Хийн үнийн өсөлтөөс хэн хамгийн их ашиг хүртэх вэ? | News.MN

Хийн үнийн өсөлтөөс хэн хамгийн их ашиг хүртэх вэ?

Хийн үнийн өсөлтөөс хэн хамгийн их ашиг хүртэх вэ?

Хийн үнийн өсөлтөөс хэн хамгийн их ашиг хүртэх вэ?

"Хойд урсгал 2"-ын эхний хий дамжуулах хоолойн ажил дуусч, тус шугамаар 177 сая шоо метр орчим техникийн хий дүүргэсэн болохыг төслийн оператор Даваа гаригт мэдэгдсэн юм. Гэвч эрчим хүчний хямрал нүүрлэж, хийн шоо метр тутмын үнэ 1000 ам.доллараас буухгүй байгаа энэ үед Европ шинэ замаар байгалийн хий импортлох гэж яарахгүй байгааг “Российская газета” мэдээлжээ.

Газпромын хамгийн сүүлийн тооцоогоор Оросын дамжуулах хоолойн хийн үнэ нэг шоо метр тутам нь 295-330 ам.доллар байна. Энэ нь ОХУ урт хугацааны гэрээнд үндэслэн Европт хий нийлүүлж байгаа үнэ юм. Харин Европын хий үйлдвэрлэгчид, тэр дундаа Норвеги, АНУ, Австрали, Ойрхи Дорнодын орнуудын хий экспортлогч компаниуд түүхий эдийн биржийн үнээс хамаарч хийн үнийг тогтоодог байна.

Гэсэн хэдий ч үйлдвэрлэгчид Азийн зах зээлд борлуулснаар илүү их мөнгө олох боломжтой учраас энэ онд маш бага хэмжээний хий Европт нийлүүлсэн юм. Үүний зэрэгцээ энэ жил дамжуулах хоолойн хийн үнэ 50-60 хувиар өссөн тул Орос зөвхөн төлбөрөөс 5.5-6.5 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Гэсэн ч Европ дахь хийн нийлүүлэлтийн 20 хувийг хангаж байгаа Норвегийн компаниуд 33 хувийг бүрдүүлж буй Оросоос илүү их ашиг хүртэх төлөвтэй байгаа юм. Учир нь Европт нөлөөгөө өргөжүүлэх улс төрийн зорилготой Оросын төрийн компани гэдэг нь Газпромын эсрэг тавьж буй гол тээг. Гэсэн хэдий ч Норвегийн засгийн газар нь Скандинавын газрын тос, байгалийн хийн томоохон компани болох “Equinor”-ийн ихэнхи хувийг эзэмшдэг байна.

Европт хийн үнэ өсөх болсон шалтгааныг хоёр янзаар тайлбарлаж байгаа юм. Нэгдүгээрт, чулуужсан түлшнээс татгалзах шийдвэрийг яаран гаргасан нь Европын холбооны эрх баригчдын алдаа болсон гэж үзэж буй. Хоёрдугаарт, Газпромыг “Хойд урсгал 2”-ыг ашиглалтад оруулах тал дээр Европт шахалт үзүүлэх зорилгоор бий болгосон үнийн хөөрөгдөл гэж таамагласан. Гэвч түүхий эдийн биржийн хийн үнээс Орос бус бусад ханган нийлүүлэгчид илүү их ашиг хүртэж байгаа нь тодорхой болж байна.

Эрчим хүчний үнэ, тэр дундаа хийн үнийн өсөлтийг таашаахгүй байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын гишүүдтэй Лхагва гаригт хийсэн уулзалтынхаа үеэр хэлсэн юм. Тэрбээр "Хэрэв Европ хийн үнийн өсөлтийн улмаас хэрэглээгээ бууруулахад хүрвэл манай үйлдвэрлэгч компаниуд, тэр дундаа Газпромд нөлөөлөх болно. Ийм учраас бид эрчим хүч, тэр дундаа байгалийн хийн үнийн өсөлтөд болгоомжтой хандах ёстой. Харамсалтай нь нөхцөл байдал бидний хяналтаас гадуур байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amerikuud l buruutai daa. 2021-10-21 103.10.23.8

Amerikuud l ashigaa bodoj azid hyatadad hiigee vnetei zarj baruund evropd ogohgui bgaas l bolj bna. Vvnd orosuud ogt hamaagui ch de. Getel amerikiin kompaniud bvgd hubiih tul ashigaa bodoj ilvv vneer abdag hyatadad l ogon ch de.ted nart evropuud holdon uu bn uu hamaagui ch dee..

Avatar

Зочин 2021-10-21 107.117.204.38

Умардын урсгал 2 гэвэл зохино

Avatar

Зочин 2021-10-21 185.107.47.215

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-10-21 66.181.186.61

ЭНЭ ИХ ҮНЭН ҮГ БАЙНА. умхий фашист оросууд дэлхийд гай гамшиг тарьж, эргэн тойрны бүх л улсаа доромжилж дээрэлхэж байна. манай монголын бүх л томоохон төслийг гацааж байна, жишээлбэл, эгийн голын, сэлэнгйн УЦС-ын төсөл, ОТ, Тавантолгой, төмөр зам, төмөр боловсруулах, нефт боловсруулар үйлдвэр гээд л. умхий оросоос болж монголчууд хөгжиж чадахгүй ядууу, зүдүүү амьдарч байгаа нь үнэн шүү. ФАШИСТ ОРОС СӨНӨТҮГЭЙ

Avatar

Hurliizaa oorsdoosoi buruug Hai za. Busadaas bish. 2021-10-21 103.10.23.8

Nogoo hurliiz uu.tegeed nogoo chinii delhiig abarch amerikuud yagaad holbooton evropdoo hiigee ogohgui ooriin daisan hyatad ad ogood bnaa..iim holbooton bh uu.getel horongotuud bol ashig olj baival naiz gej bdagui ch de..Mongol hogjihgui bgaa ni hulgai l nvvrlej bvh uls torched hulgaich bolood ter za.oorsdoosoi buruug haij bai malaa.

Avatar

Улаанбаатар бол Луйварчдын хот. 2021-10-21 103.10.22.54

Мэхт мэхэндээ. Путин улс ёс суртхуунтай соёлт Европыг өлсвөл ээжийгээ ч барж идэх өм.хий хятадуудаар сольсоны хар гайг аажим аажмаар орос оронд амсуулна.

Avatar

Evropd 65 hubiig ogdog ulsuud Haan bnaa malaa. 2021-10-21 103.10.23.8

Malaa amerikuud hiigee hyatadad vnetei zaraad hii vned orj bnaa geed bna. Orosuud evropiin hiin dongoj 35 hubiig ogdog za. Vldsen 65 hubiig amerik katar norvegi Liv Nederland ulsuud ogdogiig medeh uu malaa.35 hubiig ogdog uls booj chadah uu malaa.. nogoo amerikiin hii Haan bnaa.yagaad gereegee bielvvlehgui bnaa.

Avatar

Ovgon 2021-10-21 192.82.65.103

умхий фашист оросууд дэлхийд гай гамшиг тарьж, эргэн тойрны бүх л улсаа доромжилж дээрэлхэж байна. манай монголын бүх л томоохон төслийг гацааж байна, жишээлбэл, эгийн голын, сэлэнгйн УЦС-ын төсөл, ОТ, Тавантолгой, төмөр зам, төмөр боловсруулах, нефт боловсруулар үйлдвэр гээд л. умхий оросоос болж монголчууд хөгжиж чадахгүй ядууу, зүдүүү амьдарч байгаа нь үнэн шүү

Avatar

Зочин 2021-10-21 64.119.25.17

Геополитикаас хэн нь ч хожихгүй. Эдийн засгийн хувьд улс төрөөс хараат бусаар хамтарсан нь дээр.

Avatar

Зочин 2021-10-21 192.82.71.141

Путины бүлэглэл!!

Avatar

Зочин 2021-10-21 192.82.73.105

Барууныхан өөрсдөө өөрийгөө зовоож байна.

Avatar

Зочин 2021-10-21 139.5.218.198

Тасс тархи угаах агентлаг

Avatar

Зочин 2021-10-21 103.10.23.8

Snn bss next box geed tarhi ugaadag olon baiguulaga amerik baruund bii shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж