"Салбар архивын үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг баталлаа | News.MN

"Салбар архивын үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг баталлаа

"Салбар архивын үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг баталлаа

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн А/213 дугаар тушаалаар “Салбар архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг баталлаа.

Журам нь 4 бүлэг, 25 заалтаас бүрдэх бөгөөд салбар архивын үйл ажиллагааны чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, салбар архивыг байгуулах, татан буулгах, өөрчлөх явцад үүсэх харилцааг зохицуулна. Түүнчлэн салбар архив байгуулахад тавигдах шаардлага, үйл ажиллагаандаа  дагаж мөрдөх эрх зүйн акт болон салбар архивыг харьяалах байгууллага ба харьяалах төрийн архивын чиг үүргийн нарийвчлан тодорхойлсон.

Салбар архив нь сан хөмрөгийн бүрдүүлэлт, бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.1-д заасан “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг мөрдөхөөр уг журамт тусгасан.  

Журмыг эндээс үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж