Путин жил бүрийн сүүлээр хийдэг хэвлэлийн хурлаа товложээ

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

Путин жил бүрийн сүүлээр хийдэг хэвлэлийн хурлаа товложээ

Путин жил бүрийн сүүлээр хийдэг хэвлэлийн хурлаа товложээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил болгоны сүүлээр сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулж, сонирхолтой ярилцлага өрнүүлдэг уламжлалтай. Тэгвэл тус уламжлалт хэвлэлийн хурал удахгүй болох гэж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Тус хурал 2001 оноос эхлэн жил бүрийн сүүлээр зохиогдох болсон юм. Харин 2008 оны тавдугаар сараас 2012 оны тавдугаар сар хүртэл Путин ерөнхий сайдын албыг хашиж байсантай холбогдуулан хэвлэлийн хурал түр завсарлажээ. Ийнхүү 2012 онд Путин ерөнхийлөгчөөр сонгогдсоноор уг арга хэмжээ үргэлжлэх болжээ.

2020 оны арванхоёрдугаар сард болсон хэвлэлийн бага хурал “Covid-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор онцлог байдлаар өрнөж байв. Сэтгүүлчдийн зарим нь чуулганд оролцохоор Ново-Огарёво дахь ерөнхийлөгчийн харшийг зорьсон бол зарим нь Москва дахь Дэлхийн худалдааны төвөөс Путинтэй видеогоор холбогджээ.

Цаашлаад, Оросын ард иргэд сэтгүүлчдийн адил асуулт тавих боломжтой байсан нь 2020 оны  хэвлэлийн бага хурлын онцлог байв.

Путины 2001 онд хийсэн анхны хэвлэлийн бага хурал хамгийн богино хугацаанд буюу нэг цаг 35 минут үргэлжилсэн бол хамгийн урт нь 2008 онд дөрвөн цаг 40 минутийн турш үргэлжилжээ. Ер нь Путины хэвлэлийн хурал 2004 оноос гурваас доошгүй цаг үргэлжилж буй юм.

Путины 2001 онд хийсэн анхны хэвлэлийн бага хуралд 500 гаруй сэтгүүлч оролцож байв. Хожим нь энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж, 2002, 2003 онд 700 орчим, 2008 онд 1364 болжээ. Харин Путины гурав дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийсэн хэвлэлийн хурлуудад 1250-аас доошгүй сэтгүүлч оролцжээ.

ЭХ СУРВАЛЖ:TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж