Видео: Техаст онгоц осолдож, азаар бүх зорчигч эсэн мэнд гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Видео: Техаст онгоц осолдож, азаар бүх зорчигч эсэн мэнд гарчээ

Видео: Техаст онгоц осолдож, азаар бүх зорчигч эсэн мэнд гарчээ

АНУ-ын Техас мужийн Хьюстонд зорчигч тээврийн онгоц осолдож, хоёр хуваагдан шатжээ. Гэхдээ аз тохиож, онгоцонд байсан бүх зорчигч, нислэгийн багийнхны 21 хүн амьд мэнд гарч чаджээ.

Осол Уаллер хотын Кэти тосгоны ойролцоо буюу Хьюстоны нисэх буудлаас холгүй болжээ. Цагдаагийн дарга Трой Гүйдригийн мэдээлснээр онгоцонд байсан бүх хүн амьд мэнд гарсан бөгөөд нэг л хүн нуруу нь түлэгдсэнээс болж эмнэлэгт хэвтсэн гэнэ.

Цахим орчинд тавигдсан дүрс бичлэгээс харахад осолдсон онгоцны эх бие хоёр хуваагдаж, өтгөн хар утаа манаруулан шатаж байх аж. Тус нислэгийг үйлдсэн MD-80 онгоц нутгийн цагаар 10:00 цагт Хьюстоны нисэх онгоцны буудлаас умардыг чиглэн хөөрсөн ч хангалттай өндөр авч чадаагүйн улмаас ийнхүү газарт унажээ.

Эх сурвалж: RT BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж