ЭМЯ: Хоёр хоногт 35 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Хоёр хоногт 35 хүн нас барав

ЭМЯ: Хоёр хоногт 35 хүн нас барав

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2153 хүнээс Covid-19 илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1147 нь Улаанбаатар хотод,
  • 1006 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн энэ хугацаанд 6586 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол 21-80 насны 17 хүн нас  баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1518 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 18717 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 52060 нь гэрийн хяналтад байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9241
  • Хүндэвтэр – 6920
  • Хүнд – 2197
  • Маш хүнд – 359 хүн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж