Хамгийн их борлогдсон 10 тоглоом

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Хамгийн их борлогдсон 10 тоглоом

Тоглоом сонирхогч хүүхэд залуус та бүхэнд персонал компьютерийн видео тоглоомын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн их хувиар борлогдсон 10 тоглоомыг танилцуулья.

1. The Sims – 16 сая хувь

“Eleltronic Arts”-ын салбар компани “Maxis”-ын simulation төрлийн алдарт цуврал тоглоомын эхний анги дэлхий даяар 16 сая хувь борлогдсон амжилтаар нэгдүгээр байранд жагсдаг. 2000 онд нээлтээ хийсэн.

2.    The Sims 2 – 13 сая хувь

Мөн л “Eleltronic Arts”, “Maxis” нарын Sims цувралын хоёрдугаар анги хоёрт бичигджээ. Энэ гайхалтай тоглоомын эхний хоёр анги нь нийтдээ 29 сая хувь борлогдсон толгой эргэм амжилтаар тэргүүлдэг аж. 2004 онд нээлтээ хийсэн.

3.    World of Warcraft  – 11.5 сая хувь

Манай хүүхэд залуусыг байлдан дагуулаад байгаа “Blizzard Entertainment”-ын Fantasy, MMORPG төрлийн World of Warcraft  тоглоом нь дэлхийд борлогдсон тоогоороо ийнхүү гуравт жагсчээ. Анх 2004 оны арваннэгдүгээр сараас хүмүүсийн гар дээр ирснээс хойш 11.5 сая хувь зарагджээ. 

4.    StarCraft  – 11 сая хувь

“Blizzard Entertainment”, “Mass Media Interactive Entertainment” нарын хамтын бүтээл бодит цаган стратегийн хамгийн алдартай тоглоом болох Star craft нь дөрөвт оржээ. Жил бүр тус тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогддог ба хүүхэд залуусын дунд спорт болтлоо хөгжиж байгаа тоглоом юм.  1998 онд нээлтээ хийсэн.


5.    Half-Life – 9.3 сая хувь

First-person shooter төрлийн энэхүү тоглоомыг “Valve Corporation” болон “Sierra Studios”,
“Electronic Arts” нар хамтран бүтээж 1998 онд зах зээлд гаргаж байжээ. Түүнээс хойш 9.3 сая хувьт борлогдоод байгаа.

6.    Half-Life 2 – 6.5 сая хувь
Дээрх тоглоомын хоёрдугаар анги ч мөн зургаан жилийн дараа тоглоомчдын гар дээр очиж эхний ангиасаа борлуулалтын амжилтаараа хол хоцорсонгүй удаад нь жагсчээ.

7.    Guild Wars – 6 сая хувь

“ArenaNet”, “NCsoft” нарын бүтээл World of Warcraft-тай төстэй энэхүү тоглоом 6 саяаар долоод жагсдаг аж.

8.    Myst – 6 сая хувь

Cyan Worlds компанийн graphic adventure, puzzle төрлийн энэхүү сонирхолтой тоглоом нилээн эртний буюу 1993 онд бүтээгдсэн байдаг.

9.    Doom  – 5 сая хувь

Doom бол гайхамшигтай бөгөөд энэхүү жагсаалтад багтах учиртай тоглоомын нэг. First-person shooter төрлийн тус тоглоомыг id Software, Midway Games, Activision, Sega, Valve Corporation зэрэг томоохон тоглоомын мангасууд нийлэн бүтээж 1993 оны арванхоёрдугаар сарын 13-нд зах зээлд гаргаж байлаа. Түүнээс хойш “Doom”-ын хоёр, гуравдугаар анги гарсан ч борлуулалтаараа эхний ангиа гүйцэж чадаагүй л байна.

10.    Counter-Strike – 4.2 сая хувь

1999 онд тоглоомчдын гар дээр ирснээсээ хойш хамгийн эрчтэйгээр борлуулалтын хувь нь өсөн нэмэгдэж буй манай хүүхэд, залуусын хамгийн их тоглодог тоглоомоор тодорсон “Counter Strike”-ыг “Valve Software”, “Vivendi Universal”, “Microsoft Game Studios” нар бүтээжээ. Түүнээс хойш олон ч хувилбар гарч байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хүртэл бүх тоглоомууд дундаас хамгийн нүсэрт тооцогддог. Электроникийн спорт болж хувирсан тус тоглоом үнэхээр дэлхий даяар алдартай. Бразил улсад энэ тоглоомыг терроризм, дайн байлдааныг сурталчилсан, хүүхдийн сэтгэхүйд асар хортой хэмээн тоглохыг хориглож шуугиан дэгдээж байлаа. Гэсэн ч түүнийг залуусын спорт хэмээн үзсээр, түүнд донтон тоглогчдын тоо ч эс буурсаар байгаа билээ.
 
Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж