Монголын 23 хүртэлх насны баг Тайланд, Малайз, Лаостой тоглоно

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

Монголын 23 хүртэлх насны баг Тайланд, Малайз, Лаостой тоглоно

Монголын 23 хүртэлх насны баг Тайланд, Малайз, Лаостой тоглоно

Нийслэл Улаанбаатар хотноо аравдугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд Азийн 23 хүртэлх насны цомын тэмцээний урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд болно. Тус хэсэгт манай 23 хүртэлх насны шигшээ баг Тайланд, Малайз, Лаосын шигшээ багуудтай учраа таарсан юм.

Өрсөлдөгч улсын шигшээ багуудын хувьд Монгол улсад хэдийн ирсэн бөгөөд “bubble” буюу "хөөсөн" системээр ямарваа нэг хүнтэй хавьталд оролгүй тоглолтоо дуусган нутаг буцна.

Өнөөдөр/2021.10.21/ тэмцээний албан ёсны өдрүүд эхэлж, багууд албан ёсны бэлтгэлийг тоглолт болох цэнгэлдэхэд хийж эхэллээ. Эхний бэлтгэлийг зохион байгуулагч Монгол улсын 23 хүртэлх насны шигшээ баг туслах дасгалжуулагч З.Баттулга, Ц.Энхжаргал нарын хамтаар эхлүүллээ. Тус шигшээ баг 10 хоногийн өмнөөс нэгдсэн цугларалтад гарч, бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм. Ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн эрүүл мэндийн шалтгааны улмаас нутаг буцсан ч цахим хэлбэрээр бэлтгэлийн үйл явц бүртэй танилцаж, заавар зөвлөгөөг өгч байгаа бөгөөд богино хугацаанд өөрийн тоглолтын арга барилыг тоглогч болон туслах дасгалжуулагч нарт сайтар ойлгуулсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Манай улсын шигшээ багийн хувьд аравдугаар сарын 25-ны өдөр 11:00 цагаас Тайландын шигшээ багтай, 28-ны өдөр 11:00 цагаас Малайзын шигшээ багтай, 31-ний өдөр 15:00 цагаас Лаосын шигшээ багтай тус тус тоглоно.

Монголын 23 хүртэлх насны шигшээ багт дуудагдсан тоглогчид:

Хаалгачид

  • С.Батмагнай – Дэрэн клуб
  • А.Мэндбаяр – Дэрэн клуб
  • Х.Цэнгүүн – Улаанбаатарын Мазаалайнууд

Хамгаалагчид

  • О.Мөнх-Оргил – Дэрэн клуб
  • О.Даваадэлгэр – Дэрэн клуб
  • Э.Эрхэмбаяр – Дэрэн клуб
  • Т.Дөлгөөн – Дэрэн клуб
  • М.Мөнххүслэн – Дэрэн клуб
  • Г.Бат-Оргил – Улаанбаатар Сити
  • Б.Балжинням – Хангарьд
  • Г.Билгүүн – Хангарьд
  • Б.Батбаяр – Хангарьд
  • Э.Өнөр-Эрдэнэ – Улаанбаатар
  • С.Жамбалбавуу – ДМЮ

Хагас хамгаалагчид

  • Б.Батмөнх – Дэрэн
  • О.Оюунболд – СП Фалконс
  • Г.Ганбаяр – Комарно /Словак/
  • Ц.Баасанжав – Дэрэн
  • Б.Ган-Эрдэнэ – Хаан Хүнс-Эрчим
  • Б.Мөнхтүвшин – Хаан Хүнс-Эрчим
  • Б.Зоригтсайхан – Улаанбаатар
  • Б.Лхагвасүрэн – Би Си Эйч Лионс

Довтлогчид

  • Б.Өсөх-Ирээдүй – Дэрэн
  • М.Жансерик – СП Фалконс
  • П.Ууганбаяр – Улаанбаатар
  • Ц.Далайцэрэн – Дэрэн
  • Б.Балжинням – Улаанбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж