Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2021.10.21/ эхэллээ. Цэрэг татлага “Өнөр” цогцолбор ерөнхий боловсролын 83 дугаар сургууль дээр аравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Covid-19 халдварын тархалттай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэсэн ба УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн цэргийн насны залуусыг хүлээн авч байна.
Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом, цээж зураг, дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.
Тус дүүргийн 18-25 насны залуучуудыг найман төрлийн нарийн шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд эрүүл мэнд болон бусад болзол нөхцөлийг хангасан залуусыг цэрэгт татаж байна. Цэрэг татлага өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 23-ны хүртэлх гурван хоног үргэлжилнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж