Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг Европын холбооноос хүний эрхийн дээд медалиар шагнажээ. Европын парламентаас 45 настай Навальныйг “Аугаа эр зоригтон” хэмээн магтаж, “Үзэл санааны эрх чөлөөний Сахаровын медаль” олгосон байна. "Европын холбооны энэ үйлдэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд нүүрэн дундуур нь татаад авсантай ижил" хэмээн ажиглагчид дүгнэжээ.
Навальный өнгөрсөн онд химийн хүчтэй бодист хордож, Германд эмчлүүлэн эсэн мэнд үлдсэн ч Москвад буцаж ирмэгцээ шоронд хоригдсон юм.
“Путины дэглэмийн авлигын хэргийг олон нийтэд мэдээлж, нийгмийн сүлжээнд болон улс төрийн хүрээнд өрнүүлсэн Навальныйн акц нь Оросын ард түмний дэмжлэг хүлээсэн” гэж Европын парламентын ерөнхийлөгч Дэвид Сассоль мэдэгдэлдээ дурджээ.
Навальныйг баривчилж хорьсны дараа түүний найз нөхөд, хамтран зүтгэгчдийг нь Оросын албаныхан “ангуучилж” эхэлсэн юм. Тухайлбал, Оросын шүүхээс өнгөрсөн зургадугаар сард Навальныйн Авлигатай тэмцэх санг хууль бус хэмээн зарлаж, оффисыг нь салан тусгаарлах байгууллага гэж тодорхойлсон билээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS