“FIFA Soccer 11”-ийн нүүр царай

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

“FIFA Soccer 11”-ийн нүүр царай

Спортын сэдэвт видео тоглоомын зах зээлийг эзэгнэгч “Electronic Arts” есдүгээр сарын 28-нд борлуулалтад гарах хөлбөмбөг болон спорт тоглоомын хорхойтнуудын хүсэн хүлээж буй “EA SPORTS FIFA Soccer 11” тоглоомын нүүрэнд АНУ-ын “Лос-Анжелес Галакси” хөл бөмбөгийн клубын од тоглогч Лэндон Донованы зургийг байрлуулахаа мэдэгдлээ. АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багт багтан Өмнөд Африкт дэлхийн аваргаар од болон гялалзсан 28 настай Лэндон Донован “Реал Мадрид”ын Kaка болон “Арсенал”-ын Карлос Вела нартай хамт ийнхүү тус тоглоомын нүүрэнд гарч байна. “Electronic Arts”-ын дэд ерөнхийлөгч Мэтт Билби хэлэхдээ “Лэндон бол олонд хүлээн зөвшөөрөгдсөн авьяаслаг хөлбөмбөгчин, түүнийг сар гаруйхны өмнө хэн гэдгийг дэлхий даяараа харсан, тиймээс ч бид түүнийг олон алдартай хөлбөмбөгчид дундаас эргэлзээгүйгээр сонгосон тэр ч найрсгаар зөвшөөрсөн” хэмээжээ. 59.99 доллараар борлуулагдах тус тоглоом нь DS, PC, PSP, Wii, X360, iPhone зэрэг олон консол дээр борлуулагдана.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж