Нийслэлд хүүхэд Covid-19-өөр өвчлөх нь нэмэгдэж байна | News.MN

Нийслэлд хүүхэд Covid-19-өөр өвчлөх нь нэмэгдэж байна

COVID-19

Нийслэлд хүүхэд Covid-19-өөр өвчлөх нь нэмэгдэж байна

Нийслэлд хүүхэд Covid-19-өөр өвчлөх нь нэмэгдэж байна

Нийслэлийн онцгой комиссоос долоо хоног болгон цар тахлын нөхцөл байдал, орны хүрэлцээ ачаалал, ажиллах хүчний байдал зэрэг асуудлаар мэдээлэл өгдөг.


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

-Халдварын тархалтын графикаас харахад өнгөрсөн 41 дэх долоо хоногт өдөрт батлагдах тохиолдлын тоо өмнөх 40 дэх долоо хоногтой харьцуулахад буурсан байна. Өмнөх долоо хоногт өдөрт дунджаар 3446 батлагдаж байсан 3196 болж буурсан.Үүнээс жирэмсэн эх 28 байсан бол 24 болж, хүүхэд 682 болж бага зэрэг нэмэгдээд байна. Гэрийн хяналт 38 дахь долоо хоногоос эхлээд буурав. Гэрээр эмчлэгдэж буй хүний тоо 28 мянгаас 23 мянга болж буурсан. Хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдол 6156 байсан бол өмнөх долоо хоногийн тоотой адилхан байгаа. Орны багтаамжтай холбоотой.

40 дэх долоо хоногт нэмэлт тунгийн дархлаажуулалт өдөр дунджаар 1541 байсан бол одоо 1536 байна. Ер нь дархлаажуулалтыг сайжруулахад идэвхжүүлэлтийн ажлыг хийж буй. Хүнд хүмүүс нэмэгдэж байна. Тодруулбал, 1522 хүн хүнд гэж эмнэлэгт эмчлүүлж байсан бол энэ долоо хоногт 1613 болж нэмэгдсэн. Нэн хүнд хүний тоо 277 байсан бол 41 дэх долоо хоногт өдөрт дунджаар 289 болж өссөн.

Орны эргэлтийг танилцуулъя. Өдөрт дунджаар эмнэлэгт хэвтсэн хүн 720, гарч байгаа хүн 675 байсан бол 661 хүн эмнэлэгт хэвтэж, 644 хүн гарсан. Бид тандалт хариу арга хэмжээг сайжруулах үүднээс сайн дурын ажилчдыг хамруулж буй. Нийт 47 сайн дурын жолооч түр ажиллах гэрээ хийж, 391 өдөр ажиллаж, нэг жолооч 8.3 өдөр ажилласан. Улаанбаатарт вакцины 49 суурин цэг, 36 явуулын баг ажиллаж, 94 багийн 352 эмч ажиллаж байна.

"ТУН БАГА ХУВЬД ГЭРИЙН НАС БАРАЛТ БҮРТГЭГДЭЖ БАЙНА"

Эмнэлгийн нас баралт дийлэнх хувийг эзэлж байна. Жирэмсэн болон эрсдэл өндөртэй иргэдийг тухайн өдөр нь арга хэмжээ авч чадаж байна. Тун бага хувьд гэрийн нас баралт бүртгэгдэж байгаа. Цар тахлын тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төв дээр байнгын мониторинг хийж дэмжихээр 220 юнителийн дугаар өгсөн. Энэ хугацаанд 11773 дуудлага хийж, 140 дуудлагад хариу өгөөгүй. Өдөрт дундажаар 700-800 дуудлага бүртгэгдсэн байна. Нас баралтын мэдээллийг Эрүүл мэндийн яаманд нас баралтын шалтгааныг тогтоох комисс ажиллаж байгаа. Энэ комиссоос мэдээллийг авдаг. Бид өөрсдөө халдвараас сэргийлэх бүрэн боломжтой. Бид есөн компанийн оруулж ирж буй түргэвчилсэн шинжилгээ хийхийг зөвшөөрсөн. Хүүхдийн халдвар цэцэрлэг сургуулиас гэхээсээ илүү гэр бүлийн орчноосоо  халдвар авч байна.

УОК-ын Нэгдсэн штабаас цар тахлын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд ДЭМБ-аас зөвшөөрсөн нэгдсэн аргачлалын дагуу үнэлгээ хийж буй. Энэ үнэлгээний дагуу сайжруулсан зөвлөмжүүд гарна. Бид ирэх онд цар тахлын эсрэг хариу арга хэмжээний шинэчилсэн төлөвлөлтийг танилцуулна.  

Өнгөрсөн долоо хоногт 6001 ор байсан бол энэ долоо хоногт 6098 ор ажиллаж байна. Үүний эрчимт эмчилгээнийх нь 258, энгийн нь 5840 байна. Өнгөрсөн долоо хоногт 6429 хүн эмчлүүлж байсан бол 6513 болж өссөн. Эмнэлгийн ачаалал өндөр байна. Эдгээрийн 18 хувь нь хөнгөн байсан бол энэ долоо хоногт 16 хувь нь хөнгөн өвчилсөн.

Өнөөдөр 669 хүн эмнэлэгт хэвтэж, 698 хүн эмнэлгээс гарсан. Эрчимт эмчилгээнд хэвтсэн 15 хүн байгаа бол гарсан хүн нь 13 байна. Нэмэлт тунд хамрагдах иргэдийн тоо тун бага хувиар өссөн. Иргэдийн идэвх муу байна. Иргэдийн хувьд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй.

 “ХАЛДВАРЫН УЛМААС НАС БАРСАН ГЭХ БАГШ НАРЫН МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ”

Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Ж.Батбилэг:

-Халдварын тархалт тогтворжиж, буурах хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 100 хувь цахимд шилжсэн хоёр сургууль, таван цэцэрлэг байгаа. Халдвар авсан багшийн тоо 53, ажилтан 37, хүүхэд 153 бүртгэгдсэн. Салбарын сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан түр журам гарч, биеийн тамирын хичээлийг дулааны улиралд гадна талбайд зохион байгуулж, хичээлийн сүүлийн цагт явуулахаар тусгасан. Одоо цаг агаар одоо хүйтэрч буй учраас цахим хэлбэрээр энэ хичээлийг зааж байна. Спортын заалны үйл ажиллагаа нээгээгүй. Нэгдсэн штабад багшаас халдвар илэрсэн тохиолдолд үр дүнгийн урамшуулал олгохгүй байна гэдэг гомдол ирж байна. Хичээл сургалтын үр дүнг үндэслэж, урамшуулал олгох ёстой. Тэрнээс биш халдвартай уялдуулж урамшуулал олгохгүй байх зохицуулалт байхгүй. Одоогийн байдлаар 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах талаарх албажсан шийдвэр гараагүй. Халдварын улмаас нас барсан гэсэн багш, ажилчдын мэдээлэл ирээгүй.

Нэмэлт тунгаар өчигдөр хоёр их сургуулийн 174 оюутан, хоёр байгууллагын 42 ажилчин, гэрээр 141 хүнийг дархлаажуулсан. Өссөн дүнгээр 11 их, дээд сургуулийн 1803 оюутан, 15 байгууллагын 1261 ажилтан, гэрээр 1850 хүнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-21 185.107.47.215

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-10-21 202.179.24.182

Ярихаас цаашгүй хөрсөн дээрээ буусан ажил хийхгүй л байна даа. Хүүхэд өвдөж буй нь халдвар ихсэж буй шинждээ

Avatar

Зочин 2021-10-21 202.21.108.16

Эм тангаа зөв олох юм бол эмнэлгээс гэрт эдгэх нь хамаагүй илүү байна, ХӨСҮТ, Госпитал зэрэг халдварын нөхцөл байдалыг улам даамжруулах ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй бохир эмнэлэгт Ковид улам хүчирхэгжин хүнээ алаад байх шиг байна. Дээр нь шим тэжээлгүй хоол, хүйтэн хөндий чанаргүй эмчилгээ хүнийг нөгөө ертөнцлүү явахад ихээхэн дэм болох нь ойлгомжтой.

Avatar

зочин 2021-10-21 203.217.139.240

Боловсролын сайд хэлэхдээ хүүхдүүдийн халдвар багасч байна гэж байх юм. Та 2-ын хэлсэн үг зөрөөд байна.

Avatar

Зочин 2021-10-21 66.181.161.29

carentilaachee

Avatar

зочин 2021-10-21 64.119.26.196

тэгээд хүүхдүүдийг битгий сургуульд нь явуулаад байгаач.

Avatar

Зочин 2021-10-21 66.181.164.175

хүүхдүүдийг 10 сараас амраах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-10-21 202.131.244.210

Балайраад бай. Энэ хэдэн хүүхдүүд 2 жил хоригдоод балай болчихлоо. Бусад оронд хүүхдүүд нь тасралтгүй яваад байна. Та нарын араас балай боллоо шүү монгол хүүхдүүд. Балайрал та нараар дуусаг.

Avatar

Зочин 2021-10-21 202.70.34.114

За ёстой үнэн. Хүүхдүүд үнэхээр хэцүүдлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж