"Эрх баригчид буруу тийшээ явж байна" | News.MN

"Эрх баригчид буруу тийшээ явж байна"

"Эрх баригчид буруу тийшээ явж байна"

"Эрх баригчид буруу тийшээ явж байна"

Зон олны намаас намын дарга Э.Одбаярыг хорьж зохиомолоор хэрэг хүлээлгэх гэж байгааг эсэргүүцэн өнөөдөр /2021.10.20/ хэвлэлийн бага хурал хийлээ.


Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.БАТЧИМЭГ:

-Нийтийнхээ төлөө дуугарсан нэгнийхээ амыг таглаж хүний эрхийг зөрчин, хорьж саатуулж байна. Намын дарга Э.Одбаяр иргэдийнхээ төлөө үзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронд хоригдлоо. Ардчилал хаана байна вэ. Цар тахлын хууль нэрээр дарангуйлал руу явж байна. Эрх баригчид улсын эдийн засгийг тасалдууллаа. Бүгд хариуцлагаас зугтаж байна. Бид улс орны нөхцөл байдлыг дээрдүүлээд өгөөч гэж сонгосон болохоос иргэдийнхээ амьдралыг дордуулаад өгөөч гэж сонгоогүй. Төрийн төсөв данхар байна. Түүхэнд байгаагүй 18 их наяд төсөвд зарцуулах гэнэ. Төсвийн 30 хувийг халамж хэлбэрээр олгож байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Гадаад өр зээл хэрээс хэтэрлээ. Монгол Улсад шинээр мэндэлж буй хүүхэд бүр өрийн данстай байна. Монголд сайхан амьдрах арга алга болсныг олон хүн шүүмжилдэг болсон байна.

ЗОН-ын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага Мэдлэг онолын нэгдэлийн дарга М.ЧИМЭДТОГТОХ:

-Э.Одбаярыг барьж хорьсон нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Надад баримт бий. Нэг баримт хэлэхэд "No naadam", "NoDoubleStandard" гэх мэт  жагсаалд намын нэр барилгүй оролцож явахад иргэдийг хорьж цагдах гэсэн олон оролдлого гарсан. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисст ханддаг. Эргээд ямар ч хариу ирдэггүй. Бид шоронд хоригдлоо гээд шууд орилоод явдаггүй, хүлээцтэй хандсан. Гэвч хууль ёсны ажиллагаа явуулахгүй байна. Үүний нэг жишээ нь Э.Одбаярын шүүх хурал болж байхад өөрөө ч тэр, түүний өмгөөлөгч гэр бүл нь ч огт мэдээгүй байсан. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна.

Эрх баригчид шударга бусын хонгил нураана гэж улс төрд гарчаад эсрэгээрээ ажиллаж байна.

Хилийн боомт хаагдаж, дөрвөн удаагийн хатуу хол хорио тогтоосон хоёр жилийн хугацаанд олон аж ахуй нэгж хаалгаа барилаа. Гэтэл иргэдийн саналыг сонсолгүй Их хуралдай, Андлалын өргөө, Тэнгэрийн тойрог гэх мэт хүний амьдрах орчинг дордуулсан хөшөө, баримал босгохыг хэрхэвч зөвшөөрөхгүй.  Э.Одбаяр болон "NoDoubleStandard"  хөдөлгөөний залуусыг баривчилж зохиомол хэрэг үүсгэж, хэрэг тулгахаа зогсоохыг шаардлаа.

С.ОЮУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-20 185.220.100.247

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-20 192.82.73.250

Хууль гажуудуулаад л баривчлагдсан юм байгаа биз дээ. Манайд хууль мөрдөгдөх ёстой.Хэн нэг, аль нэг намын нэр барьсан этгээд хууль хэрэгжүүлэх байгууллагын эрхэнд халдаж, хэн нэгэнд хэрэг завшуулах боломж гаргуулж байхгүй .Их бага ч ялгаагүй хуулйа мөрдөж ажилла, зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй

Avatar

ЗОЧИН 2021-10-20 192.82.69.168

ГОЛТОЙСОН ЮМНУУДАА АРД ТҮМЭН ХЭНИЙГ ДЭМЖЭЭД ЮУ ХҮСЭЭД БАЙГААГ АНЗААРААЧ. КОВИДЫН 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД МОНГОЛ ШИГ ИЙМ ХЭВИЙН АМЬДАРСАН ОРОН ХААНА, ХЭД БАЙНА ВЭ. ХЭЛЭЭЧ. НААД ШАНТААЖ, ҮХМЭЛ УЛС ТӨРӨӨР ЧИНЬ ЭНГИЙН ЯДАРСАН АРД АМЬДАРДАГГҮЙ ЮМ.

Avatar

Lol 2021-10-20 66.181.160.10

Хуцалгүй зайлаа лалрууд

Avatar

Цагаан бацаан 2021-10-20 192.82.77.104

шээснүүдийг сарын дараа дахин сунгаад суулга

Avatar

Зочин 2021-10-20 192.82.73.105

Чи юу гэж ч хашгарч гуйгачиж, хурал зөвлөлгөөн ,жагсаал цуглаан хийж болно. Гагцхүү хууль зөрчих эрхгүй. Хүн бүр ,хуулийн өмнө ижил хариуцлага хүлээх ёстой..Энэ нөхөр хууль зөрчиж, хариуцлага алдаад л шүүхийн шийдвэрээр баривчлагдсан байж таараа. Хууль зөрчигчдийг хаацайлж, эмх цэгцгүй байдал үүсгэх эрх ямар ч хүнд байхгүй.

Avatar

Зочин 2021-10-20 150.129.142.182

СОШАЛААР БАЙГУУЛЛАГЫН ХААЛГА ҮҮД ӨШИГЧӨӨД БАЙСАН БИЗДЭЭ БУСДЫГ ҮЛ ХҮНДЭЛЖ ТАНХАЙРХЫГ АРДЧИЛАЛ ГЭХГҮЙ БАЙХАА ХАРИУЦЛГАГАА ХҮЛЭЭ

Avatar

Равдан 2021-10-20 66.181.186.31

Энэ улс оронд болж бүтэж байгаа зүйл нэг ч алга боллоо. Дарангуйлал жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэллээ. МАН.АН гэлтгүй шударга их хурлын гишүүд нэгдэж Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх цаг болжээ. Хэрэв цаг хугацаа алдвал бүүр хүнд байдалд орох нь байна.

Avatar

Зочин 2021-10-20 192.82.73.105

Халдварын аюулаас иргэдээ салгах, эдийн засаг бизнесээ сэргээх гэж төр засгаас бололцоот бүхнээ хийж байна.Чи бас хуйвалдаан зохиож, бусдыг гүтгэж, нийгмийг үймүүлэх санаатай юу . бүү горьд.

Avatar

Зочин 2021-10-20 66.181.188.58

Зартай луйварчин, а******н Эрдэнийн баас долоогчдод зөв бурууг шүүх эрх байхгүй.

Avatar

Зочин 2021-10-20 202.21.108.16

Хойд Солонгос боллоо.

Avatar

zochin 2021-10-20 66.181.187.9

zambaraaguy anarkhistuudyg nam dearj baykh kheregtey , khoid solongos bol goyo shuu dee

Avatar

Зочин 2021-10-20 192.82.77.104

Ар солонгост чи ингэж чалчиж суухгүй ногоо таръж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж