327,194 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

327,194 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 215,936,201 төгрөгийн үнийн дүн бүхий 327,194 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.99%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +12.44%), болон "Булган ундрага" ХК (BUN +4.61%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако түлш ХК (NKT -11.11%), "Бэрх Уул ХК (BEU-7.18%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT-6.04%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 58,736 ширхэг нэгж эрх 22,215,763 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.99 хувиар буурч 40125.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,875,895,342,393 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж