"Эрх баригчид буруу тийшээ явж байна"

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

"Эрх баригчид буруу тийшээ явж байна"

"Эрх баригчид буруу тийшээ явж байна"

Зон олны намаас намын дарга Э.Одбаярыг хорьж зохиомолоор хэрэг хүлээлгэх гэж байгааг эсэргүүцэн өнөөдөр /2021.10.20/ хэвлэлийн бага хурал хийлээ.


Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.БАТЧИМЭГ:

-Нийтийнхээ төлөө дуугарсан нэгнийхээ амыг таглаж хүний эрхийг зөрчин, хорьж саатуулж байна. Намын дарга Э.Одбаяр иргэдийнхээ төлөө үзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронд хоригдлоо. Ардчилал хаана байна вэ. Цар тахлын хууль нэрээр дарангуйлал руу явж байна. Эрх баригчид улсын эдийн засгийг тасалдууллаа. Бүгд хариуцлагаас зугтаж байна. Бид улс орны нөхцөл байдлыг дээрдүүлээд өгөөч гэж сонгосон болохоос иргэдийнхээ амьдралыг дордуулаад өгөөч гэж сонгоогүй. Төрийн төсөв данхар байна. Түүхэнд байгаагүй 18 их наяд төсөвд зарцуулах гэнэ. Төсвийн 30 хувийг халамж хэлбэрээр олгож байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Гадаад өр зээл хэрээс хэтэрлээ. Монгол Улсад шинээр мэндэлж буй хүүхэд бүр өрийн данстай байна. Монголд сайхан амьдрах арга алга болсныг олон хүн шүүмжилдэг болсон байна.

ЗОН-ын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага Мэдлэг онолын нэгдэлийн дарга М.ЧИМЭДТОГТОХ:

-Э.Одбаярыг барьж хорьсон нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Надад баримт бий. Нэг баримт хэлэхэд "No naadam", "NoDoubleStandard" гэх мэт  жагсаалд намын нэр барилгүй оролцож явахад иргэдийг хорьж цагдах гэсэн олон оролдлого гарсан. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисст ханддаг. Эргээд ямар ч хариу ирдэггүй. Бид шоронд хоригдлоо гээд шууд орилоод явдаггүй, хүлээцтэй хандсан. Гэвч хууль ёсны ажиллагаа явуулахгүй байна. Үүний нэг жишээ нь Э.Одбаярын шүүх хурал болж байхад өөрөө ч тэр, түүний өмгөөлөгч гэр бүл нь ч огт мэдээгүй байсан. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна.

Эрх баригчид шударга бусын хонгил нураана гэж улс төрд гарчаад эсрэгээрээ ажиллаж байна.

Хилийн боомт хаагдаж, дөрвөн удаагийн хатуу хол хорио тогтоосон хоёр жилийн хугацаанд олон аж ахуй нэгж хаалгаа барилаа. Гэтэл иргэдийн саналыг сонсолгүй Их хуралдай, Андлалын өргөө, Тэнгэрийн тойрог гэх мэт хүний амьдрах орчинг дордуулсан хөшөө, баримал босгохыг хэрхэвч зөвшөөрөхгүй.  Э.Одбаяр болон "NoDoubleStandard"  хөдөлгөөний залуусыг баривчилж зохиомол хэрэг үүсгэж, хэрэг тулгахаа зогсоохыг шаардлаа.

С.ОЮУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж