Аравдугаар сарын 23-наас цас орж, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 23-наас цас орж, хүйтэрнэ

Аравдугаар сарын 23-наас цас орж, хүйтэрнэ

Архангай, Хөвсгөл, Булган аймгийн нутгаар өнгөрсөн долоо хоногт цас орсон. Үүнээс шалтгаалаад ургац хураалтын ажил 15 хоногоор хойш татагдаад байгаа юм. Тиймээс Цаг уур, орчны шинжилгэний газраас энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг тодрууллаа.

Аравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх аж. Харин  энэ сарын 23-наас  баруун аймгуудын нутгийн баруун хэсэг,  цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөв байдалтай байна. Хур тунадас энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хагас, 25-нд нутгийн зүүн хагаст цас орно. Аравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар зөөлөн салхитай байна. Энэ сарын 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр шороон болон цасан шуурга шуурна.

Агаарын температурын хувьд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн-бэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, 1-6 градус дулаан байна.  Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө хоёр градус дулаанаас -3 градуст хүйтэрнэ. Өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан. Түүнчлэн энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэх аж.

Х.Доржпалам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж