АНУ 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцинаа танилцууллаа | News.MN

АНУ 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцинаа танилцууллаа

АНУ 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцинаа танилцууллаа

АНУ 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцинаа танилцууллаа

Файзер-Биотек компаниас 5-11 насны хүүхдүүдэд зориулсан “Covid-19”-ийн эсрэг вакциныг АНУ-ын Хүнс, эмийн захиргааны зөвлөлд Лхагва гаригт танилцууллаа. Хэрэв зөвлөлөөс батлавал энэ нь дээрх насны хүүхдүүдэд зориулсан анхны вакцин болох юм.

Цагаан ордон энэ талаар "Хэрэв 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцин батлагдвал Байдены захиргаа вакцинжуулалтыг улс орон даяар жигд, хүртээмжтэй явуулахад бэлэн байна” гэжээ.

Ийнхүү АНУ-ын 5-11 насны 28 сая хүүхдийг вакцинжуулалтад нэн даруй хамруулах эсэх нь Хүнс, эмийн захиргаа болон Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн шийдвэрээс хамаарч байна.

Хүнс, эмийн захиргааны вакцины зөвлөхүүд ирэх арваннэгдүгээр сарын 2-3-нд хуралдаж, хүүхдүүдэд зориулсан вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаар хэлэлцэх аж.

Тус вакциныг одоогоор 16 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг бүрэн зөвшөөрсөн юм. Мөн 12-15 насны хүүхдүүдэд шаардлагатай нөхцөлд хэрэглэхийг зөвлөж байгаа билээ.

“Pfizer” өнгөрсөн сард вакцины хоёр дахь шатны туршилтыг явуулсан. Туршилтаар тус вакцин 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй төдийгүй “хүчтэй” эсрэг биет үүсгэж байгааг тогтоожээ.

Туршилтанд 5-11 насны 2268 хүүхэд хамрагдсан бөгөөд 21 хоногийн зайтай хоёр тун вакцин хийжээ. Хэрэглэсэн тунгын хувьд 10 микрограмм байсан нь 12 ба түүнээс дээш насныханд хэрэглэсэн 30 микрограммаас бага байв.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-21 185.220.100.252

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж