ТЭРСЛҮҮ ҮГ: Ардын нам, АТГ хоёр авлигатай бүү тэмц! | News.MN

ТЭРСЛҮҮ ҮГ: Ардын нам, АТГ хоёр авлигатай бүү тэмц!

ТЭРСЛҮҮ ҮГ: Ардын нам, АТГ хоёр авлигатай бүү тэмц!

ТЭРСЛҮҮ ҮГ: Ардын нам, АТГ хоёр авлигатай бүү тэмц!

“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг цагдах хорих хугацааг сунгах прокурорын хүсэлтийг шүүх “ёсчилов”. Ингээд түүнийг дээрээс өгсөн “захиалга”-ын дагуу 30 хоногоор сунгахаар болжээ. Үүний өмнө шүүхийн шийдвэрт нөлөөлөх үүднээс Д.Хаянхярваагийн хувийн өрөөнд нэгжлэг хийж, ширээн дотор нь байсан боодолтой мөнгөний зургийг хэвлэлээр сэвүүллээ. Шүүх түүнийг суллавал муухай харагдана. Эхлээд нийгмээр яллуулж, эцэст нь шүүхээс хүссэн шийдвэрээ гаргуулдаг энэ технологи Х.Баттулгаас ихтэй.

УИХ-ын гишүүн П.Анужинг албан тушаалаа урвуулан ашигласан гэх асуудлаар шалгаж эхэлсэн гэх мэдээлэлд хариулт өгсөн албан ёсны байгууллага “олдсонгүй”. АТГ нь  прокурор руугаа, прокурор нь АТГ руугаа чихээд өнгөрөв. Хэрэвзээ, П.Анужинг дээрээс захиалсан бол түүнд холбогдох хэрэг хэдийнэ хэвлэлээр цацагдаж, зураг хөрөгтэйгөө олон нийтийн сүлжээнд шейрлэгдэх байлаа. Өөрөөр хэлбэл, Д.Хаянхярвааг ашиглах хугацаа Ардын намд дууссан. П.Анужинд бол анхааруулж байна. "Аятайхан байхгүй бол АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулчихна шүү" л гэж Төрийн ордны аль нэг жигүүрийн, аль нэг давхраас өгсөн анхааруулга.

1.

Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэхээр зарласныхаа дараа Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх онцгой комисс байгуулж Х.Нямбаатарт онцгой эрх мэдэл олгов. Х.Нямбаатар хоёр жилийн хугацаанд  дэлхийд авлигын индексээр 111-т орсон  Монгол Улсыг хоёр оронтой тоонд оруулахаа амлав.  Ардчилсан намаас засгийн эрх Ардын намд шилжих үед буюу 2016 онд авлигын индексээр Монгол 87-р байрт жагсаж байжээ. Ардын нам засаглах таван жилийн хугацаанд, 2017 онд 103-т, 2018 онд 93-т, 2019 онд 106-д, 2020 онд-111-т гээд нийтдээ 24 байраар ухарчээ. Эндээс харвал асуудал нь АТГ болон Ардын намд байна.  “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан сүүлийн таван жилийн авлигын индексээс харвал Ардын нам засгийн эрх авсны дараа, бүр илүү тодорхойгоор хэлбэл, МАНАН-гийн эсрэг тэмцлээс хойш Монгол Улс авлигадаа идэгджээ. Тоо худлаа хэлдэггүй юм.

Х.Нямбаатар авлигатай тэмцэх комиссыг ахалсны дараа хэд хэдэн баривчилгаа явагдав. Мал эмнэлгийн ерөнхий газрын хэд, хэдэн дарга нарыг баривчилснаас гадна Х.Баттулгын захиалгаар ажилладаг гэх Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг саатуулсан. Мөн л албан байгууллага, ар гэрээс нь их хэмжээний мөнгө олдсон тухай мэдээлэл цацагдсан. Харин санаатайгаар зургийг нь цацсан, саатуулах хугацааг нь  шүүхээс сараар сунгасан Ардын намын ганц хүн нь Д.Хаянхярваа болжээ.

2.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, АТГ-ын даргыг Ерөнхий сайд, АТГ-ын дэд даргыг АТГ-ын дарга санал болгосноор УИХ томилгооны сонсгол явуулж зургаан жилийн хугацаагаар томилдог болсон. Урьд нь, Ерөнхийлөгчийн санал болгож АТГ-ын даргыг УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байв.

АТГ-ын дарга, тэргүүн комиссор З.Дашдавааг ҮАБЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу томилоод хоёр жил болж байна. Харин дэд даргаар Г.Азжаргалыг өнгөрсөн долдугаар сард томилсон бий.

Үндсэндээ, авлигад хамгийн их өртөх магадлал өндөр субьект нь Засгийн газар өөрөө. Гэтэл Засгийн газар нь авлигатай тэмцдэг байгууллагынхаа томилгоонд оролцохоор авлига буурах биш эсрэгээрээ нэмэгдэх эрсдэлтэй. Учир нь, Монголын хууль шүүхийнхэн өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдэг. Иймээс  Х.Нямбаатарын авлигын индексийг бууруулна гэх амлалт  хоосон үг юм.

Сайд болохын тулд авлига өгдөг бичигдээгүй хууль аль ч намд үйлчилдэг. Сандал суудлаа хамгаалахын тулд Засгийн газар нь УИХ-аа авлигаддаг. Ийм тогтолцоогоо өөрчлөхгүй бол АТГ, авлигын  комисс байлаа ч авлига буурахгүй. Нэг бүлэглэл нь нөгөөгөө намнадаг болно.

Тойргийн мөнгө бол том утгаараа авлигын мөнгө. Хамгийн том бодит кэйс бол ЖДҮ-гийн хэрэг байна. Гурван жилийн өмнө МАН-ынхан тэгш хүртээмжтэй “найрласан” тэрбумын авлигаар Б.Батзориг, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нар ял авсан. Хоёрыг нь шүүх торгоод өнгөрсөн бол, хоёр нь Х.Баттулгын уучлалаар суллагдсан. 

3.

Ирэх жил Монгол Улс  18 их наядыг "үрнэ". Үүнээс дөрөв, дөрвөн тэрбумыг УИХ-ын 76 гишүүд зарлагадана.  Товчдоо энэ нь “Ах аа намайг бодоорой” гэсэн мөнгө болж харагдаж байна.  Х.Баттулга нэгэнтээ энэ танхимд суугаа хүмүүсийн тал нь гэмт хэрэгтэн гэж байв. Түүнээс өмнө УЕП асан М.Энх-Амгалан чуулганы танхимаас шударга ёс эхлэхийг ч сануулж байсан удаатай.

Анх, 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд болмогцоо, 10 сая төгрөгөөр УИХ-аа авлигадсан байдаг. Өдгөө тэрхүү авлигын хэмжээ 4 тэрбум болжээ.  Аман дээрээ гишүүд тойрогтоо хөрөнгө оруулах мөнгө гэдэг ч сонгогчдын саналыг авлигадаж байгаа хэрэг. Гишүүд хууль батлах үүрэгтэй болохоос тойрогтоо очоод мөнгө тараах, зам засах албагүй.  УИХ-аас 2021 оны төсөвт гэхэд Соёлын төв, музей барих, засах гээд 52 барилгын жагсаалт оруулж ирснийг  үг дуугүй батлаад өгсөн.

Ер нь бол, жил болгоны төсвөөс “мөнгө тоншоод” суудаг царцаагдсан барилгууд ч олон.  АН засаглах  үедээ авлигажсан төсвийг хумина гээд чадаагүй байдаг.  Адаг сүүлдээ төсвийн мөнгөөр хөшөө барьж нураадаг л болчихлоо. Гэтэл улсдаа уртаашаа ганцхан халдварын эмнэлгээ л харчих.

Засгийн газар гишүүдээ авлигадана. Гишүүд нь сонгогчдоо авлигадана. Тэгэхээр авлига буурах уу, ингэхэд?!  Х.Нямбаатарын авлигатай тэмцэх нь үнэндээ хоосон үг. Гээд хоосон буунаас хорин хүн айна гэдэг дээ.

4.

Үндсэндээ АТГ байгуулагдаад 16 жил болж байна. Харамсалтай нь, жилээс жилд авлигын индексээр Монгол Улс урагшлах бус ухарсаар. Таван жилийн хугацаанд 24 жилээр ухарна гэдэг АТГ-ын ажлын үзүүлэлт бус уу. Товчхондоо, АТГ авлигатай тэмцэх биш эсрэгээрээ энтертаймент үзүүлэх болсны илрэл.  Тиймээс АТГ, Ардын нам хоёрыг авлигатай битгий тэмц гээд байгаа юм. Тэд авлигатай тэмцэх тусам Монгол авлигадаа живж дууслаа.  Захын бодит байдал Замын-Үүдийн түгжрэл байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-21 66.181.160.95

Сүүлийн 4 сард АТГ т 1200 хүн баригдаад 84 хүн л ялаа авлаа гэсэн. Шүүх прокурор нь иим байх бол бараг тэмцэх хэрэггүй дээ.

Avatar

Бөлдөн хүүк 2021-10-21 202.55.188.44

Эр хүн хэлсэдээ биш л бол монголчууд үл хүндэлдэг. Хүүк хэзээ нэгэн цагт ээлж ирэх байх

Avatar

Хаян 2021-10-21 202.126.89.194

Хаянхярваа бол Элбэгдоржийн тэргүүлдэг МАНАН мафийн гишүүн болхоор Нямсүрэн сэтгүүлч өмгөөлж бичив, тэд нийлж төр самрах гээд бүтэлгүйтэв. Хүзүүгүй хүний бохир гар урт шүү.

Avatar

Зочин 2021-10-21 139.28.178.36

Эхлээд нийгмээр яллуулж, эцэст нь шүүхээс хүссэн шийдвэрээ гаргуулдаг энэ технологи Ц.Элбэгдоржоос эхтэй.

Avatar

Зочин 2021-10-21 124.158.65.58

яг үнэн тэрийг нь Баттулга маш сайн хөгжүүлсэн одоо Оюунэрдэнэ ба зөвлөх нь

Avatar

Авилга албадсан МАН 2021-10-21 202.9.46.157

Өндөр албан тушаалтнууд авилгагч байхаас аргагүй систем бий болгсоон, МАН. УИХ д нэр дэвших, сонгогдох, өндөр албанд очих нь өндөр хэмжээний мөнгөөр бүтдэг, албан очоод 2 төрлийн мөнгө олох хэрэгтэй болдог: гарж ирсэн мөнгөө нөхөж олох; дээд дарга нартаа болон МАН даа мөнгө олж өгөх . Авилга цэцэглэхээс аргагүй ийм системд яалтай билээ. Дээрх үүргээ биклүүлэхгүй бол Хаянхярваа шиг болно

Avatar

Зочин 2021-10-21 64.113.32.29

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Хүүк н**ш 2021-10-21 192.82.85.88

Түгжилдэх арга гэж . Араас хутгаочих юм н**ш чинь

Avatar

Дэл 2021-10-21 202.55.188.46

Ардын нам үнэндээ хэрэг алга замын овчуур солихоос эхлээд шоронд хийгээд эргэж суллаад их тоглох юмаа

Avatar

Зочин 2021-10-21 202.9.47.42

АРХИТАЙ НЭГ ХЭСЭГ ТЭМЦЭВДЭЭ АРХИНЫ УЙЛДВЭРҮҮДИЙГ Л НЭЭНТЭГЛЭЖ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛДОГ БАЙЖ ДАРГА НАР ОДОО ТЭР БОЛ КОПЕЙК БОЛЖ ОДОО АВЛИГАТАЙ Л ИХ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭХДЭЭ АВЛИГАТАЙ ХОЛБОГДСОН ХҮН НЬ ДАНДАА ЭРХ БАРИГЧ НАМЫН ДАРГЫН УУРЫГ ХҮРГЭСЭН ХҮН БАЙХ ЮМАА ТЭР АВЛИГА БОЛ ӨНӨӨДӨР ИХ ХУРАЛ ДОТОР ТӨРИЙН ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМ ДОТОР ТӨРИЙН ЯАМ ШҮҮХ ПОРКУРОРЫН ДЭЭД ТӨВШИНД Л БАЙДАГ БОЛЖ ТӨРИЙН ЖИРИЙН АЛБАН ХААГЧИД ШҮҮГЧИД ДУНД АВЛИГА БАЙХГҮЙ БОЛСОН ТЭНД БАЙГАА ХҮМҮҮС ӨӨРЧЛӨГДСӨН ОДОО ДЭЭРЭЭЛ МАПААНТАЙ Б

Avatar

Зочин 2021-10-21 202.21.108.16

АТГ авлигалчдын хамгийн том , үр дүнтэй хамгаалалт болж байна, тэр ч бүү хэл томоохон авлигалчдын захиалгаар жижиг авлигачид өрсөлдөгчдийг нь хорьдог , саадыг нь цэвэрлэдэг бүүр нэрмээс байгуулага болж хувирчээ.

Avatar

Зочин 2021-10-21 202.21.113.238

Энэ элбэгээ боож үхэх нээ. үх үх сайн л биз

Avatar

Зочин 2021-10-21 64.119.21.146

Төрт гарч буй албан тушаалтан 60 наснаас дээш байвал зохино одоо арай балчирдана гоомой юм хийгээд байнуудаа.үүнд УИХ ын гишүүд сайд нарыг хэлж бна.

Avatar

Анхаар 2021-10-21 67.81.184.102

2016 оноос хойш хэн төр барьж, ямар нам УИХ д олонхоор сууж байсан гэдгийг харахад ойлгомжтой.
Шууд цаазлах хууль гаргаад …хэрэгжүүлж эхэлмэгц,авилгалчид өмдөндөө шээхийг чи харна

Avatar

Зочин 2021-10-21 139.5.218.79

Бүр амар хууль журамгүй төр засаггүй улсад галзуурч баймаар байна уу

Avatar

Баяр 2021-10-21 66.181.186.31

МАН-ын буюу Оюун-Эрдэнийн Засгийн газөр авлигыг салбар бүрт гааруулж байна.Хариуцага гэдэг үгийг мартсан байна. Хариуцлагагүйн зуд нүүрлээд байна. Гарах гарц нь энэ Их хурлыг тараах чадахгүй бол ргцруулж Оюун-Эрдэнийг зайлуулах Өөр гарц харагдахгүй байна

Avatar

зочин 2021-10-21 150.129.141.28

Хаянхярваа ч дарханаас эхлээд овоо цохисон одоо нэг б**х цаг нь болсон юм байлгүй дээ гэнэт баяжих насанд цөв их идэх гэдсэнд цөв гэж ардын үг байдаг шүү

Avatar

Зочин 2021-10-21 103.26.194.126

MAN ii zasag buh erih medliig avsan 8 jild estoi neg ideh shig bolno biz,alivaa yamar neg yam tentsvertei baij tuvshin,togtvortoi baidag,getel mongold sotsializmiin ueiin debiiluud ih bolsnoos bolood bas huuchin tarhi ugaaltaasaa salj chadahgui nuguu enhrii hairt namaa sanagalzaad uursdiinh ni shahsin boltloo hugjsun MANdaa sanalaa ugnu,jinhene shashnaa uzen yadna ingeed tarhi tolgoig ni ugaagaad baigaa namiin udirdlagaa nam gej anduurana getel uunees bolj shudarga es aldagdaad baigaag medehgui

Avatar

Зочин 2021-10-21 192.82.71.141

Монголчууд бүр эрт дээр үеэс л авилгачин үндэстэн!!! 1696 онд халхын хаад ноёд Долооннуурт бие биенээс өрсөлдөн очиж Манжийн хаанаас авилга авч харьяанд улсаа оруулан 200 гаруй жил колони улс болгосон түүхтэй!!! Түүнээс хойш 20-р зуун гартал халхын ноёд авлигыг зан заншил болтол "хөгжүүлсэн"-ий уламжлал нь одоо хүртэл үргэлжилсээр!!!

Avatar

Зочин 2021-10-21 139.5.218.79

коммунизмын үеийн түүхийн тархи угаалтаасаа эхлээд сал. Наад асуулын чинь бодит түүх, нөхцөл байдал их өөр. Өдийд Шинжаань Уйгар шиг улс болчоогүй өдий зэрэгтэй тусгаар тогтносон улс оршиж байгаа нь гурван гол, төв халхын хэдийн буян шүү

Avatar

Зочин 2021-10-21 66.181.160.43

Бид тэднээс цалин авч хохироож б.гаа бусуу…гэжж үлгэр дууслаа

Avatar

Зочин 2021-10-21 202.21.118.6

АН-ынхан зоригтой шаана шүү дээ, МАН-ынхан зориг муутай, хууль дүрэм ярьсан, хайрцаглагдсан улс байдаг

Avatar

Зочин 2021-10-21 192.82.71.193

бүр улаан цаймдаа гарч бна даа

Avatar

Зочин 2021-10-21 64.119.25.102

Цагаандаа гарсан дээрэм. МАН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж