Өвөрхангайд Covid-19 халдварын улмаас хоёр хүүхэд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Өвөрхангайд Covid-19 халдварын улмаас хоёр хүүхэд нас баржээ

Өвөрхангайд Covid-19 халдварын улмаас хоёр хүүхэд нас баржээ

Монгол Улсад Covid-19 цар тахлын улмаас нас барах иргэдийн тоо буурахгүй байна. Тухайлбал, улсын хэмжээнд сүүлийн гурван өдөрт нас баралт  14-20 хүрч, бүртгэгдсэн. Эрүүл мэндийн яамны ээлжит тоон мэдээллээр өнөөдөр /2021.10.20/ 17 хүн нас барсан гэв.

Олон нийтийн сүлжээнд "Өвөрхангай аймагт Covid-19 халдварын улмаас бүтэн өнчин 14, хагас өнчин 50 гаруй хүүхэд бүртгэгдээд байна" гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн байцаагчаас тодрууллаа.

“Тэрбээр манай аймагт цар тахлын улмаас олон хүүхэд өнчирсөн тоон мэдээлэл бүртгэгдээгүй. Цар тахлын улмаас бага насны хоёр хүүхэд нас барсан. Өвөрхангай аймагт асран хамгаалагчаа алдсан хүүхдийн тоо 2018 онд 102, 2019 онд 89, 2020 онд 94 байсан. Цар тахлын улмаас асран хамгаалагчаа алдаж, өнчирсөн хүүхэд одоогийн байдлаар бүртгэгдээгүй” гэх мэдээллийг өгөв.

Х.Доржпалам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж