Азийн тулааны болон танхимын наадам дахин хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

Азийн тулааны болон танхимын наадам дахин хойшиллоо

Азийн тулааны болон танхимын наадам дахин хойшиллоо

Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг танхимын болон тулааны спортын наадам энэ оны гуравдугаар сард болох байсан ч Covid-19 цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2022 оны гуравдугаар сард зохиогдохоор болсон. Гэвч цар тахлын аюул холдох нь байтугай улам идэвхжсээр байгаа тул тус наадмыг дахин хойшлуулж, 2023 оны арваннэгдүгээр сард зохиох шийдвэрийг Азийн олимпийн зөвлөлөөс гаргалаа.

Тайландын Бангкок, Чонбури хотууд хамтран зохион байгуулах энэхүү наадам 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 26-ны өдрүүдэд явагдах урьдчилсан товтой байна. Тайландын үндэсний олимпийн хорооны хүсэлтээр дээрх шийдвэрийг гаргажээ. Тайландад өнгөрөгч Мягмар гаригт Covid-19-ийн 9000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Манай тамирчид тус наадамд спортын 27 төрөлд оролцох боломжтой бөгөөд наадмын бүртгэл явагдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж