Хотынхон “хичээлд” бэлэн

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Хотынхон “хичээлд” бэлэн

Энэ онд 191 мянган сурагч шинээр сургуульд орж, 44,5 мянган хүүхэд шинээр цэцэрлэгт элсэх юм байна. Улаанбаатар хотод 31 сургуулийн засварын ажил дууссан бөгөөд таван цэцэрлэгийн өргөтгөлийн ажил эхэлж байна. Хан-Уул дүүргийн 15 сургууль, 19 цэцэрлэгийг тус дүүргээс сонгогдсон гишүүний багцаас 200 сая, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 93 сая төгрөг олгохоор болжээ. Мөн 3000 багшийг зуны сургалтад хамруулж, 12 жилийн сургалтын системд шилжэж байгаатай холбогдуулан 2,7,8 дугаар ангийн багш нарыг сургалтад дахин хамруулах гэж байна. Мөн энэ сарын 29-нд Боловсролын удирдах ажилтны зөвлөгөөн, наймдугаар сарын 21-31-нд “Мишээл экспо”-д Боловсролын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж