Жек Ма нийтийн өмнө дахин үзэгдэх болов

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Жек Ма нийтийн өмнө дахин үзэгдэх болов

Жек Ма нийтийн өмнө дахин үзэгдэх болов

“Alibaba” группийг үүсгэн байгуулагч Жек Ма Европт айлчилж байгаа талаар “South China Morning Post” Мягмар гаригт мэдээлснээр олон нийт түүний сургийг дахин олж сонсов. Энэ нь түүний сүүлийн нэг жилийн хугацаанд хилийн чанадад хийсэн анхны аялал болж байна.

Өнгөрсөн жил Ма Испанид хөдөө аж ахуй, технологитой танилцах аялал хийх үеэрээ Хятадын төрийн зохицуулалтын бодлогыг нийтийн өмнө ил тод шүүмжилсэн юм.

Тэр цагаас хойш олны өмнө гарч ирээгүй түүнийг гэрийн хорионд байсан гэж үздэг. Тэгвэл Ма өнгөрсөн хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ Хонконгт байсан болохыг “Alibaba” компанийн эзэмшил “SCMP” мэдээлжээ.

Ийнхүү олны анхааралд өртөхөөс хэзээ ч зүрхшээж байгаагүй Ма 2019 онд “Alibaba” компанийн захирлын тушаалаас бууж, нам жимхэн амьдрах болов. Жек Магын Испани дахь мэдэгдлээс хойш “Alibaba” бүхэлдээ төрийн хяналтад орж, “Ant" группийн 37 тэрбум ам.долларын “IPO”-г зогсоожээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж