Дархлаажуулалтын 3-р тунгийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-т халдварын тохиолдол 10 дахин буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтын 3-р тунгийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-т халдварын тохиолдол 10 дахин буурчээ

Дархлаажуулалтын 3-р тунгийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-т халдварын тохиолдол 10 дахин буурчээ

Коронавирусын халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулан, нийт ажилтнуудаа 3 удаагийн вакцинжуулалтад хамруулжээ.

Хятад улсад үйлдвэрлэгдсэн Синофарм вакцины эхний тунд нийт ажилтны 100 хувь, хоёр дахь  тунд 98 хувь нь хамрагдсан бол Файзер вакцины дархлаа сэргээх 3 дахь тунг  3919 ажилтан буюу 82.4 хувь нь хийлгэсэн байна.

Ингэснээр дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа 14 хоногоос хойшхи өдөр бүрийн тохиолдлын тоо эрс буурчээ. Тухайлбал, дунджаар өдөрт 27 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо өнөөдрийн байдлаар 1-4 болжээ.

Энэ нь дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр нөлөө гэж тус үйлдвэрийн Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ярилаа.

Тасралтгүй найдвартай үйл ажиллагаатай, улс орны нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй үйлдвэрийн хувьд ажилтнуудынхаа аюулгүй байдал, халдвараас хамгаалах зэрэгт онцгой анхаарал хандуулж, цар тахлын эсрэг авах арга хэмжээний цогц хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ажилтан бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж цар тахлыг хамтын хүчээр даван туулахаар хичээж буйг Шуурхай штаб онцоллоо.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж