2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 291,915,763 төгрөгийн үнийн дүн бүхий 1,102,586 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс ХК (MRX +15%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.99%), болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +6.43%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" ХК (BEU -8.33%), "ЛэндМН ББСБ" ХК (LEND -5.37%) болон "Хай би ойл" ХК (HBO-4%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 62,088 ширхэг нэгж эрх 35,965,666 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 100 ширхэг Инвескор-1 бонд 10,000,000 төгрөгөөр, 9 ширхэг Инвескор-2 бонд 873,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
ТOP-20 индекс 0.26 хувиар буурч 39,344.03 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,834,164,143,327 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ