Английн дуучин Харри Стайлс ирэх арваннэгдүгээр сарын 4-нд нээлтээ хийх “Marvel” компанийн шинэ цувралд хайр ба сексийн бурхны дүрийг бүтээжээ. “Eternals” цуврал Австрали улсад нээлтээ хийх юм.
Шинэ цуврал нь 7000 жилийн өмнө дэлхий дээр оршиж, хүн төрөлхтнийг нууцаар хамгаалж байсан бурхантай ижил үхэшгүй мөнхийн харь гаригийнхны тухай өгүүлэх аж. Тус кинонд Холливудын алдартай жүжигчид дүр бүтээх тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, Анжелина Жоли, Кумэйл Нанжиани, Жемма Чан, Ричард Майден, Сальма Хайек, Кит Харингтон нар цувралд дүр бүтээж байгаа аж.
Өдгөө 27 настай Харри Стайлс “One Direction” хамтлагаар олонд танигдсан ч тус хамтлаг тарсан. Тэрбээр 2017 онд анхны дүрээ найруулагч Кристофер Ноланы “Dunkirk” гэх кинонд бүтээсэн нь шүүмжлэгчдээс магтаал хүртжээ.
ЭХ СУРВАЛЖ: NEWS.COM.AU
Холбоотой мэдээ