Монгол нүүрсийг Ганцмод боомтод галт тэргэнд шилжүүлж ачна | News.MN

Монгол нүүрсийг Ганцмод боомтод галт тэргэнд шилжүүлж ачна

Монгол нүүрсийг Ганцмод боомтод галт тэргэнд шилжүүлж ачна

Монгол нүүрсийг Ганцмод боомтод галт тэргэнд шилжүүлж ачна

Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артурын мэдээлснээр, Монгол Улс Тяньжин боомтод гацаад буй 4500 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг БНХАУ-ын талд тавьжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 18-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзахдаа хугацаа нь дуусах дөхсөн, хөлдөх эрсдэлтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг даруй авах шаардлагатай чингэлгийг яаралтай татаж авах талаар ярилцсаны зэрэгцээ хоёр тал нүүрс тээвэрлэлтийн талаар санал солилцсон байна.

Хилийн зарим боомтод хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Монголоос ирж буй нүүрсийг Ганцмод боомтод Хятадын гал тэргэнд шилжүүлэн ачихаар болжээ.

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан "Олон улсын ачаа тээврийн харилцааны хэлэлцээрт зааснаар ачааг хүлээн авч буй тал ачдаг зарчмаар БНХАУ-ын талд шилжүүлж байна" гэж мэдээлэв.

Тэрбээр “Манай улс БНХАУ-тай хилийн найман боомтоор харилцдаг. Өнөөдөр дөрөв нь цар тахлын улмаас түр ажиллахгүй байна. Гашуунсухайт боомтод хатуу хяналт дор халдвараас сэргийлж чадаж байсан ч зургадугаар сард халдварын тархалт нэмэгдсэн. Жолооч, боомтын ажилчид халдвар авснаас үүдэн хэвийн ажиллах боломжгүй байсан.

1700 орчим хүнийг гурван удаагийн шинжилгээнд хамруулж, халдвараа хумьж, ногоон бүс болгосон. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, хэвийн ажиллах боломж бүрдэж, өдөрт гарах тээврийн хэрэгслийн тоо 380-415 болж нэмэгдсэн. Энэ зохион байгуулалт, сахилга батаа хадгалж чадвал дээрх тоо нэмэгдэж, нүүрс тээврийн экспорт хэвийн үргэлжилнэ.

Нүүрсний экспортын тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2021 оны 185 дугаар тогтоолын дагуу Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминал байгуулан ашиглалтад оруулсан, одоо явж буй тээвэрлэлттэй зэрэгцүүлэн уг терминалаар дамжуулан нүүрсийг чингэлэгт тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2021-10-22 66.181.161.117

Үхэж хэвтсэн хар Хятадууд Тяньжин боомтод байгаа ачаа барааг юунд тэнд нь хориод байдаг зулбасганууд вэ.Татвар юмнуудыг нь аваад явуулж болдоггүй юмуу энэ чинь одоо…Бараагаа авмаар байна…авмаар байна.

Avatar

Зочин 2021-10-22 139.5.219.66

2012 он гэхэд Тавантолгойд вагонд нэг удаа ачаад замдаа ямар ч шилжүүлэн ачилтгүй эцсийн өртөө хүртэл тээвэрлэж бид өөрсдөө авах мөнгөө өсгөж болох байтал Женкогийн балгаар олон зуун машинаар Говийн хөрсийг эвдэлж, экологийн гамшиг болгож, жолооч нар олноороо амиа алдаж одоо ковидын үеэр бөөн саатал болгож замдаа баахан шилжүүлэн ачилт хийж илүү зардал улс орноо хохироож байгааг тэр хулгайч ойлгож байгаа болов уу? Үгүй л байх

Avatar

Зочин 2021-10-22 66.181.161.2

Эрх мэдэлтнүүдийн мэдлийн хүнд даацын машинууд явж байгаа болохоор төмөр замыг гацаахыг л хичээнэ шдээ

Avatar

иргэн 2021-10-22 202.179.15.114

Зүй ёсоор бол энэ асуудлаар ЕС одоо нэг зөвлөх хийж байгаа хүнийхээ турсгыг нь хуулж, зөвлөхөөсөө болиулах нь зүйтэй болов уу.

Avatar

иргэн 2021-10-22 103.136.254.8

Төмөр замаа тавилдаа хурдан тавьж холболдоо. Хэдэн жолооч нарыг гэрт нь буцаа мах горьдсон нохой шиг ийм байлгаж болохгүй. МУ -д эрүүл хүн хэрэгтэй. Байгал орчноо хар. Ирэх жил намар гэхэд төмөр замаар нүүрс зөөдөг болъё

Avatar

Зочин 2021-10-22 66.181.181.61

Буруутан нь Х.Баттулга шvv дээ, Оюун-Эрдэнэ хамаагvй

Avatar

Зочин 2021-10-22 66.181.181.117

2012 он гэхэд Тавантолгойд вагонд нэг удаа ачаад замдаа ямар ч шилжүүлэн ачилтгүй эцсийн өртөө хүртэл тээвэрлэж бид өөрсдөө авах мөнгөө өсгөж болох байтал Женкогийн балгаар олон зуун машинаар Говийн хөрсийг эвдэлж, экологийн гамшиг болгож, жолооч нар олноороо амиа алдаж одоо ковидын үеэр бөөн саатал болгож замдаа баахан шилжүүлэн ачилт хийж илүү зардал улс орноо хохироож байгааг тэр хулгайч ойлгож байгаа болов уу? Үгүй л байх

Avatar

Зочин 2021-10-22 122.201.21.247

Янз бүрийн эргүү төслүүдэд мөнгө дүүрэн олддог. Ганц мөнгө олж байгаа газар чинь энэ шдээ… Тэр цэрэг, ТЗ бүгдийг аваачин байгаад 10км бүдүүнээс нарийн шилжүүлж болдоггүй.. Ухна ухаанд нь унасан Дижитал Дуракууд юм даа

Avatar

Зочин 2021-10-22 66.181.161.113

Арав гаруйхан км газар нарийн цариг татчих хөрөнгө ухаан гаргах чадал алга уу.. Ээ чааваас ийм төр засагтай байх гэж.. Хайран сонголт….

Avatar

Зочин 2021-10-22 202.179.27.52

үнэндээ тэнэг сонголт хийжээ чи.яаж толгой нь эргэхээрээ МАНинг сонгодог байна аа

Avatar

Зочин 2021-10-22 66.181.189.68

Хятадын нарийн царигийг 20 км оруулаад ирэх л ухаан алга даа эргүү Оюуэрдэнэ.Зайлаачээ

Avatar

Зочин 2021-10-22 69.138.231.52

Хөөрхий дөө, бодлоггйү эрх баригчдийн хар гайгаар ингэж айлын аманд орох гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж