Орос, Монголын сэтгүүлчид хил хязгааргүй ярилцана | News.MN

Орос, Монголын сэтгүүлчид хил хязгааргүй ярилцана

Орос, Монголын сэтгүүлчид хил хязгааргүй ярилцана

Орос, Монголын сэтгүүлчид хил хязгааргүй ярилцана

Улаанбаатар хотноо ирэх арваннэгдүгээр сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Монгол, Оросын сэтгүүлзүйн салбарынхан “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” сэдвийн дор хуран чуулна.

ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Улаанбаатар дахь Русский Дом, Бүх Оросын сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МНСЭ)-тэй хамтран тус чуулга уулзалтыг зохион байгуулж буй юм.

Энэхүү чуулга уулзалтад ОХУ-ын хамгийн том радио холдинг болох "Русская Медиагруппа", түүний бүтцэд багтдаг долоон радиостанц: “Русское Радио”, “Русская Служба Новостей”, “ХИТ FM”, радио MAXIMUM, DFM, "Радио Монте-Карло" болон RU.TV телевизийг төлөөлж Бүс нутгийг хариуцсан Ерөнхий захирлын орлогч, Ерөнхий асуудал эрхэлсэн дэд захирал, Олон улсын гэрээ хэлэлцээрийн газрын дарга нар ирэхээ мэдэгджээ.

Тус чуулга уулзалт ОХУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн өдрүүдэд тохиох хамгийн том арга хэмжээнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.

Монгол, Оросын сэтгүүлзүйн салбарын өнөөгийн байдал, сэтгүүлчдийн ур чадварын сургалт, харилцан мэдээлэл солилцох, сэтгүүлчийн ёс зүй, сэтгүүлзүйн өөрийн зохицуулалтын байгууллага гээд өргөн хүрээт асуудлыг хэлэлцэх энэхүү чуулга уулзалтын үеэр хамтын ажиллагааны шинэ өргөн боломжууд нээгдэх нь.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар "Россотрудничество" агентлагийн төлөөлөгчийн газрынхантай уулзах үеэрээ санал тавьсны дагуу Монголын телевиз, радиогийн салбартай түншлэл тогтоохоор Оросын медиа, телерадио системийн хамгийн том интегратор "Окно" телевизийн Сибирийн бүс нутгийг хариуцсан Худалдаа, арилжааны газрын дарга, Инженерийн албаны даргын бүрэлдэхүүнтэй төлөөлөл, мөн Буриадын Бүгд Найрамдах Улсын "Буриад ФМ" радио компаний Ерөнхий захирал ирж МҮОНР, ТВ8 телевизүүдтэй хамтран ажиллах гэрээ үзэглэх хүсэлтээ ирүүлжээ.

Монголчуудын сайн мэдэх  Бүх Оросын телевиз, радиогийн улсын компаниуд “ВГТРК”, "Россия", "Россия-24", олон улсын мэдээллийн ИТАР-ТАСС, РИА Новости-"Россия сегодня", " Восток-Телеинформ" агентлагууд, ОХУ-ын НТС медиахолдинг, "Big Asia" буюу "Большая Азия" телевиз гэх Оросын хэвлэл мэдээллийн салбарын магнатууд "Россотрудничество"-гийн урилгыг таатай хүлээн авч Монголд ирэхээр болсон бол Буриад, Тува, Халимаг улсын төлөөлөгчид ч хүрэлцэн ирэхээр төлөөлөгчийн газарт мэдэгджээ.

Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан энэхүү чуулга уулзалтад гибрид хэлбэрээр (цахимаар болон биечлэн) оролцох боломжтой. Медиа форумын үеэр өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагыг сурталчлах, түншлэл бий болгох, хамтран ажиллах гэрээ үзэглэх боломжийг Русский Дом хангаж, тусгайлан телевизүүд, радио, агентлагууд гэсэн Медиафорумын секцүүд ажиллуулах юм байна. Мөн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг павильоноор хангах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-10-22 202.9.46.213

ш** хог вирус хятад ялгадасаа

Avatar

Зочин 2021-10-22 64.119.25.151

Хошного 89

Avatar

Зочин 2021-10-22 64.119.25.17

Нөгөө цүнх барьдаг сэтгүүлчид нь хойшоо байвал дээр шүү.

Avatar

Зочин 2021-10-22 103.14.36.18

Уг уулзалтад дефакто Жаргалсайхан, ТВ25-ын Алтай, Форум буюу датакомын Д.Энхбат, ТВ9-ийн захирал Энхбат, мөн заавал сэтгүүлч гэж хязгаарлахгүйгээр улстөрчдийг /ж-нь Оюунгэрэл, С.Оюун гэх мэт/ оролцуулж асуулт асуулгавал гоё доо.

Avatar

Зочин 2021-10-22 103.14.36.18

асуулгуулвал хэмээн залруулж уншина уу.

Avatar

Зочин 2021-10-22 124.158.67.211

УЦС аа барья Оросууд аа

Avatar

Зочин 2021-10-22 66.181.161.113

Орос хэлний нилээд сайн мэдлэгтэй хашир туршлагатай сэтгүүлч нараар яриулаарай. Нэг их хадуурчихалгүй гэхдээ байдлыг сайн ойлгуулах, бас жаахан чимхээд өгөхөд гэмгүй. Оёоо нар чих нь нилээд зөөлөрчихсөн байгаа шүү. За тэгээд битгий л хамаагүй дэвэн дэлхийн юм хамж шимээд яриад байгаарай даа. Дипломат ярихаасаа илүү сонсох нь чухал шүү…

Avatar

Зочин 2021-10-22 216.38.195.77

?

Avatar

c 2021-10-22 216.38.195.77

s

Avatar

Зочин 2021-10-22 202.21.109.35

Усан цахилгаан станц тойрсон оросын талын дарамтыг үнэн нүүр царайг оросуудад илчилж станцаа асуудалгүй барих хэрэгтэй. Транзит тээвэр, эрчим хүч, эдийн засгийн харилцааны тэгш бус байдлыг хөндөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-10-22 103.57.92.156

Яанаа гайгүй шиг ахимаг насны сэтгүүлчидээ оролцуулаарай .залуу сэтгүүлчид өмнөөс нь нүүр улаймаар шүү дээ

Avatar

санаа 2021-10-22 112.72.8.90

энэ маш зөв ажил шүү, талархаж б на

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж