Эмбийд: Бид энд хүүхэд харах гэж ирээгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Эмбийд: Бид энд хүүхэд харах гэж ирээгүй

Эмбийд: Бид энд хүүхэд харах гэж ирээгүй

NBA-ийн 2021-2022 оны улирал өнөөдөр/2021.10.20/ албан ёсоор эхэлж буй ч зарим багуудад асуудал байсаар байна. Ялангуяа Филадельфиад байдал улам хурцдав. Багаасаа явах хүсэлтэй ч, цалингийн төлөө эргэн ирсэн Бен Симмонс өчигдөр багийнхаа бүтэн бэлтгэлд оролцохоос татгалзаж, үүний хариуд ахлах дасгалжуулагч Док Риверс түүнийг заалнаас хөөж, улирлын нээлтийн тоглолтод оролцуулахгүй гэжээ.

Энэхүү үйл явдлын дараа Жоэл Эмбийд гал дээр тос нэмсэн зүйлсийг хэвлэлд ярьжээ. Тэрбээр “Одоо бол тэр залуу надад хамаагүй ээ. Юу хүссэнээ л хийг. Бид энд хүүхэд харах гэж ирээгүй. Бидний ажил хүүхэд харах биш. Бид талбайд гарч, сайн тоглож, хожил авсныхаа төлөө цалин авдаг. Тэрнээс биш энд ирээд хүүхэд харсныхаа төлөө цалин авдаггүй” гэв.

Жоэл Эмбийд аль хэдийнэ Бен Симмонсыг багийнхаа нэг хэсэг гэж үзэхээ больсон нь харагдаж байна. Улирлын өмнөх бэлтгэл, тоглолтуудад оролцоогүй Симмонс аргаа ядаад багтаа эргэн ирсэн. Багийнх нь андууд түүнийг ятгах гэж Лос Анжелес руу очих гэтэл хүлээж авахгүйгээ хэлсэн гэх шуум ч бий.

Бен Симмонс өмднийхөө халаасанд гар утсаа хийчихсэн, багийнхаа бэлтгэлд цаг нөхцөөсөн байдалтай, идэвхигүй оролцож, багийн хуралд оролцохгүй, нэгдүгээр багтайгаа хамт бэлтгэл хийхгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө 25 настай Австралийн залуугийн "Филадельфиа 76ers" багтай байгуулсан гэрээ нь дуусахад дөрвөн жил үлджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж