгээгч нарт дэлхийн кино урлагийн чиг хандлага хаашаа явж байна вэ, хууль эрх зүйн орчны нөхцөл байдал ямар байна вэ гэдгээс эхлээд боловсон хүчний бодлогыг багцаар хөнддөг.

Энэ жил ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхэн ой тохиож байна. Соёлын яам энэ удаа наадмыг бодлогоор дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Манай яам нэг жилийн хугацаанд Музейн тухай  хууль, Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай гээд гурван хуулийг УИХ-аар батлуулаад байна. Тиймээс би “Ирж яваа цаг” форумд хуулийн чиглэлээр илтгэл тавихаар ирээд байгаа юм.

“Ардын элч” кино бол чадварлаг уран бүтээлчдийн бүтээсэн, “Монгол кино” үйлдвэрийн бүтээл. XX зууны энэхүү бүтээлийг мэдэхгүй хүн байхгүй. Монголын алтан фондод хадгалагдаж, үеийн үед үндэснийхээ тусгаар тогтнолыг таниулах, аминаас үнэтэй зүйл бол эх орон, тусгаар тогтнол гэдгийг харуулах агуулгатай кино.

Монголын жирийн ардуудын хүн чанар, хүнлэг байх, хүн байх утга учрыг тусган үзүүлсэн байдаг. “Ардын элч”-ийн Ариунаа гэдэг дүр бол монголчуудын хүндэлж хайрладаг дүр. Тиймээс ч өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхэнд хоногшиж ирсэн. Тухайн дүр нь нийгэмд эр нөхөртөө үнэнч, эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа ард түмний илэрхийлэл юм.

Кино зохиолч, найруулагч А.МИЕЭГОМБО:

-“Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр “Ирж яваа цаг” форум жил бүр зохион байгууллдаг. Энэ хүрээнд манай фестивалийг зохион байгуулагчид олон ажил хийдэг. Ялангуяа Монголын кино урлагт тулгамдаад байгаа асуудлууд юу байна вэ, үүнээс гарах гарц шийдлүүд бий юу гэдэг талаар төр болон хувийн хэвшлүүд, уран бүтээлчид ямар байр суурьтай байгаагаа илэрхийлдэг онцлогтой. Бид энэ жил кино урлагийг дэмжих хууль УИХ-д өргөн барьж батлуулсан. Энэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-22 66.181.161.112

Орчин үеийн Монгол киногүзэх хүн маш бага учир нь алуур,хулгай бүдүүлэг Монголд байхгүй ес суртахууны доголдлыг сурталчилж байна

Avatar

tegj baij tembuuneesee salna shu 2021-10-22 66.181.178.244

yadaj porn hiideg bolchood kino naadam ntr getsgee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж