"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг өнөөдөр /2021.10.21/ шүүхээс үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргасан. Д.Хаянхярваагийн хувьд тус компанийн захирлаар томилогдсоны дараа компанидаа дотоод аудитаар шалгалт оруулж, зарим зөрчил илэрсэн учраас АТГ-т хандаж энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг өгч байжээ. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр АТГ-ын дарга бол тус газарт хаягласан албан бичиг хүргүүлж байсан байна.
Зургийн тайлбар: Д.Хаянхярваагийн АТГ-т хүргүүлж байсан албан бичиг
Шүүхээс нэг сар хорих шийдвэр гарсан ч түүний өмгөөлөгчийн зүгээс энэ бол хууль бус үйлдэл гэж үзэж байгаа юм. Тэгвэл "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Монгол Улсын Ерөнхий прокурор, Б.Жаргалсайханд хандаж, хүсэлт гаргасан байна.
Түүний хүсэлтэд,
Миний бие Улсын Их Хурлын гишүүнээр 12 жил ажиллаж 2020 оны зургадугаар сард бүрэн эрхийн хугацаа дуусч, мөн оны аравдугаар сарын 12-ны өдрөөс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Ажилд орсон цагаасаа эхлэн тус компанид байгаа хууль бус үйл ажиллагаа, авилга, хээл хахуулын шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох талаар хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн.
2020 онд Засгийн газрын эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд Ц.Нямдорж болон Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар тус компанийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны мөрөөр авч хэрэгжүүлэх тогтоолд 2019 оны тус компанийн худалдан авах ажиллагааг Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэл өгсний дагуу 2021 оны 8 дугаар сарын 11, 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн.
Гэтэл 10 дугаар сарын 18-ны өдөр гэрт, албан болоод хувийн оффист /түрээслэдэг/ нэгжлэг хийж гэрэл зургийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд шууд тавьж намайг авилга авсан мэтээр нийтэд түгээж, улмаар 48 цаг хорьж миний нэр хүнд, эрхэд ноцтойгоор халдсан хууль бус ажиллагааг Авлигатай тэмцэх газраас явууллаа.
Төрийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, авлига албан тушаалын гэмт хэргийг шалгуулах хүсэлт гаргасны хариуд ийнхүү хуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны хохирогч боллоо. Тодруулбал, намайг хорьж шалгасан асуудал нь 2019 оны буюу намайг томилогдохоос өмнөх үеийн худалдаж авах ажиллагаатай холбоотой асуудал байсан.
Гэтэл энэ асуудал нь надад хамаагүй нь тодорхой болонгуут энэ хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлэн намайг 30 хоногоор цагдан хорьж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг тулгаж үр хүүхдүүд, хань ижлийн болоод найз нөхөд, худ ураг бүхий л хүмүүсийг дуудан байцааж байна. Улмаар 2016 он болоод түүнээс өмнөх байдлыг ч шалгаж байна.
Миний бие бодохдоо, миний эрхэд халдсан хууль бус ажиллагаагаа хаацайлахын тулд ямар ч хамаагүй хэрэг хүлээлгэх, олон нийтэд гэмт хэрэгтэн болгож, харагдуулах хуулийн гэхээсээ улс төрийн агуулгатай үйл ажиллагаа болж байна.
Яагаад миний шалгуулахаар явуулсан өмч хөрөнгө ашиглан шамшигдуулсан асуудлыг над руу чиглүүлж байна вэ? Би хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тайлбар мэдүүлгийг өгч байсан ч намайг учир шалтгаангүй хорьж байна.
Монгол Улсын Ерөнхий прокурор та энэ хууль бус ажиллагааг таслан зогсоож надад холбогдуулаад байгаа асуудлыг хянан хэрэгсэхгүй болгож, хууль бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудад зохих хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.






Мөн тэрбээр энэхүү хүсэлтдээ АТГ-т хүргүүлсэн хоёр албан бичгийг хавсарган хүргүүлсэн байна.
Ш.ЧИМЭГ
Зочин 2021-10-21 122.201.22.81
Өө за за Орос технологи ингээд хол явахгүй дээ хүн хэлмэгдүүлээд дуусна Оюука Нямка ахаасаа сурч байгаа юум уу арай улаан цайм жудаггүй бохир ажиллагаа юу даа Хаянхярваа ч нэг их ариун цагаан амьтан биш байхал даа гэхдээ арай ингэж шургуулчихаад өөрсөдөө олж шогтож болохгүй байлгүй
Зочин 2021-10-21 59.153.113.44
Дарханы засаг дарга байхаасаа хувьчилж идэж ууж шарын голын насанбаттай нийлж алтны уурхайнуудыг эзэмшиж УИХ-д гараад төсөв авилгалаар ханаж чадахаа мэдэхгүй болтлоо идэж уусан хүндээ. Наад хүнээ ухвал их ч юм гарна даа.
Зочин 2021-10-21 202.126.88.49
Дарханы ЗД байхдаа маш их монго идсэн хун дээ. Ямар ч ял шийтгэл аваагуй. Тэрнийг нь сайн шалгах хэрэгтэй. Хаянхярваад маш их но бий шуу.
Иргэн 2021-10-21 202.126.88.137
Нэр төрийг нь унагаах, харлуулах, муу хүн болж харагдуулан зохиомол хэрэг тохон зайлуулах гэсэн нь тодорхой харагдаж байна Шудрага үнэн гэдэг монголын төрд баыхгүй болжээ
Иргэн 2021-10-21 103.229.123.119
Шоронд насаар нь хориорой. Наад шуналтай зөнөг өвгөнөө. Араас нь олон хүн байгаа шүү. Бүлэг хулгайчид
Иргэн 2021-10-21 103.212.118.231
Хууль хяналтын байгууллага яавч ийм байж болохгүй?! Энэ бол шинэчлэлт бус уруудалт шүү?!
иргнн 2021-10-21 192.82.77.142
манай хуулийн байгууллагын үнэн нүүр царай нь энэ өмнө нь асуудал үүсгэхэд нь шалгаагүй хэрнээ намын даргад таалагдахгүй үг хэлэнгүүт гаргаж энэ тэр
йыбө 2021-10-21 192.82.76.176
нэг л ойлгомжгүй. хувийн оффис бол хувийн мөнгө байж болно биз дээ? АТГ яг зорилготойгоор нэгжлэг хийгээд, зураг нтр ийг нь авангуутаа шууд сошиалд тавьж нтр. тэгснээ Эрдэнэс монголын оффис байсан юм шиг ойлголт төрүүлэхээр пост хийж нтр. зүгээр захиалгаар, зорилготойгоор ажилладаг аа хэзээ болих вээ
Зочин 2021-10-21 202.126.90.27
Ийм хулгайчдад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Юу гэж юу гэж гоншгонодог гэнээ муу хулгайч
Зочин 2021-10-21 103.10.23.189
Энэ хүнийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүллээ гэж хүмүүс бичсэн байна. Энэ өвгөнийг олон жил нам нь, улс төр нь хааж хамгаалж ирсэн бололтой юм аа, уул шугамандаа бол Хонгорын хэрэг гээд л аль хэдийний аавын хаалга татаад хэвтэж байж ёстой ч байсан юм шиг, МАНАН бүлгээс ганцаараа шахуу албан тушаал олж авсан хүн юм шиг бна, хүмүүсийн бичсэнээр дөвчигнөсөөр, шунал ихдэхээр шулам болдог гэдгийн үлгэр ч юм шиг. МАН-с томилогдоод очоо биз дээ, улс төрийн гэхээр МАН нь өөрөө хавхдаж бариа юу,
Зочин 2021-10-21 103.10.23.189
Энэ хүнийг МАН нь – хайртай нам хайцаалсаар албан тушаал өгсөөр ирсэн юм байна. Намын далбаан дор дээрэлхүү, нам нэрээр бүлэглэнэ, чадваргүй олон амьтан тамга барьж авдгийн тод жишээ бол энэ. Тэгээд өөрийнх нь нам нь энэ хүний асуудлыг нь гаргаж тавьсан юм бна. Энэ хүнийхээ хэн бэ гэдгийг мэдэж авчээ. МАН гэдэг нь ганц 2 хүн биш, олон хүний бүлэглэл байдаг юм биш үү, Оюун-Эрдэнэ, Хүрэлсүхээс гадна олон гишүүн нь сохор дүлий биш ороод намын байраар хэлээд л. Олон хүний л шийдвэр юм биш үү.
Зочин 2021-10-21 103.10.23.189
Тэгээд юун хэлмэгдүүлэлт болоод явчихав аа. Намын нөхдийнх нь шийдвэр л байна. Хүрэлсүхээ 100%-н саналаар Оюун-Эрдэнэ-ээ 100%н саналаар МАН нь томилоо биз дээ, ярс гэтэл гараа өргөөд л батлаад л. Бодлогоор томилогдоод ажлаа хийгээд л явж байгаа хүмүүс байх. Нам томилоод чиглэл өгөхөөр нь зааврын дагуу ажиллахаар Хүүк гэдэг далайн дээрэмчин гэнэ, Данх толгойт гэдэг нэртэй юм бна – 2 хүн хэлмэгдүүлэлт хийсэн болоод. Тэгвэл энэ Хаянхярваа өөрөө бас хүн хэлмэгдүүлдэг нөхөр бна даа, МАН нь бас баба
Зочин 2021-10-21 103.10.23.189
Хүүк Данхан толгойт 2-оо ажилдаа тэнцэхгүй бна гээд хүзүүг нь нам нь хэрчдэггүй юм уу. МАН-н хөгшин төгцөгүүд бна. МАНАН-н бүлгийг бүгдийг зайлуулаад устгалаа гээд бичээд байсан, энэ Хаянхярваа гэдэг хүн чинь ховсддог ч юм уу дарга болоод л гараад л ирсэн. Өөрийнх нь нам нь МАНАН-с ангижрах бодлого чиглэл барьсан юм биш үү, Эрдэнэбат ерөнхий сайдаа хус гэхээр нь Хүүк далайн дээрэмчин нь орж устгаад л. Юун хэлмэгдүүлэлт вэ, хайцаалах юмгүй болихоор б.аас алданаа гэж
Энэн тагжгар 2021-10-21 64.119.17.247
энэ тагжгар нөхрийн албан контороос нь баахан доллар гарсан гээ биз дээ. Хэрэг хийсэн бол хэн ч ялаа хүлээх л болно доо
Зочин 2021-10-21 124.158.67.116
Монголчууд цөөхөн.Хэн нь хэн бэ гэдгээ маш сайн мэддэг гэсэн үг.Иймээс Миеэ Дамбийжаагийн тоодгор Хаянхярваа биднийг тэнэг гэж тархи угаах гэлгүй зүгээр л тэр нарсандаа Миеэгээ дагуулаад нам суу.Гол нь багш, эмч, хөгшид, хүүхдүүдэд очих байсан өөрсдийн "идсэн" мөнгийг буцааж төл.За юу.
Amar 2021-10-21 124.158.67.116
Монголчууд цөөхөн.Хэн нь хэн бэ гэдгээ маш сайн мэддэг гэсэн үг.Иймээс Миеэ Дамбийжаагийн тоодгор Хаянхярваа биднийг тэнэг гэж тархи угаах гэлгүй зүгээр л тэр нарсандаа Миеэгээ дагуулаад нам суу.Гол нь багш, эмч, хөгшид, хүүхдүүдэд очих байсан өөрсдийн "идсэн" мөнгийг буцааж төл.За юу.
Зочин 2021-10-21 64.113.32.29
!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-10-21 66.181.160.43
Чи бөлдөгдүүлсэн чамд бас базсан бөлдөг байгаа тэрийгээ гарга тэгээд үзээрэй …
Хүүк одоо зайлаарай 2021-10-21 192.82.85.88
Бөлдөг хүүк замаа тавиараа . Удахгүй өөриН нь ээлж ирнэ .
Zochin 2021-10-21 213.134.18.7
HULGAICHIIG " M.ENHBOLD, CV.BATBOLDTOI" ni TURUUS ZAILUULAH HEREGTEI.IIM MUU HUMUUSIIG UHEL RUU ni YAVUULAH HEREGTEI.Ed nar bga tsagt" MONGOL ULS HUGJIHGUI, AVILGA BUURAHGUIEE.
Энэ прокурор АТГ Жэнко хэлмэгдүүлэгчид 2021-10-21 172.58.238.246
Биш үү?!
Zochin 2021-10-21 64.119.25.114
Hongoriig horduulsan,Hurelsuhiin ZG – g unagaah gej charmaij bsan. Ard tumnii esreg ajillagaa ybuuldag iim huniig yah gej Turiin umchid kamponii zahiralaar tabidag bnaa.Ih l idej uuj de,sain shalgah heregtei
Зочин 2021-10-21 64.119.21.146
МАН ыг 2 хуваалгаж талцуулж Хүрэлсүхийг унгах ажил з.б.лаж тактик төлөвлөгөө нурсан биз дээ.
Зочин 2021-10-21 203.91.115.54
Би хувьдаа Хаянхярваад дургүй. Аль Дарханы Хонгорын асуудал хурцаар яригдаж байх үед энэ хүний талаар базаахгүй мэдээлэлтэй болсон. Энэ хүнийг төрийн түшээ болж ажиллахад ёс суртахууны хувьд бүрэн нийцэхгүй гэж үздэг. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдалд хөндлөнгөөс үнэлэлт өгөхөд энд арай өөр төрлийн тоглоом явагдаж буй нь нэгэнт илэрхий гэж үзэж байна. Юуны өмнө Хүрэлсүхийн ЗГ-г ганхуулан түүн рүү дайрч байсан түшээдийн манлайд энэ хүн явсан. Тухайн үед үнэхээр ч Хүрэлсүхийн асуудлыг ноцтой авч
Зочин 2021-10-21 203.91.115.54
үзэх шалтгаан байсан. Мөрөөрөө явсан, түүгээр ч барахгүй түүхэн гавьяа байгуулсан Эрдэнэбатын засгийг түлхэн унагааж Хүрэлсүх өнөөгийн кариерын эхлэлээ тавьж байлаа. Чухамдаа зүй бус явдал. Мэдээж тэнд Хүүк том өс санасан байж таарна. Буриад ясаа дагаад хуримтлагдсан комплекс бишгүй л байлгүй. Ингээд Ханхярвааг дэвшүүлэн зайлуулах тактикаар онхолдуулсан нь энэ байх. Хаянхярваа нь ч бас зүгээр байгаагүй ялаа гавьяагаагаар тайлах санаа сэдэж Хүүкийн мөрөөр тарсан байсан баримтуудыг цуглуулж нэг ам
Зочин 2021-10-21 203.91.115.54
ь хийе гэж санасан хэрэг болов уу. Гэхдээ аль нь ч байсан энд Хаян бол үнэхээр хилмэгдсэн байна. 1-рт түүнд тохсон хэрэг нь түүний албаа хүлээж авах үеэс хойшихтой таарахгүй. Тэнд хураасан мөнгө ч гэмт хэргийн ул мөр гэж тогтоогдоогүй. Яг үнэндээ та минь, ямар оймс Баярсайхан биш дээ, энэ чинь тун инээдтэй мөнгө шүү. Хаянхярваа аль Хонгорын үед пижигнүүлж авдагаа аваад цулайдагаа цулайсан байх ёстой. Тэнд хэвтэж байсан нэг муу 50-60 төгрөг бол эдний хувьд зүгээр л нэг гар цайлгын мөнгө шүү дээ.
Зочин 2021-10-21 203.91.115.54
Явалддаг хүүхнээр нь ярьвал нэг муу бөгсний тэрэгний үнэд ч хүрэхгүй. Яг үнэндээ түүнийг доромжилж буй хэрэг. Нөгөө Содбаатар бас яг ийм асуудалд ороод асуугдаж байхдаа жигтэйхэн бухимдаж асан. Тэр яг юу гэж бухимдаж байснаа түгдэрч гацсан ч гэлээ шууд хэлсэн юм шүү, зайлуул. "Та нар боль л доо, 2 тэрбумхан төгрөг юу юм бэ? Та нар энэ МАН-д хүмүүс хэчнээн зуун тэрбумыг хусдаг гэж бодно оо" л гээд байсан шүү дээ. Аа, ковидын үед гэртээ гацсан бидэнд бол 60 сая төгрөг чухам банканд л байвал таарах
Зочин 2021-10-21 203.91.115.54
тийм тэнгэрийн тоо юм. Хошууны бузрыг уудалбал далай л гэсэн үг. Яахав тэнэг хүн тэнг дундуур нь гэдэг аргадаа хэтэрхий найдсан Хүрэлсүх, дүлийдээ найдаад унгана гэдэг шиг л сүнсгүй юм хийж явна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг ингэж л харж байна. Хүний толгойг үзэл суртлаар хяргахад, тэр ч байтугай тэрбум мод тарихад ч учир гэж бий шүү, Хүрэлсүх ээ! Хаянг онхолдуулах чинь таарч байна. Гэхдээ арай өөр аргаар. Цаашлаад М.Энхболдыг нэг тонгорооч. Бүр армитай нь шүү. Гэхдээ ийм мулгуу аргаар арай биш.
Зочин 2021-10-21 192.82.73.105
Хүн хэлмэгдүүлж болохгүй . Шалгалтаа хуулийн дагуу маш хариуцлагатай хий. Хэн нэгний нөлөөнд автахуйц найдваргүй хүмүүсээр үүнийг шалгуулж болохгүй.Шалгалтыг хамгийн шудрага журамтай хүмүүст даатга.Үндэслэлийг хуулийн дагуу бүрэн нотол.Хэн нэгний таамаглалд бүү авт. Миний ойлгож байгаагаар манайд Хаянхирваагийн дайснууд ялангуяа сөрөг хүчний дотор маш олон байгаа шүү.Тэдний дотор хөрөнгөтэй мөнгөтэй аюултай гарууд ч олон бий биз…
Хувалзнуудыг нядална 2021-10-21 192.82.69.192
Чи битгий х** муу феодал арьсыг нь хуулна танай фракцыг
СУДЛААЧ ИРГЭН 2021-10-21 202.9.47.42
МОНГОЛ УЛСЫН ТӨРД НЭГ ГАЙ ЗОВЛОН БАЙГАА НЬ СОНГУУЛЬ ЮМДАА СОНГУУЛЫН ӨМНӨ ХАЯНАА ХАМГИЙН ЦЭВЭР МУНДАГ ХУН БАЙТАЛ МАРАГААШ НЬ АДГИЙН ЛУЙВАРЧИН БОЛНО СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛД АДГИЙН МУУ ЭНХБАЯРЫГ ТЭВЭРЧ НЯЛУУРНА СОНГУУЛЫН ДАРАА ТЭР ХЭНЧ БИШ БОЛНО ГЭХ МЭТ Л НЭГ ХОГИЙН АМЬДАРЛААР БИД АМЬДАРЧ БАЙНА ТИЙМЭЭС ОДОО УЛС ОРНОО АВАРХЫН ТУЛД ОЙРЫН 10 ЖИЛДЭЭ СОНГУУЛЬ ХИЙЛГҮЙ ТӨР НЬ АЖЛАА ЗОРИГТОЙ ХҮЧТЭЙ ХИЙЖ ИРГЭД НЬ НЭГЭНТ СОНГОСОН ТӨРӨӨ ХҮНДЛЭЖ ГАРСАГАН ШИЙДВЭРИЙГ ЁСЧЛОН БИЕЛҮҮЛЖ БҮХ НИЙТЭЭРЭЭ ХИЧЭЭН ЗҮТГЭЕ
Зочин 2021-10-21 66.181.161.33
Харж л байя.Одоо шаагиад шуугиад яахав.Юу гэж буруутгахыг нь харъя
Зочин 2021-10-21 202.21.108.19
Хаянаа маань булган сүүлтэй бөйх болтугай
зочин 2021-10-21 64.119.16.159
төрд олон жил ажилласан Д.Хаянхярваа мэтийн муу муухай бүх юмыг хийгээд сурчихсан гарууд баригдахаараа би буруугүй гэж баахан сүр дуулиан дэгдээгээд дараа нь дургүй хүргүүл чиний тийм2 муу муухай болгоныг чинь дэлгэнэ гэж байгаад хэргээ хэрэгсэхгүй болгодог технологитой балиар хар шаарнууд
Зочин 2021-10-21 192.82.73.105
Учрыг мэдээгүй ,хэрэгт холбогдсон үндэслэл нь шалгагдаж эцэслэгдээгүй ,тодорхой болоогүй байхад бусдыг хэвлэлээр буруутгаж үндэслэлгүй гүтгаж доромжилж, нэр төрд нь халдаж болохгүй.Хууль хяналтын зарим нөхдийн талаас ,бусдын нөлөөнд автан, эрх мэдлээ хэтрүүлж ,хууль зөрчсөн, буруу ажиллагаа явуулсан бол бүр ч аюултай.Хэн рүү ч бүү дайр.Ер нь социал ажиглаж бусдыг доромжилдог, нэр төр рүү дайрч давдаг этгээдүүдыг илрүүлж хариуцлага хүлээлгэдэг болмоор. Хуулиа зас..Нэр хугарахаар яс хугар гэдэ
Зочин 2021-10-21 150.129.142.182
ХӨӨРХИЙ ОДОО НЭГ Ч ГЭРЧ ҮЛДЭЭГҮЙ БИЗДЭЭ ХОНХОРЫН ОЛОН ХҮНИЙГ ХОРДУУЛЖ ХАЯЧИХААД МАНЫ АРД ХАМАГ ЯЛАА ХАМГААЛУУЛЖ ИРСЭН ОЛИГГҮЙ н**ш ДОО
mgl 2021-10-21 202.126.88.134
Mani er umnu ni ih no-toi bolood shalgaj baigaa biz. Ternees ene kompanid udaagui yum chini yum hiij amjaagui.
Ганхүү холбоотой 2021-10-21 66.181.183.245
Ганхүү новшийг шалгаасай. Яамны хэдтэйгээ ирээд л цөлмөчихсөн шдээ ЭМГЛийг. ТУЗийн нарийн нэг хүүхэнг шалгаачээ.
Зочин 2021-10-21 122.201.31.253
Энэ золиг ажил алба өгсөөр байтал нь Элбэгдорж, Миеэ Энхболд, Сэлэнгийн Ж.Эрдэнэбат нартайгаа нийлж Жавхланг санхүүжүүлж байж баригдаж хүн амьтны дургүйг хүргэжээ дээ.
kkk 2021-10-21 66.181.161.24
tegeel gonshgondii
Зочин 2021-10-21 202.126.88.214
Намын, засгийн газрын эсрэг үе үе дуугараад байсан болохоор ямар ч хамаагүй хэрэгт холбогдуулж, шалгаж, харлуулах улс төрийн зорилго харагдаж байна
Зочин 2021-10-21 202.9.40.42
Зүгээр хүнийг хорино гэж байхгүй. Хорих шалтгаан байгаа учраас хорьсон байж таарна. МАНАН-гийн гишүүнийг МАНАН-гийнхан их өмөөрч байх шив. Буруу зүйл хийсэн бол МАНАН байсан ч хамаагүй шийтгэх ёстой
Зочин 2021-10-21 202.170.73.226
АТГ гэж ѳѳрѳѳ авлигын том сүлжээ болсон юм байна. Хэрэг шалгуулах гэж ѳгсѳн хүнийг нь хэрэгт холбогдуулж байгаа нь гутамшиг шүү. Эхлээд ядаж шалгуулах гэж ѳгсѳн хэргийг нь гүйцэд шалгаж хариу ѳгѳѳгүй байж хүнийг шууд хорьж болохгүй. Ѳнѳѳдѳр ѳѳрсдийгѳѳ эрх мэдэлтэй гээд бодчихсон явж байгаа хууль хүчнийхэн эргээд махны машиндаа хэрчүүлнэ шүү. Хүний үнэртэй л байцгаагаарай даа
ЗОЧИН 2021-10-21 66.181.177.175
ЭРДЭНЭС МОНГОЛД УГААСАА АЛЬ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ГАДНЫ БАЙГУУЛЛАГУУД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ АСАР ИХ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН. ХАЯНХЯРВААД ХАМААГҮЙ. ЦЭВЭР ХҮРЭЛСҮХИЙН ЯВУУЛГА ШҮҮ ЭНЭ БОЛ
Зочин 2021-10-21 202.21.113.238
ямбын авсан бол ялаа ч авнаа
Зэв 2021-10-21 66.181.190.151
Монгол улс дарангуйлалруу чимээгүй гулсаар л байна лаа. Өнөөдөр Амарааг, маргааш таны ойр дотны хүнийг … Надад хамаагүй гэж ярьсаар харсаар байгаад эцэс сүүлд нь бүгд нийлээд ч дийлэхээргүй дарангуйлалд орсон байх вий гэхээс айж байна.
Зочин 2021-10-21 202.126.88.186
Ээлжит улс төрийн хоригдол болгож байгаа нь маш буруу юм үүнийгээ зохицуулаачээ хүрэлсүх ээ
ЭМГЛ хахуулийн үүр 2021-10-21 66.181.161.96
ЭМГЛ бол жинхэнэ хээл хахуулийн байгууллага. Энд бгаа хүмүүсийг шалгахад буруудахгүй дээ. Гашуунсухайтыг тойрсон залуучууд, тээвэрлэлт гээд гэмт хэрэгтнүүд бгаа даа. Хэдхэн залуучууд л бгаа.
Зочин 2021-10-21 103.26.194.182
Тээндэр хахууль авсан гээд бгаа бздээ
Зочин 2021-10-21 202.126.88.186
Үгүй ээ наад бичсэнийг сайн уншаачээ 2019 онд хийсэн авилгалын асуудлаар хориж шалгаж байна гэж байгаа биз дээ
Zochin 2021-10-21 192.82.73.128
Өмнөх хүмүүсийн хийсэн авлигалыг шалгасан нь буруу байсан байна ш дээ чимээгүй орхих байж дэ.
зочин 2021-10-21 202.9.46.204
Юм болгоныг "улс төрийн зорилгоор" гэсэн жижүүрийн үг гарч ирж дээ. Ямар ч гэмт хэргийг хэрэгсэхгүй болгодог шидэт үг юм уу даа
Зочин. 2021-10-21 192.82.83.121
Үнэн зөвийг хурдан шийдэх хэрэгтэй.Шударгаар шүүхийг хүсье.