Тавантолгой, Чойрын чиглэлд ачаа тээвэрлэлт үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.21-нд нийтлэгдсэн

Тавантолгой, Чойрын чиглэлд ачаа тээвэрлэлт үргэлжилнэ

Тавантолгой, Чойрын чиглэлд ачаа тээвэрлэлт үргэлжилнэ

Зам, тээврийн салбарт 2021 онд хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, түүний биелэлт болон Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан чингэлэг, ачаа тээвэр, Гашуунсухайтын нүүрс тээврийн асуудлаар ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ.


ЗТХЯ-ны сайд УИХ-ын гишүүн Л.Халтар:

-Бид тухайн сард хийсэн ажил, ирэх сард хийх ажлуудаа  хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж нийгэмд мэдээлэл өгөх зорилготой. Хүйтний улирал эхэлж байгаа тул зам, барилгын бүтээн байгуулалтын ажил  эс хүссэн зогсоход хүрдэг. Тийм учраас эхний ээлжинд энэ оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл Засгийн газрын хөрөнгө оруулалт, олон улсын зээл тусламжаар баригдсан авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.

Мөн замын ажил амжилттай явагдаж байгаа. Нойтон цемент зуурахгүй угсралтын ажлуудаар үргэлжлээд хийгдэнэ.

Олон улсад ч тээвэр логистикийн асуудал хүндрэлтэй байгаа. Боомтууд түр саатах, хуурай боомтууд дээр үүссэн нөхцөл байдал хүнд байна. Үүнээс болоод Монгол Улсын ачаа тээвэрт голлох үүрэг үзүүлдэг Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтууд дээр түр саатал гараад байна. Гашуунсухайт боомт бол нүүрсний гол гарц, тиймээс чингэлгээр нүүрс тээвэрлэх ажлын зохион байгуулсан. Сүүлийн өдрүүдэд урд хөрш нүүрс татан авах нь нэмэгдэх хандлагатай байна. Мөн Тавантолгой, Чойрын чиглэлд хийгдсэн нүүрс тээврийн асуудал бий. Энэ тал дээр олон хүн надтай уулзаж “мэдээлэл авъя” гэж ярьсан. Би бүгдэд нь мэдээлэл өгч байгаа. Малчид, тээвэрчдийн төлөөлөлтэй газар дээр нь уулзаж, ажиллаад ирсэн.

Бидэнд 31 байгууллага , 450 орчим жолооч Тавантолгой, Чойрын чиглэлд тээвэрлэлт хийж байгаа гэх мэдээлэл байна. Цаана нь 1250 хүний бүртгэл байна гэсэн мэдээллийг ирүүлээд байна.

Бид энэ чиглэлд ачаа тээврийг 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл явуулахаар шийдвэр гаргалаа. Энэ бол Гашуунсухайд боомт дээрх халдвар хамгаалалтын дэглэмээс болоод Хятад руу хийх нүүрс тээвэрлэлтийн гаралт муу байгаатай холбоотой.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж