ШЕЗ: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөв

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

ШЕЗ: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөв

ШЕЗ: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөв

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2021.10.21/ "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг хийж байна.


Энэ оны эхний гурван улирлын байдлаар шүүхээс эцэг эх байх эрхийг нь хассан 13 хэрэг байгаа нь өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн дүн гарчээ.
Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа:
-Шүүхийн байгууллага энэ оны гуравдугаар улиралд 62138 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн эрүүгийн 8668, иргэний 29970, захиргааны 1222, зөрчлийн 15857 хэрэг гээд нийт 55717 хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Мөн 15980 хүнд, 61 хуулийн эдгээдэд ял шийтгэл оноож, 1107 хүнийг хорих ял эдлэх хугацаанаас нь өмнө сулласан бол 1020 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1436 хүний цагдан хорих хугацааг сунгасан.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 2159 буюу 19.9 хувиар, иргэний хэрэг 11933 хэргээр буюу 28.5 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 102 хэргээр буюу 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх энэ оны гуравдугаар улиралд эрүүгийн 1574, зөрчлийн 406, иргэний 1956, захиргааны 994 хэрэг нийт 4930 хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх нь эрүүгийн 273, иргэний 1092, захиргааны 126 хэрэг нийт 1491 хэрэг маргааныг шийдвэрлэсэн.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны  гуравдугаар улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 19.9 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 23.9 хувиар тус тус буурсан байна.

Шүүхээс 9895 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8144 хүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 1142 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

МАЛ ХУЛГАЙЛАХ, ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРЭГ БУУРАВ

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг:

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хахууль авах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн дүнтэй байна. Ял шийтгүүлэгчдийг насны ангилалаар авч үзвэл 14-15 насныхан 0.5 хувь, 16-17 насных 1.1 хувь, 18-21 насны 10.5 хувь, 22-29 насны 25.1 хувь, 30-34 насны 27.5 хувь, 35-аас дээш насных 35.3 хувь буюу нийт ял шийтгүүлэгчдийн 30-аас дээш насны 62.8 хувийг эзэлж буй. Нийт гэм буруутайд 9895 хүнийг тооцсон. Цагдан хоригдсон хүний тоо 28.2 хувь, цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзсан хүний тоо 34.5 хувиар буурсан.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 27 хэргээр буюу 16.8 хувиар,
  • Хахууль авах гэмт хэрэг 4 хэргээр буюу 14.8 хувиар,
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 2.1 дахин,
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт 2 хэргээр 25 хувиар тус тус өссөн байна.

 Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:

  • Хүнийг алах гэмт хэрэг 53 хэргээр буюу 26.9 хувиар,
  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 1047 хэргээр буюу 23.4 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 484 хэргээр буюу 35.6 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 105 хэргээр буюу 48.2 хувиар,
  • Мал хулгайлах гэмт хэрэг 131 хэргээр буюу 38.3 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 234 хэргээр буюу 29.4 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 51 хэргээр буюу 8.2 хувиар
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх 25 хэргээр буюу 75.8 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ОЛГОХ ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААН ӨССӨН

Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан:

-Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 11933 хэрэг буюу 28.5 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад гэрээтэй холбоотой маргаан 1754 хэргээр буюу 15.7 хувиар, гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаан 194 хэргээр буюу 30.8 хувиар, ажилласан жил тогтоосон маргаан 5180 хэргээр буюу 55.7 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан сүүлийн хоёр жилд өсөх хандлагатай байна. Энэ оны гуравдугаар улиралд банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой 2043 хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 216 хэргээр буюу 11.8 хувиар өсөв. Мөн эцэг эх байх эрх хассантай холбоотой 13 хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь өмнөх оноос долоон хэргээр буюу 85.7 хувиар өссөн.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 795 хэргээр буюу 28.9 хувиар буурсан бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 567 хэргээр буюу 92.6 хувиар буурсан байна.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 8108 өргөдлийг шийдвэрлэж 5362 буюу 66.1 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 2736  буюу 33.9 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна

Тайлант хугацаанд шийдвэрлэсэн захиргааны нийт хэрэг өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар буурав.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 102 хэрэг буюу 9.1 хувиар өссөн байна. Төрийн албаны маргаан 70 хэргээр буюу 49.6 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 27 хэргээр буюу 17.5 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан есөн хэргээр буюу 11.5 хувиар, газрын маргаан зургаан хэргээр буюу 2.4 хувиар, барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан дөрвөн хэргээр буюу 23.5 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан найман хэргээр буюу 25 хувиар, татварын маргаан 12 хэргээр буюу 22.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 1.1 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 210 хэргээр буюу 62.5 хувиар буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж