Талибан АНУ-аас 9.4 тэрбум долларын царцсан хөрөнгийг "нэхэв" | News.MN

Талибан АНУ-аас 9.4 тэрбум долларын царцсан хөрөнгийг "нэхэв"

Талибан АНУ-аас 9.4 тэрбум долларын царцсан хөрөнгийг "нэхэв"

Талибан АНУ-аас 9.4 тэрбум долларын царцсан хөрөнгийг "нэхэв"

Афганистаны асуудлаарх гурав дахь шатны хэлэлцүүлэг Москва хотноо “President” зочид буудалд Лхагва гаригт эхэлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Талибан бүлэглэл олон улсын хамтын нийгэмлэгийг Афганистаны түр засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна.

Тодруулбал,  Афганистаны түр засгийн газрын орлогч сайд Абдул Салам Ханафи "Афганистаны өнөөгийн засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна. Манай ард түмэн анх удаа бүх нийтийн засгийн газартай боллоо. Бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байна” гэжээ.

Түүний хэлснээр Афганистан 40 гаруй жил үргэлжилсэн дайн самууны дараа анх удаа улс орны өнцөг булан бүрт засаглалын тогтвортой байдлыг бий болгож, тодорхой шатлал, нэг цэргийн командлал бүхий өнөөгийн засгийн газрыг бүрдүүлсэн байна.

"Афганистаны засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн аливаа асуултанд аль болох тодорхой, ил тод, нээлттэй хариулахад бэлэн байна. Афганистаны байдал тогтвортой байгаа бөгөөд ойрын болон алс холын улс орнуудад ямар ч аюул занал учруулахгүй гэдгийг баталж байна" хэмээв.

Мөн Ханафи 9.4 тэрбум ам.доллараар хэмжигдэх Афганистаны Төв банкны царцсан хөрөнгийг гаргаж өгөхийг АНУ-аас хүссэн юм. Тэрбээр "Энэ бол бүх афганчуудын баялаг. Манай ард түмэн улс төрийн сөргөлдөөний золиос болох ёсгүй. Үүнийг өнгөрсөн үйл явдлууд ч нотлон харуулсан" гэжээ.

Дашрамд ОХУ, Афганистан, Энэтхэг, Иран, Хятад, Пакистаны тусгай элч нарын зургаан талт зөвлөлийг 2017 онд Москвад байгуулж байв.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tenegt 2021-10-21 103.10.23.8

Vnendee ene mongo bol baruun amerikiin ogson mongon tuslamjiin mongiig gadaad banking bailgaj baisanii vr dvn ch de.afganuud oorsdoo yg iim ih mongo olj haragdaachee. Odoo boltol ulsd neg mongo bhgui bankuud dampuuraad tsalingaa tavij chadahgui bnaa..

Avatar

Зочин 2021-10-21 203.23.49.77

Хэдэн жил ЕВРОПЧУУДЫН буяанд ЖАРГАЖ ИДЭХ ХООЛТОЙ ундттай байсан байх. ОДОО ӨӨРСДӨӨ тэр бүтээнэ гээд байсан УЛСАА босго до. БЭЛЭН ЮМАН дээр хөлбөрч байсан НӨХДҮҮД Ш ДЭ.

Avatar

Зочин 2021-10-21 185.107.47.215

======= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-21 150.129.143.5

Гадаадын банканд итгэж болохгүй гэдэг яриа яг биелэв….

Avatar

У 2021-10-21 66.181.160.72

Алан хядагчидад мөнгө өгөхгүй ээ

Avatar

Зочин 2021-10-21 139.5.218.198

ЭНЭ ҮС НООС БӨӨС ХУУРС БОЛСОН НӨХӨД ТЭР ИХ МӨНГИЙГ ГАРТАА ОРУУЛБАЛ АК БАРЬСАН САРМАГЧИН ОРОС ХОЁР ШИГ БАРУУН ЗҮҮНГҮЙ ЦАЦАХ БАЙХДАА ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж