Хятад: "Squid game" бидний сонголт биш

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Хятад: "Squid game" бидний сонголт биш

Хятад: "Squid game" бидний сонголт биш

Амьдралын бараан талыг харуулсан "Squid Game" алдарт цувралын хувилбар Хятадын зах зээлд амжилт олох боломжгүй гэжээ. Хүмүүс мөнгөн шагналын төлөө хэрхэн харгис тоглоомын золиос болж байгааг харуулсан Өмнөд Солонгосын цуврал Хятадад шуугиан тарьсан хэдий ч албан ёсоор нээлтээ хийгээгүй юм.

“iQiyi” нь Хятадын технологийн магнат “Baidu”-ийн мэдэлд байдаг видео контент дамжуулах платформ юм. “iQiyi”-ийн контент хариуцсан захирал Ван Сяохуй “TMTPost”-д өгсөн ярилцлагадаа "Хүн төрөлхтний бараан талыг тусгасан хүнд сэдэвтэй кино бүтээлээс Хятад татгалзаж байгаа" гэжээ.

Ваны хэлснээр Хятад улс уран бүтээлээрээ дамжуулан юуны өмнө "Амьдралын үнэн, сайн сайхан, гоо сайхан"-ыг харуулахыг зорьж байгаа аж.

Тэрбээр “Бид бусад орнуудаас ялгаатай. Өөрөөр хэлбэл, бид барууны орнуудаас эрс ялгаатай өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Тиймээс уран бүтээлээрээ ч мөн бидний үзэл суртал, нийгмийн чиг хандлага, тэр дундаа Хятадын ард түмний урам зориг, эв нэгдлийг илтгэх ёстой” гэжээ.

Дашрамд, Хятадад сүүлийн үед үндсэрхэг үзлийг дэлгэрүүлсэн бүтээл ихээхэн амжилт олж байгаа юм. Тухайлбал, Солонгосын дайны үеэр АНУ-ын цэргүүд Хятад цэргүүдийг хэрхэн хядаж байгааг харуулсан “Чанжин нууран дахь тулаан” бүх цаг үеийн хамгийн ашиг орлоготой киногоор тодроод буй.

Тус кино есдүгээр сарын 30-нд нээлтээ хийснээс хойш нийт 769 сая ам.долларын ашиг олоод байгаа аж. Хятадын хэвлэл мэдээлэл, урлагийн салбар нь дэлхийн хамгийн том зах зээлтэй салбаруудын нэг бөгөөд үндэстэн дамнасан компаниуд тус бялуунаас зүсэм хүртэхийн төлөө өрсөлддөг.

Харин Хятад улс кино ертөнц дэх ашиг орлогоороо АНУ-ыг гүйцэж түрүүлэхийг хичээж буй. Гэвч “Hollywood” дэлхийн хамгийн их ашиг орлоготой урлагийн салбар хэвээр байна. “Pricewater House Coopers”-ийн мэдээлснээр АНУ-ын кино салбар 2020 онд 22.8 тэрбум ам.долларын орлого олсон бол Хятад 9.5 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж