ЗГ: БШУЯ-ны Төрийн нарийн бичиг, ХЗДХЯ-ны дэд сайд нарыг томилов | News.MN

ЗГ: БШУЯ-ны Төрийн нарийн бичиг, ХЗДХЯ-ны дэд сайд нарыг томилов

ЗГ: БШУЯ-ны Төрийн нарийн бичиг, ХЗДХЯ-ны дэд сайд нарыг томилов

ЗГ: БШУЯ-ны Төрийн нарийн бичиг, ХЗДХЯ-ны дэд сайд нарыг томилов

Засгийн газрын өнөөдөр /2021.10.20/-ийн хуралдаанаар Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэнг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржавын оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоог томилсон байна.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭН

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг нь Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд байсан юм. Л.Цэдэвсүрэнгийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тус яамны сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр  1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль, 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет,  1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль, 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/,  Эрх зүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистер цолтой. Орос, Англи хэлний мэдлэгтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах, 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн,  2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга,  2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга,  2020 тавдугаар сарын 13-наас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад яамныхаа сайдаар дэвшиж ажилласан. Түүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаад өнөөдөр Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байгаа нь энэ юм.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭД САЙД Б.СОЛОНГОО

Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав нь Элчин сайдаар томилогдсон учраас түүний оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоог томилсон байна. Б.Солонгоо нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж, Оюутолгойн гэрээг өөрчлөх, хэлэлцээрийн ажлын хэсэгт чухал  үүрэг гүйцэтгэж буй юм. Б.Солонгоо нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.  2007 онд Унгар улсын "Өөтвөш Лоранд"-ын шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургуулийг төгссөн байна. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль,  2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд англи, унгар хэлтэй ажээ. Б.Солонгоо нь  2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч,  2017 оноос "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ЗГХЭГ-ын дэд даргаар томилогджээ.

ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Б.БАТБААТАР

Харин Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгсөн Б.Батбаатарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилсон байна. Б.Батбаатар нь МАН-ын Хяналтын хорооны даргаар олон жил ажилласан, шинэ сайд Л.Энх-Амгалантайгаа ойлголцож чадахгүй байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөж байсан юм. Тиймээс  өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Б.Батбаатар нь 1981 онд Нийслэлийн 48 дугаар сургууль, 1986 онд Монгол Улсын Их Сургууль, 1998 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Захиргааны дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.  1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх, 1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч, 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш,  2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга,  2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал, 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга, 2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч, 2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал, 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан юм.

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА Г.ЭЛБЭГСАЙХАН

Засгийн газрын хуралдаанаар хийсэн бас нэгэн томилгоо бол Оюуны өмчийн газрын даргаар Г.Элбэгсайханыг томилсон байна. Тус газрын даргаар Тагнуулын ерөнхий газрын даргаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан Б.Энхсүх ажиллаж байсан юм.

Г.Элбэгсайхан нь Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байсан. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-20 51.79.204.46

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-20 59.153.114.153

Төрийн Нарийн Хүрэлсүхийн үеэл дүү. Нөгөөдөх нь бас нэгний нууц амраг

Avatar

зочин 2021-10-20 202.9.46.35

Засгийн газрын хэрэг эрхлэх газар гэж хөгшчүүлийн хоргодох байр болжээ. Энэ ийм засгаас сайн юм мөрөөдөөд бараг л хэрэггүй болов уу даа.

Avatar

Зочин 2021-10-20 107.77.227.166

EneЗасагийн газар нэг л биш болоод явчихлаа даа

Avatar

Ард түмэн 2021-10-20 202.9.46.5

Оюу толгойг үхтэлээ хамгаалдаг мэнгэтэй н**ш оюу толгойг мэдэж хөөцөлдөх чадвартай, мэдлэгтэй ганц ухаантай Солонгоо гэдэг эмэгтэйг зориуд зайлуулж байна.нямдоржиийг үтэр түргэн арчих хэрэгтэй. Сангийн сайд жавхлан бол хүүкийн үеэл шүдээ бас нэг нэг үеэл нь гарч ирээ юү арай дэндэж байгаа юм биш үү. Тагнуул ,до яам гэж байна уу

Avatar

Зочин 2021-10-20 202.126.89.218

Ийм л хөгийн хогийн томилгоонууд хийгээд байх юм даа. Насаараа цагдаагийн хурандаа байсан Баатаржавыг Унгарт элчин сайд ч гэх шиг, Элбэгсайхан гэж Нямдоржийн түрийний бөөс, насаараа дагаж яваа нөхөр, багшийнх нь хүүхэд гэдэг. Солонгоо гэж огт төрийн албаны туршлагагүй хүүхэн байна, Оюун-Эрдэнэтэй Амeрикт танилцсан найз нь, Цэдэвсүрэн гэж Хүрэлсүхийн хамаатан ч гэх мэтээр заваан ч юм даа. Жул хүн гарчихаар дагаад жул юмнууд л томилогдох юм

Avatar

Зочин 2021-10-20 202.126.88.170

ХҮҮКИЙН ҮЕЭЛ НЬ ТӨРИЙН НАРИЙН БОЛОВОО 👏👏👏

Avatar

Зочин 2021-10-20 202.126.94.99

Боловсролын яаманд мэргэжлийн хун хэрэгтэй байнаа. Зев сонголт.

Avatar

Зочин 2021-10-20 202.126.88.205

Хүчирхэг хүмүүс томилогдсон бна. Одоо л цаг сайжрах нь

Avatar

Zochin 2021-10-20 202.21.102.218

Rio Tinto bankuudaas ariljaanii zeel avch tusul sanhuujuulne, Mongol ZG huuliin daguu zaaval 34%-d n oroltsono genguutee ulaan mungugui yum chin Rio-iin zeelees huvaaltsana. Zamd n yusun shidiin yum nehej, uls tur hiij tusliin hugatsaag hoishluulna. Tasraltgui bodogdoj baigaa huug n daraa n gaihaad "yagaad zardal hetreed bn aa?" geed dahiad saatuulna. Ingen ingeseer Rio-d tulj bui zeeliin huug n Solongoo ajimaa "Rio ashgaa avch bn" gej tailbarlaj uls turiin onoo avna. Come ooooooooon

Avatar

зочин 2021-10-20 202.9.41.6

Хэдхэн хүн л солигдоод л дарга болоод байх юм аа

Avatar

Зочин 2021-10-20 66.181.161.92

Ene 2 buzar avgai gej

Avatar

Зочин 2021-10-20 202.126.88.185

Улс төрийн албан тушаал хашиж байсан хүн ТНБД-аа р шууд томилогдох боломжгүй түр байх өө.
Ерөнхий сайдын хуулийн бодлогын зөвлөх лут хүмүүс өмнөх ЁС-ын үед байсан да.

Avatar

Зочин 2021-10-20 122.201.22.240

Ерөнхий сайд гэхийг яагаад ёрөнхий сайд гээд бичээд байгааг ойлгохгүй юм даа

Avatar

Зочин 2021-10-20 202.9.46.50

Солонго авгай Рио тинтог гаргаж орос Хятадын эрх ашгийг хангаж даалгавраа сайн биелүүлсэн бн. Одоо ингээд Монгол бүрэн вакуум болсон. Энэ авгай шагналаа хүртсэн бн

Avatar

иргэн 2021-10-20 62.55.205.86

Тэнэгт

Avatar

Зочин 2021-10-20 192.82.74.148

Оюу-эрдэнийн томилгоо гэж өмнөөс нь ичмээр юмаа. Даргын ордонд төрчихсөн юмуу гэмээр хэдэн юмыг хооронд нь хольж солиод л байх юм. Нам харгалзахгүйгээр ухаалаг сэтгэлгээтэй боловсролтой сайхан залуу боловсон хүчин байхад тэднээс сонговол улс орны хөгжлийн тушаа болсон цүнх барьж нам дагасан дарганцаруудаас хамаагүй дээр байлгүй дээ.

Avatar

СЭЛГЭН БАЙРШУУЛАЛТ ГЭЕ 2021-10-20 202.179.25.232

ЁСТОЙЙЙЙ ЗИВҮҮН ТОМИЛГОО ХИЙЖ.

Avatar

Зочин 2021-10-20 66.181.186.132

2017 оноос одоог хүртэл "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэсэн атлаа ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаа гэх юм?? Ийм 2 ажлыг хавсран хийж болдоггүй юм шдээ??!!!

Avatar

Монгол хүн 2021-10-20 202.9.46.129

Энэ төрийн чухал албанд болон ,уул уурхайн салбаруудад ,УВС, хүмүүс томилогдоод байгаа биз. Улс төрийн хорчин Нямдоржийн шахааны хүмүүс гэдэг нь тодорхой.!.! Нямдорж засгийн газар ,тооноор, нь орж ирчихээд төрд их гай тарьж байна даа.

Avatar

Зочин 2021-10-20 66.181.191.70

Зайлаарай

Avatar

Зочин 2021-10-20 202.180.218.37

haha ali ni Uvs-n hun yum boldoo

Avatar

Зочин 2021-10-20 202.126.88.193

Дэд сайд гэдэг орон тоо угтаа хэрэггүй, хийх ажил байхгүй ш дээ

Avatar

Зочин 2021-10-20 66.181.186.132

2000 онд МАХН согуульд ялаад цүнх баргигч нараа шагнахын тулд монголын ард түмний хайрт удирдагч Н.Энхбаяр "Дэд сайд" гэдэг "одон медаль" санаачилсан юм!!! Дараа дараагийн дуракууд нь "шангал"-д хэрэгтэй гээд байлгаад байдаг!!

Avatar

Нутгийн иргэн 2021-10-20 192.82.69.47

Энх-амгалан сайдыг овоо юм гэж бодож байсан ийм хорчин авгайг төрийн нарийнаараа томилуулчихаж байгаамуу.

Avatar

Бат 2021-10-20 202.126.89.187

Бас авлигын хэргээр шоронд орж бсан хүн байна.

Avatar

Улсыг ухаанаар удирдана 2021-10-20 103.212.118.206

Нээх их олон худлаа үнэн сургууль гадаадад төгссөн унаган байгалийн ухаан муутай, амьдрлын туршлагагүй хүнэнцэрүүдийг л их шүтдэг хүн юмаа даа энэ Оюун-Эрдэнэ. Яг үнэндээ Бэрс гэж сураггүй сургууль төгссөн хүнд бүх хүн боловсролтой мундаг санагдана… Харамсалтай.

Avatar

Zochin 2021-10-20 64.119.27.51

Солонгоо их сөйн ажилласан гэж болрж байна, нэг ч ийм хүн байгаа гэхээр баярлах юм

Avatar

Зочин 2021-10-20 59.153.114.31

Харин тиймээ, Рио Тинтогийн талд маш сайн ажилласан хүн шүү дээ!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-10-20 122.201.21.177

Энэ засагт, Рио тинтод Солонгоо саад болж байгаа юм байна л даа.

Avatar

Зочин 2021-10-20 59.153.114.31

Үгүй шүү, Рио Тинтогийн ачийг сайн хариулж байгаа эмэгтэй.

Avatar

Зочин 2021-10-20 59.153.114.31

Үгүй шүү, РИО ТИНТОГИЙН ачийг маш сайн хариулж буй хүн.

Avatar

Цэдэвсүрэн болиоч 2021-10-20 202.70.44.146

энэ монгол чинь бүр сүйрцэн юм биш үү. Нэг хүнээ 1 албан тушаалд хэд томилдог юм бэ. Таль таль гэсэн цэдэвсүрэн авгай чинь энэ салбарт байхгүй л бол үхэж далдрах гээж байгаа юм у. Энэ ардын намд амьд хүн алгаа

Avatar

Зочин 2021-10-20 103.57.94.140

НАСАНТОГТОХЫГ Наранцогтыг зайлуулах болоогүй юу

Avatar

Зочин 2021-10-20 49.0.158.86

Энэ дэд сайд гэсэн хэрэггүй орон тоог цөөлөөчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж