Дархлаажуулалтын 3-р тунгийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-т халдварын тохиолдол 10 дахин буурчээ | News.MN

Дархлаажуулалтын 3-р тунгийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-т халдварын тохиолдол 10 дахин буурчээ

Дархлаажуулалтын 3-р тунгийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-т халдварын тохиолдол 10 дахин буурчээ

Дархлаажуулалтын 3-р тунгийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-т халдварын тохиолдол 10 дахин буурчээ

Коронавирусын халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулан, нийт ажилтнуудаа 3 удаагийн вакцинжуулалтад хамруулжээ.

Хятад улсад үйлдвэрлэгдсэн Синофарм вакцины эхний тунд нийт ажилтны 100 хувь, хоёр дахь  тунд 98 хувь нь хамрагдсан бол Файзер вакцины дархлаа сэргээх 3 дахь тунг  3919 ажилтан буюу 82.4 хувь нь хийлгэсэн байна.

Ингэснээр дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа 14 хоногоос хойшхи өдөр бүрийн тохиолдлын тоо эрс буурчээ. Тухайлбал, дунджаар өдөрт 27 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо өнөөдрийн байдлаар 1-4 болжээ.

Энэ нь дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр нөлөө гэж тус үйлдвэрийн Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ярилаа.

Тасралтгүй найдвартай үйл ажиллагаатай, улс орны нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй үйлдвэрийн хувьд ажилтнуудынхаа аюулгүй байдал, халдвараас хамгаалах зэрэгт онцгой анхаарал хандуулж, цар тахлын эсрэг авах арга хэмжээний цогц хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ажилтан бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж цар тахлыг хамтын хүчээр даван туулахаар хичээж буйг Шуурхай штаб онцоллоо.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-20 169.253.162.4

Alivaa vactsiniig hiihdee heden sariin daraa hiih estoi delkhiin standartiig murduh ni chuhsal shuu dee ternees bish buushuuhan hiilgeed l baival tusahgui um shig bodoj hurdan hugtsaand olon udaa vac hiilgene gesen ug shuudee. Vac ch gesen bas l hor shuudee. Gehdee bid vac daa ch itgene bas uursdiiguu sain hamgaalah 2 arga l bna doo.

Avatar

Зочин 2021-10-20 94.230.208.148

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-20 202.9.46.100

Шалтгаангүй гадны нөлөөгүй гэнэтийн үхэл энд тэнд гэнэт гараад байхын. Нилээд ихсэх төлөвтэй. Вакцин нийтээр нь хийсэнээс өөр гэнэт үхүүлэх ямар нөхцөл байна. Корона тусаагүй эрүүл байснаа үхэж байна.

Avatar

Зочин 2021-10-20 202.126.89.22

5000 ажилчдаас 3000 гаруй нь халдвар аваад эдгэж байхад буурахгүй яахав дээ.3 тун бол хор

Avatar

Зочин 2021-10-20 202.9.46.100

Вакцины биш байгалийн дархлаа тогтсон юм байна ш дээ.

Avatar

Зочин 2021-10-20 192.82.73.105

Дэлхийн орон бүр дархлаа сайжруулах 3 дэх тунг чухалчилж байна. Үүнийг хэрэгжүүлж байж халдварыг бууруулна. Эдийн засгаа сэргээнэ. Үйлдвэрлэл үйлчилгээ бизнесээ босгоно, аж амьдралаа сайжруулна..Эх орноо ариусгана. Эх орон ард иргэддээ гай тарихыг хүсэгчид, өөрийн орны эрх ашгаас урвасан этгээдүүд л үүнийг эсэргүүцэнэ, Эсрэг сурталчилгаа гааруулна.Байгуулага компани бүр Эрдэнэтийн жишгээр ажиллаж,ажиллагсадаа эрүүлжүүл,ажлаа сайжруулах боломж гарга.

Avatar

Зочин 2021-10-20 202.9.46.100

Түр зуурын амжилт вакцины хорноос болж удахгүй олноороо үхэж эхлэх аюул гарч ирэх нь. Өндөр мэргэжилийн залуу хүмүүс хайран байна.

Avatar

Ээлжит тархи угаалт 2021-10-20 192.82.76.161

Тархи угаалтаа болиод жинхэнэ монгол хүний төлөө үнэнийг хэлээч. Цаашид 4, 5 дахь тун гээд яваад байх уу. Яаж ч бодсон хэрэв тэгэх юм бол дархлаа гэж юм үлдэх үү. Сайн боддоо хар ухаанаар бодсон ч вакцин шахуулаад л яваад байх уу.

Avatar

Зочин 2021-10-20 139.5.219.138

Дархлаа гэж чи мэдэх үү? Мэддэг нь хийлгэ гэж байна. Хуцалгүй хийлгэвэл барав биш үү? Вакцин хийлгээд янз бүр болж байгаа хүмүүс ковид тусвал үхэх байсан гарууд шүү. Үхэж ч байна.

Avatar

HUTAGT 2021-10-20 103.57.93.144

Erdenetiinhen neg em uugaad bn gesen. A-r ehelsen. Ter l avarch bgaa gesen,

Avatar

Зочин 2021-10-20 202.21.108.16

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын ихэнхи нь ковид тусаж эдгэснээс тэнд сүргийн дархлаа тогтжээ, түүнээс биш энд вакцины тус нэмэр огтхон ч байхгүй.

Avatar

Иргэн 2021-10-20 202.21.96.212

эргүү дагз

Avatar

MGL 2021-10-20 106.166.60.167

vactsin bol khor

Avatar

иргзн 2021-10-20 202.179.24.97

мэдэхгүй юм дөө, энэ Засаг төрд Итгэхэд их л Бэрх болжийно,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж