Тамга ч үгүй, нам ч үгүй болсон Н.Энхбаяр хүү Э.Батшугарыгаа парламентын гишүүн болгох хүсэл биелэв. Э.Батшугар өнөөдөр /2021.10.21/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөсөн. Үүний л тулд түүний эцэг нь тамгаа зарж, ноосоо тушаасан билээ. Э.Батшугарын хувьд 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт “өвдөг шороодсон” ч ийнхүү эцэг нь намын тамгаа наймаалцсаны хүчинд эрхэм гишүүн гэгдэх болж байна.
Гэвч түүнийг сөрөг хүчнийхэн тийм ч таатай хүлээж авсангүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ард түмний ахуй амьдрал доройтож халдварын нөхцөл байдал хяналтаас гарсан энэ үед шударга сонгууль явагдсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй. Шударга сонгууль явагдаагүй гэдгийг үүгээр нотоллоо. Бор халзан хонь байсан ч гарж ирэх нь ээ" гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат "Э.Батшугар энд сууж байгаа нь үнэхээр ичгэвтэр байна. Би түүний оронд байсан бол ичээд энд суухгүй" гэх зэргээр түүн рүү "чулуу нүүлгэв".
Э.БУРАМ
Холбоотой мэдээ