Монгол Улсын томоохон худалдааны бүс болох Эрээн, Замын-Үүдын боомт аравдугаар сарын 14-нөөс тодорхойгүй хугацаагаар хаагдсан. Тэгвэл хил хаагдаж, импортын барааны татан авалт зогссонтой холбоотойгоор худалдаачид өмнө нь татсан барааныхаа үнийг огцом нэмж байгаад иргэд бухимдаж байна.
Иргэдийн төлөөлөл “Хүнс болоод ахуйн барааны үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Ер нь цар тахлын халдвар гарснаас хойш барааны үнэ өдөр өдрөөр нэмэгдэж байгаа нь бидэнд хэцүү байна. Хамгийн сүүлд Эрээний хил хаагдсаны дараа нарийн ногоо болоод ахуйн хэрэглээний үнэ огцом өссөн” талаар ярьж байв.
Харин худалдаачдын хувьд “Бараагаа татдаг ганц хил хаагдсанд нь бидэнд наймаа хийхэд хүндхэн нөхцөл байдал үүссэн. Хил хаагдсаны дараа бөөний үнэ өсч, дагаад жижиглэнгийн үнэ нэмэгдлээ. Мөн барааны хомсдолд орж байна” гэв.
Г. ЭНХЖАРГАЛ
Холбоотой мэдээ