“Д.Хаянхярвааг томилогдохоос өмнөх ажлаар буруутгасан нь хууль бус” | News.MN

“Д.Хаянхярвааг томилогдохоос өмнөх ажлаар буруутгасан нь хууль бус”

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

“Д.Хаянхярвааг томилогдохоос өмнөх ажлаар буруутгасан нь хууль бус”

“Д.Хаянхярвааг томилогдохоос өмнөх ажлаар буруутгасан нь хууль бус”

АТГ-аас “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай хорих шийдвэр гаргасан. Хуулийн байгууллагын зүгээс Д.Хаянхярваагийн гэр, хувийн оффисс, ажлын өрөөнд нь нэгжлэг хийсэн, сэжигтэй зүйл илэрсэн учраас баривчилсан гэж мэдээлээд буй. Харин Д.Хаянхярваагийн өмгөөлөгчийн зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар томилогдоод 2019, 2020 оны худалдан авалтад дотоод аудит оруулж, шалгууралаар АТГ-т өөрөө хүсэлт гаргасан байхад өөрийг нь хорьсон нь хууль бус гэж үзэж байгаа гэдгийг онцлов. Тэгвэл энэ талаар Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Д.Хаянхярвааг 48 цагийн хугацаанд хорьсон нь хууль зүйн үндэслэлтэй юу?

-Үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь прокурорын байгууллагаас Д.Хаянхярвааг "Эрдэнэс Монгол" ХХК-иас 2019 онд зарласан даатгалын үйлчилгээний худалдан авалттай холбоотой асуудлаар шалгаж, худалдан авах ажиллагаанд шалгарсан аж ахуйн нэгжээс авлига авсан байж болзошгүй тул баривчилсан гэж мэдээлсэн. Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

-48 цаг хорьсон байгаа. Та өөртэй нь уулзаж, нөхцөл байдлын талаар тодруулав уу?

-Д.Хаянхярваа захиралтай өөртэй нь уулзахад “2019, 2020 оны худалдан авах ажиллагааг дотоод аудитаар шалгаад илэрсэн зөрчлүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, уг зөрчлийг шалгуулахаар материалуудыг 2021 оны аравдугаар сарын 8-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг хорьж шалгаад байгааг ойлгохгүй байна, би хууль бус шийдвэр гаргаагүй” гэж байна лээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэд 2021-10-20 64.119.22.209

хэрэг хуучирдаггүй ээ энэ дамбийжаагийн тоодгор шорондоо орох цаг болсоон

Avatar

Иргэд 2021-10-20 66.181.185.153

12 жил Миёэтэй хамтран мөнгө идсэн. Одоо 19 онд зарласан тендерийн мөнгийг хуваалгүй идэж байгаад дашийн шог боловоо. Ширээн дотор чинь юуны их мөнгөөр тайлбарлаж.дээ.

Avatar

Зочин 2021-10-20 94.230.208.148

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-20 103.26.195.190

MАНгарууд БИЕ БИЕТЭЙГЭЭ АЛАЛЦАЖ Л БАЙГ ҮРИЙН ҮРЭЭ ГЭЖ АЙН

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-10-20 202.55.191.130

ӨМГӨӨЛӨГЧ ГЭЖ ХУУЛЬ ЗАВХРУУЛЖ, ХОЁР ТАЛД ҮЙЛЧИЛЖ, БАЯЖДЖАГ ХҮНИЙГ ХЭЛНЭ. БҮҮ ТЭНЭГ ЗҮЙЛ ЯРЬЖ, ОЛНЫГ ҮЙМҮҮЛ

Avatar

Зочин 2021-10-20 202.179.26.69

10 000 $, 6 000 000 ₮ гарсан гээд байсан биш үү.

Avatar

таамаглагч 2021-10-20 192.82.91.132

би хэлээд байгаа юм. их хуралд сууж байхдаа нөлөөлсөн байх болможтой. яг ж.д.ү шиг

Avatar

Зочин 2021-10-20 202.9.46.232

Үгэнд ороогүйн төлөө л ингэчихэвүү дээ, хуучин хүний зангарага гаргах л хүндээ, Хаяа

Avatar

иргэн 2021-10-20 49.0.142.245

Аль 9-р сард Хаянхярваа хүсэлт гаргаж шалгуулсан.

Avatar

Хүүк хогийг эр хүн шиг биш 2021-10-20 202.55.188.100

Маш ойлгомжтой шүү дээ . Хүүк одоо болио.Хүүк зүгээр араас хутгалах тактикаа хэрэглэж байна . Жинхэнэ эр хүн хэзээ ч хойноосоо хутгалж байгаагүй . Түгжил гэж энэ дээ. Харааж байгаа торолууд одоо болио. Нэг өрөөнд суугаад сардаа хэдэн төгрөгний цалин авдаг гарууд одоо болио. мөнгө л олж байвал болоо гэдэг шиг. Энэ харааж байгаа торолууд болон нийгмийг бузарлаж байгаа хүүкүүд удахгүй та нарт ард түмэн дүнгээ тавинаааа

Avatar

zochin 2021-10-20 64.119.17.240

сурсан юмыг сураар боож болдоггүй ээ гэж нэг байдаг даа

Avatar

Зочин 2021-10-20 202.126.89.210

Шоучин, гар хөл,хоосон толгой хүчний байгууллага нь ажилаа хийх гэж алж өгч байна даа.Оюукатөйгаа таарсан таар шуудайнууд.Хаянхярваа мал нь ня бо.доо итгэхгүй өрөөндөө хадгалдаг гэж эргүү юм ярьсан нь үнэн юм байх даа.

Avatar

Гэхдээ ширээнээс нь их хэмжээний мөнгө гарсан зураг бна лээ 2021-10-20 103.212.118.206

Тэр боодол боодол 20 мянгат, боодол доллар юу юм тэгвэл ?? Худлаа зураг юмуу ??

Avatar

Зочин 2021-10-20 66.181.160.83

Өмнөх ЗГ -н булхайг гаргана гээд АТГ-т хүсэлт өгөхөөр зохиомол хэрэг гаргаад ирлээ шүү

Avatar

ХУУЛЬЧ 2021-10-20 192.82.64.190

ИХ МӨНГӨТЭЙ ГАЗАР АЖИЛЛАХАД БИДНИЙ ААШ АРАНШИН ЯМАР БОЛДОГЫН БАТАЛГАА Л ДАА ,,,,,НҮҮДЭЛЧИН ШИНЖЭЭ ИНГЭЭД Л АЖИЛ АМТЬДРАЛ ДЭЭРЭЭ МОНГОЛЧУУД БИД ГАРГАДАГ НЬ ХУУЧИН НИЙГМЭЭС ХУВИА БОРЛУУЛЖ ,ДОВОО ШАРЛУУЛЖ ИРСЭНИЙ ОНЦЛОГ ГЭЭД ОЙЛГОЧИХ ,,,,,ТЭР ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШАЛГАРЛААР ҮҮСЭЖ ХЭДЭН ЗУУНЫ НҮҮР ҮЗСЭН НИЙГЭМД БОЛ ИНГЭЖ ТЭНЭГТЭХ УХАМСАР, ЁС ЗҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ТӨДИЙЛӨН ГАРАХГЙ Л ДЭЭ,,,,,ИХ ШАЛГУУРАР ТЭР БАЙГУУЛЛАГА ОРШИН ТОГТНОДОГТ БАЙНА ДАА,,,,

Avatar

Zochin 2021-10-20 66.181.170.73

Ugaasaa l uchigdur garsan medeen deerees n' 2019 onii kheregt 2020 onii syyleer ajil avsan khyniig buruutgaj bgaa yum bna l gej l unshidaj bsan sh dee. Odoo ch ene darga said nar chin' zygeer baij bgaa khyniig l barij khoridog bolokh n' shiv dee. Esvel iim tolgoi muutai yum unshaad oilgodoggyi ulsuud bdg yumuu. Esvel ene uls orond daranguilal togtookh geed bna uu. Kharvaas l uls turiin zorilgotoi ajliig n' avakh gesen l oroldlogo bna lee sh dee. Nyamdorjiin l khiij bgaa ajil.

Avatar

Зочин 2021-10-20 202.126.90.128

Ардын намынхан бие биеэндээ итгэхээ байжээ удахгүй авгадаа ч итгэхээ байх юм байна л даа

Avatar

Зочин 2021-10-20 202.21.108.188

Солиор гөлөгөө

Avatar

ок 2021-10-20 203.23.49.64

АТГ андуураад баривчилгаа хийсэн нь тодорхой байна. Яаралтай суллаж цагаатга

Avatar

зориг 2021-10-20 202.131.234.82

Мөнгөө л тайлбарлах хэрэгтэй

Avatar

зочин 2021-10-20 202.179.24.97

Хулгайч тэр тусмаа энэ Төрийн өндөр Албан тушаал хашиж байсан, одоо Хашиж байгаа Хулгайчууд хэзээ ч Буруугаа хүлээн завшөөрөхгүй Би тэгээгүй ээ *Хэлмэгдчихлээ* гээд Уйлагнаад яриад Хууль Шүүх ганц нэг хоёр жилийн Ял өгсөн болоод тэгээд удалгүй Өршөөж цагаатгаад явуулжчихана

Avatar

Хаагий 2021-10-20 66.181.161.99

Атг арай дэндүү бна. Одоо болно

Avatar

Зочин 2021-10-20 195.46.106.44

Зөв зүгээр байж байгаа хүнийг андуураад аваачаад хорьчихсон юм шиг яриад хүмүүсийн толгойг эргүүлээд, олны анхаарлыг сарниулаад АТГ-г эргүү тэнэг мэтээр доош нь хийгээд байх юм. Наадах чинь Дарханы ЗД байхдаа л Амарсанаатай нийлээд Дарханыг дуусгасан хүн шүү дээ. Ер нь бол дээд лигийн тоглогч шүү.

Avatar

Amar 2021-10-20 124.158.65.106

Миеэ гэх Дамбийжаагийн тоодгор Хаянхярваа "Амташсан хэрээ13 дахидаг" гэдгийг л нотоллоо.Одоо өөрөө хэдийг идэж эзэндээ хэдийг өгсөнөө үнэнээр нь хэлбэл барав.Санаа муут яван хатна гэж юутай үнэн үг вэ.

Avatar

Зочин 2021-10-20 192.82.75.118

За одоо тэгээд гое юм яриад няботой итгэдэггуй тэгээд оор дээрээ монгоо байлгасан ч гэх шиг юм яриад болохгуй шуу дээ намын нэр унагаж бгаа ийм юмнуудтай хариуцлага тооцоод явуулах нь зов шуу дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж