Монгол нүүрсийг Ганцмод боомтод галт тэргэнд шилжүүлж ачна

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Монгол нүүрсийг Ганцмод боомтод галт тэргэнд шилжүүлж ачна

Монгол нүүрсийг Ганцмод боомтод галт тэргэнд шилжүүлж ачна

Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артурын мэдээлснээр, Монгол Улс Тяньжин боомтод гацаад буй 4500 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг БНХАУ-ын талд тавьжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 18-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзахдаа хугацаа нь дуусах дөхсөн, хөлдөх эрсдэлтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг даруй авах шаардлагатай чингэлгийг яаралтай татаж авах талаар ярилцсаны зэрэгцээ хоёр тал нүүрс тээвэрлэлтийн талаар санал солилцсон байна.

Хилийн зарим боомтод хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Монголоос ирж буй нүүрсийг Ганцмод боомтод Хятадын гал тэргэнд шилжүүлэн ачихаар болжээ.

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан "Олон улсын ачаа тээврийн харилцааны хэлэлцээрт зааснаар ачааг хүлээн авч буй тал ачдаг зарчмаар БНХАУ-ын талд шилжүүлж байна" гэж мэдээлэв.

Тэрбээр “Манай улс БНХАУ-тай хилийн найман боомтоор харилцдаг. Өнөөдөр дөрөв нь цар тахлын улмаас түр ажиллахгүй байна. Гашуунсухайт боомтод хатуу хяналт дор халдвараас сэргийлж чадаж байсан ч зургадугаар сард халдварын тархалт нэмэгдсэн. Жолооч, боомтын ажилчид халдвар авснаас үүдэн хэвийн ажиллах боломжгүй байсан.

1700 орчим хүнийг гурван удаагийн шинжилгээнд хамруулж, халдвараа хумьж, ногоон бүс болгосон. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, хэвийн ажиллах боломж бүрдэж, өдөрт гарах тээврийн хэрэгслийн тоо 380-415 болж нэмэгдсэн. Энэ зохион байгуулалт, сахилга батаа хадгалж чадвал дээрх тоо нэмэгдэж, нүүрс тээврийн экспорт хэвийн үргэлжилнэ.

Нүүрсний экспортын тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2021 оны 185 дугаар тогтоолын дагуу Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминал байгуулан ашиглалтад оруулсан, одоо явж буй тээвэрлэлттэй зэрэгцүүлэн уг терминалаар дамжуулан нүүрсийг чингэлэгт тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж