Халаасны мөнгөний тухай эцэг, эхчүүдийн мэдэх ёстой зүйлс

Хуучирсан мэдээ: 2021.10.22-нд нийтлэгдсэн

Халаасны мөнгөний тухай эцэг, эхчүүдийн мэдэх ёстой зүйлс

Хүүхдийнхээ өдөр тутмын хэрэгцээнд зориулан халаасны мөнгө өгөхдөө санхүүгийн анхан шатны ойлголт мэдлэг олгохын зэрэгцээ мөнгөө ухаалаг зарцуулахад сургаж болно гэдгийг та мэдэх үү? Санхүүгийн зөв дадал зуршлыг хүүхдэдээ төлөвшүүлэхийг хүссэн эцэг, эхчүүдэд зориулан энэхүү мэдээллийг хүргэж байна.

Эхлэл

Хүүхдүүд ихэвчлэн 7-17 насандаа мөнгөтэй харилцаж, санхүүгийн харилцаанд орж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн мэдлэг, ойлголтыг зөв, цэгцтэй өгөхөд тохирсон үе. Ингэхийн тулд та хүүхдийнхээ хэрэгцээнд тохирсон халаасны мөнгийг өгч эхлээрэй. Энэхүү “төсвөө” хэрхэн хуваарилж, зөв зарцуулж буйгаас, цаашлаад хуримтлуулж чадаж буй эсэхээс хүүхдийн тань санхүүгийн талаарх ойлголтын суурь тавигдана.

Шийдвэр

Хэзээнээс хүүхдэдээ халаасны мөнгө өгч эхлэх вэ? Энэ асуултын хариуг хүүхэдтэйгээ ярилцаж байж олно. Ямар нэгэн зүйл худалдан авахын тулд мөнгө төлдөг, зайлшгүй шаардлагатай зүйлдээ мөнгө зарцуулахаас гадна илүү гарсныг нь хуримтлуулах  хэрэгтэй, эсвэл өнөөдөр бүгдийг үрээд дууссан бол дахин халаасны мөнгө өгөх хүртэл “тэсэх” хэрэгтэй болно зэрэг сэдвээр тэдэнтэй ярилцсаны эцэст халаасны мөнгө өгч эхлэх, эсэхээ шийдээрэй.

Хэмжээ

Хэр хэмжээний мөнгө хүүхдэдээ өгөх вэ? Мэдээж энэ нь танай өрхийн орлого, хүүхдийн нас болон бусад хүчин зүйлсээс хамааран гаргах шийдвэр. Хамгийн гол нь хэд хоногт хэдэн төгрөг өгөх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр хүүхэд мөнгөө хэрхэн зарцуулах, мөн хэдийг хадгалах вэ гэдгээ төлөвлөж чаддаг болно.

Үнэ цэн

Зарим эцэг, эх хүүхдэдээ мөнгөний үнэ цэнийг ойлгуулах, ажилд сургах үүднээс гэрийн ажилд тусалбал халаасны мөнгө өгөх болзол тавьдаг. Жишээлбэл, амралтын өдрүүдэд өөрт тохирсон гэрийн ажилд тусласнаар хүүхэд ирэх долоо хоногийн халаасны мөнгөө бүрэн авах эрхтэй болох агаад ингэснээр мөнгийг хөдөлмөрлөж олдгийг ойлгоно. Улмаар мөнгөө үр ашигтай зарцуулах, хуримтлуулахад суралцах юм.

Бяцхан зөвлөгөө

Хүүхдийн санхүүгийн мэдлэг, зөв дадалтай болоход үнэнч туслах, “багш” нь та байх болно гэдгээ үргэлж санаарай. Тиймээс эцэг, эхчүүддээ зориулан бяцхан зөвлөгөө хүргэе.

  • Тайлбарла. Яагаад халаасны мөнгө өгч буйгаа, түүнчлэн юунд зарцуулах боломжтойг тайлбарлаж өгөөрэй. Яг л дэлгүүрээс бараа авахад хэрэглэх заавартайгаа ирдэгтэй ижил явц юм шүү.
  • Зөвлө. Халаасны мөнгөнийхөө хэдэн хувийг хадгалах, аль хэсгийг нь амттанд зарцуулах тухай зөвлөгөө өгөөрэй. Бүр хамтдаа төлөвлөгөө гаргаж, тэмдэглэл хөтөлсөн ч болно.
  • Зээл. Хэрэв таны хүүхэд сар бүр авдаг тогтсон мөнгөнөөсөө илүүг хүсвэл, та яагаад түүнд зээлж болохгүй гэж? Гэхдээ мэдээж эргүүлэн төлөх нөхцөлийг тохироорой. Ингэвэл хүүхэд тань мөнгө зээлэх болон хэрхэн эргэн төлөх тухай ойлголттой болж, санхүүгийн харилцаанд суралцана.
  • Үлгэрлэ. Ямар ч тохиролдолд, аль ч зүйлийг хүүхэд эцэг, эхийнхээ үйлдэл, дадлаас харж суралцана. Санхүүгийн хувьд ч адил. Санхүүгийн сахилга баттай байхыг өөрийнхөө жишээн дээр хүү, охиндоо харуулаарай.

Үйлчилгээ

Хүүхдэд зориулсан олон төрлийн санхүүгийн үйлчилгээг банкууд санал болгодог. Тухайлбал, ХААН Банкнаас санал болгож буй 7-17 насны хүүхдүүдэд зориулсан “TEEN” картыг онцолж байна. Та энэхүү картыг хүүхдэдээ авч өгснөөр “TEEN” багцын үйлчилгээнүүд болон хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой.

Үүнд:

  • Хадгаламжийн дэвтэр үнэ төлбөргүй нээлгэх;
  • “TEEN” лояалти хөтөлбөр, хөнгөлөлт урамшуулалд хамрагдах;
  • “Ухаалаг мэдээ үйлчилгээ” ашиглан гүйлгээний мэдээлэл авахад нэмэлт төлбөргүй;
  • ХААН Банкны АТМ-ээр гүйлгээ хийхэд хураамжгүй;

Хүүхдэдээ зориулан “TEEN” багц авч өгснөөр мөнгөний зарцуулалтыг хянахаас гадна санхүүгийн боловсролд нь томоохон хөрөнгө оруулалт болно. Мөн цар тахлын үед бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлэх боломжтой.

“Дэлхийн хуримтлалын өдөр 2021”-т зориулан энэхүү мэдээллийг ХААН Банкны “Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд бэлтгэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж