С.Жавхлангийн асуудлаар Сангийн сайдаас мэдүүлэг авчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

С.Жавхлангийн асуудлаар Сангийн сайдаас мэдүүлэг авчээ

С.Жавхлангийн асуудлаар Сангийн сайдаас мэдүүлэг авчээ

Иргэн О.Отгонтөгс өчигдөр /2021.10.19/ Сангийн сайд Б.Жавхлан болон УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан нартай холбоотой дөрвөн тэрбум төгрөгийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Дуучин С.Жавхлан "Сангийн сайдаас дөрвөн тэрбумыг нэхэж, үгүй бол Засгийн газрыг огцруулах арга хэмжээ авахаар суулт зарлана” гэж хэлсэн тухай иргэн О.Отгонтөгс болоод Сангийн сайд хэлсэн юм.

Уг хэргийн талаар өчигдөр Сангийн сайдаас Эрүүгийн цагдаагийн алба яамны байранд мэдүүлэг авчээ. Мөн мэдээлэл хийсэн иргэн О.Отгонтөгс өнөөдөр цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхөөр болсон гэнэ.

Тухайн иргэний хэлж байгаагаар энэ хэрэгт дан ганц дуучин С.Жавхлан төдийгүй жүжигчин М.Баярмагнай холбоотой болохыг дурьдсан юм.

Г.Энхжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж