Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөлөө | News.MN

Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөлөө

Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөлөө

Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөлөө

Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас /МАН/ нэр дэвшигч Э.Батшугар болон Ц. Идэрбат нар олонхийн санал авч, ялалт байгуулсан.  Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан бол Ц.Идэрбат нийт сонгогчийн 73.3 хувь буюу  17264 хүний санал авсан юм.  

УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараа УИХ-ын чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Шинээр сонгогдсон гишүүд  өнөөдөр /2021.10.21/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөлөө.

Э.Батшугарын хувьд 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт  “өвдөг шороодсон” ч ийнхүү аав нь намын тамгаа наймаалцаны хүчинд эрхэм гишүүн гэгдэх болж байна.  2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, улс төрийн том тохироо хийсэн юм. Үүний үр дүнд Сонгинохайрхан  дүүргийн нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүү Э.Батшугар МАН-аас нэр дэвших боломж бүрдсэн юм. МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 95 хувийн саналаар дэмжсэн. Түүний намтар түүхийг нь сөхвөл 1987 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. АНУ-ын Калифорни мужийн ахлах сургууль, АНУ-ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан төгсчээ.

Ажилласан байдал:

  • 2008 Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкир
  • 2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгч
  • 2011-2012 "МАХН"-ын VI бага чуулганаас "МАХН"-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, "МҮАН"-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, "МАХН"-ын Ардчилсан шударга ёс, Монголын залуучуудын холбооны  дэд тэргүүн

Э.Батшугарын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг:

  • Нийт орлого: 92,6 сая төгрөг /жилээр/
  • Гэр бүлийн нийт орлого: 704 сая төгрөг
  • Орон сууц, барилга: Нийтийн орон сууц-1/100 сая төгрөг/
  • Тээврийн хэрэгсэл: Toyota Land Cruiser 200-1, Мотоцикл Yamaha fzr 400- 1 /236 сая төгрөг/
  • Хадгаламж: 162 сая төгрөг
  • Зээл: 2 тэрбум
  • 17 компанид хувьцаа эзэмшдэг

МАН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг. Улс төрд бэлтгэгдэж яваа Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж байгаа. Тэрбээр 1981 онд төрсөн, 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй гэж намтартаа өгүүлжээ. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн байна.

Нэр дэвшигч Ц.Идэрбатын хувьд орон нутгийнхаа МАН-ын хороонд анхан шатнаас ажилласаар өдий хүрчээ. Төрийн албаны туршлага гэвэл Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.

Ц.Идэрбатын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг:

  • Нийт орлого: жилийн  22 сая төгрөг
  • Гэр бүлийн нийт орлого: 40 сая төгрөг
  • Орон сууц, барилга:  266 саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй
  • 24 саяар үнэлэгдэх lexus машинтай
  • Хадгаламж: 15 сая төгрөг
  • Зээл:  104 сая төгрөг,
  • 58 сая төгрөгийн авлагатай.
  • 80 саяар үнэлэгдэх үхэр, адуутай.

Ажилласан байдал:

  • 2003–2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,
  • 2008–2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,
  • 2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
  • 2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,
  • 2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2020 Хэнтий аймгийн Засаг дарга
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-21 185.107.47.215

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-21 202.126.90.72

Ирц 50%-даа хүрээгүй сонгууль шүү дээ, тэгэхээр ард түмэн энэ 2-н хэрэг байхгүй л гэж үзсэн хэрэг

Avatar

Зочин 2021-10-21 66.181.188.58

АН-д санал бараг өгөөгүйтэй адил сонгууль болсон. Үүнээс болж 50 хувьдаа ойртсон боловч дутсан нь АН-ын дэмжигчид ирээгүйтэй холбоотой: Үүгээр бол АН-д цаашид ч санал өгөхгүй, хэн болохыг нь ойлгосон байна

Avatar

Зочин 2021-10-21 66.181.188.58

Энэ камер харчихаад худлаа хуцаад байгаа ардчиллын нэр барьсан дээрэмчид өөрсдөө ичих нүүргүй хулгайчууд даа. Энэ Алтанхуяг гэхэд засаг тэргүүлэхдээ фракц гэж авгайлсан АН-ын 10 шахам луйврын бүлэглэл бүртээ тус бүр тэрбум доллар өгч Монголыг дампууруулсан байна. Үүнийг одоо ч төлж дуусаагүй гэх. Хар гүжирдлэгийг нь өөрсдийгээ хэлж байна гэж ойлгоход таардаг. Ард түмэн луйдарчдад дахин санал өгөхгүй.. СЕХ-нд их хорсож байгаа, яагаад СЕХ шударга ажиллаж байгаа

Avatar

Зочин 2021-10-21 192.82.71.141

2 дахь санал хураалтаар ирц хүрээгүй шүү дээ!!! Сонгууль хүчингүй!!!

Avatar

Зочин 2021-10-21 66.181.187.221

Модноосоо тасарч унасан алим /навч ч билүү/ холдож чаддагүй юм!! гэж агуу зөнч Ванга хэлж байсан нь яг л бн даа!! Ккк. Үнэхээр холдож чадсангүй дээ.

Avatar

Зочин 2021-10-21 202.21.108.16

наадах шулга чинь ковид бол тахал юм гээл солиорчиж магадгүй шүү.

Avatar

bolij uz 2021-10-21 202.131.225.197

bi lav huleen zovshoorohgui. jich AN-nii gishuun bish shuu

Avatar

Зочин 2021-10-21 66.181.185.238

GG

Avatar

зочин 2021-10-21 192.82.92.201

Юу нь нам мам, эх орон ард түмэн цаашаа, Батшугар бол аавын заасан замаар урагшаа биз дээ

Avatar

хүрэлсүхииг шүтэгч 2021-10-21 64.119.24.31

сахал билэгтиин хүүг 2 тэрбумаар наадуулж хунтайж болгов гэр хороололын тэнэгүүд хөдөөнөөс шаарлагдан ирсэн хотын соёлгүй люмпенүүд

Avatar

Зочин. 2021-10-21 192.82.73.105

Дүр эсгэсэн ардчилагчид Батшугар, Идэрбат нарт атаархахаасаа илүү, нийгмийн өмчийг идэж уух, хулгай луйвар хийх,хувиа бодож, гэдсээ цүндийлгэх арчаагүй араншаасаа бол ,иргэдийн итгэл алдаж,сонгогчдын 5 хувьд ч хүрэхгүй санал авах болтолоо унаснаасаа ич.

Avatar

зочин 2021-10-21 64.119.16.159

тангарагийн үгийг сайн цээжлүүл, бас утгыг сайн хэлж тайлбарла эх орон ард түмнийхээ төлөө гэсэн байгаа шүү, нам бүлэг фракц гэсэн үг байхгүй шүү

Avatar

Зочин 2021-10-21 103.80.210.183

хэлээд л мартана. харин ИХ-н чуулган өглөө эхлэх бүрт /алсын нэгэн одну зүгт анир чимээгүй нисэн одноо/ гэсэн үгтэй дууг байнга сонсгож лам ном уншиж тамыг сануулж үг хэлж бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж