“Squid Game кино миний амьдралыг өөрчилсөн"

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

“Squid Game кино миний амьдралыг өөрчилсөн"

“Squid Game кино миний амьдралыг өөрчилсөн"

“Netflix” компанийн “Squid Game” кино цацагдсан даруйдаа шуугиан тарьж, их ашиг олсноос гадна тоглосон жүжигчдийнх нь амьдрал өөрчлөгдөж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын 77 настай жүжигчин О Ён Сү киноны дараа амьдрал нь хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар “MBC” телевизийн ярилцлагын шоунд ярьжээ.

Түүнд албан ёсны менежер байхгүй учраас реклам, сурталчилгаа, ажлын санал тавихаар холбогдож хүмүүстэй охин нь өмнөөс нь уулзан, тусалж байгаа аж.

Киноны дараа тэрбээр реклам, сурталчилгаанд тоглох саналд дарагдах болсон ч олонход нь татгалзсан хариу өгчээ. Тухайлбал, тэрбээр тахианы шарсан махны рекламд тоглох саналаас татгалзсан аж.

О Ён Сү хэлэхдээ “Нисч байгаа юм шиг л байна. Заримдаа өөрийгөө тайвшруулж, бодлоо цэгцлэх шаардлагатай болдог. Би одоо биеэ маш их барьж байна. Намайг хаана ч явсан хүмүүс таниж, мэндлэх болсон. Алдартай байх ч амаргүй юм даа гэж бодох болсон шүү" гэсэн аж.

 

 

 

 

 

 

Тэрбээр 1963 онд Өмнөд Солонгосын кино урлагт жүжигчний карьер хөөсөн ч 60 орчим жилийн дараа л ийнхүү алдаршиж байна.

Дүрийнхээ талаар “Манай нийгэм нэгдүгээр байрыг л голчлон анхаардаг. Яг л хоёрдугаар байр ямар ч утга учиргүй мэт. Гэсэн ч нэгийг хоёр ялж, хоёрыг гурав ч ялж болно. Тиймээс хүн бүр ялагч. Ямар нэгэн зүйлд хүрэхээр зориг шулуудан шаргуу хөдөлмөрлөж чадсан хүн л ялагч болдог гэж би боддог. Миний хувьд сайн хүн бол ялагч. Надад тийм агуу амбиц байхгүй. Би туулсан бүхнээ тэр хэвээр нь ардаа үлдээхийг хүсч байна. Цэцэг харахаар ууланд авирахаар жишээ татъя. Бид залуудаа ууланд цэцэг хараад зулгааж, авч явдаг. Харин миний насан дээр ирэхээр цэцгийг тэнд нь үлдээгээд дараа нь ахиж очиж харахыг боддог. Амьдрал үүнтэй л адил. Юмыг байгаагаар нь үлдээх хэцүү” гэж ярьжээ.

“Squid Game” кино цацагдсан эхний сард 142 сая хүн үзсэн нь дээд амжилт тогтоосон бөгөөд өдгөө олон улсад 213.5 сая хүн “Netflix”-ээр үзжээ. Улмаар тус компанийн орлого 1.4 тэрбум ам.долларт хүрч өссөн нь өмнөх 2020 оныхоос хоёр дахин их аж.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж