АНУ-ын Холбооны мөрдөх товчоо энэ долоо хоногт Оросын бизнесмен Олег Дерипаскагийн Вашингтон дахь харшийг шүүхийн зөвшөөрөлтэйгөөр нэгжжээ. Хөнгөн цагааны магнатын төлөөлөгчийн хэлснээр, дээрх харш болон өөр нэг үл хөдлөх хөрөнгө тус товчооны хараанд байгаа аж.
Дерипаска хэдийгээр тэнд амьдардаггүй ч хэвлэл мэдээллүүд энэхүү харшийг “Олег Дерипаскагийн гэр” гэж тодорхойлжээ. Дүрс бичлэгээс харахад, маск зүүсэн цагдаагийн оффицер, Холбооны мөрдөх товчооны мөрдөгч нар харшийн үүдэнд хамгаалалтад зогсох аж.
Харин Дерипаскагийн төлөөлөгч Вашингтон дахь дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө, мөн Нью-Йорк хот дахь өөр нэг хөрөнгийг Холбооны мөрдөх товчооныхон шалгаж байгааг хүлээн зөвшөөрсөн ч эдгээр нь Дерипаскагийн биш, харин хамаатнуудынх нь хөрөнгө гэж тайлбарласан байна.
Дерипаска 2018 онд АНУ-ын сангийн департаментийн хоригт орж байсан удаатай. “Forbes” сэтгүүлд бичсэнээр тэрбээр хөнгөн цагааны Rusal компанийн үүсгэн байгуулагч бөгөөд нийт 4.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ