

Simulation төрлийн тус цуврал тоглоомыг АНУ-ын видео тоглоомын зах зээлийн магнат хэмээгддэг “Electronic Arts”-ын салбар компани болох Maxis-аас бүтээн гаргадаг. Цувралын эхний хоёр анги бүх цаг үеийн түүхэнд хамгийн их хувь борлогдсон тоглоомонд тооцогддог бол гуравдугаар анги нь ч борлуулалтад гарсан эхний долоо хоногтоо л 1.4 сая хувь зарагдаж бүтэн сарын турш АНУ-д хамгийн ашиг орлого бүхий тоглоомын жагсаалтыг тэргүүлж байсан юм.
Ийнхүү Sims цуврал өргөжин хүрээгээ тэлсээр байна.
Н.Наран