Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн мөнгийг "идсэн" бол шорондоо хий л дээ | News.MN

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн мөнгийг "идсэн" бол шорондоо хий л дээ

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн мөнгийг "идсэн" бол шорондоо хий л дээ

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн мөнгийг "идсэн" бол шорондоо хий л дээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн бодит байдлыг дэлгэсэн нийтлэлч Б.Ганчимэгийн гаргаж тавьсан зураг олон нийтийн сүлжээнд багагүй дуулиан дагуулж байна.  Тэрхүү зургуудыг харахад  өнгөрсөн жилүүдэд тус төвийн удирдлагууд ёстой л "хоноц"-ын сэтгэлээр хандаж иржээ гэмээр.

Анх 1986 онд ашиглалтад орсон эмнэлгийн барилгыг өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нэг ч удаа бүрэн засварлаагүй. Цэвэрлэх байгууламж нь бүр ч их асуудалтай. Бараг ажиллагаагүй болсон гэхээр  тус төв ёстой халдварт өвчнийг эмчлэх биш тараах үүр уурхай болжээ.

"ХӨСҮТ-ийн барилгыг шинэчлэхэд 100 гаруй сая ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг төсвөөс гаргах ямар ч боломжгүй"-г Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Харин Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл "Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа "Хөөрхий Д.Нямхүүг сүүлийн үед "муу новш" л гээд байна. Тэр муу новш чинь корона алдаагүй, шинэ вирус, шинэ өвчнийг багтайгаа анх удаа эмчилсэн юм шүү дээ. ХӨСҮТ-д засвар хийгээгүй гэж түүнийг их харааж байна. ХӨСҮТ 1986 онд баригдсан , элэг, уушгины гээд 27 тусдаа байртай. Бүгдэд нь зэрэг засвар хийе гэвэл наад зах нь 27 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг" хэмээн өмгөөлсөн бий.

ХӨСҮТ нь улсдаа уртаашаа ганцхан. Гэтэл хамгийн хоцрогдсон технологитой, хамгийн хуучирч муудсан барилга, балгас болох нь шахсан Монголдоо ганц эмнэлэг болж үлдэж. Хажууд нь байгаа Хавдар судлалын үндэсний төвийг нүдэн дээр нь шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаагаас харвал удирдлагын сэтгэл дутаж.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү 2007 онд тус төвийн захирлаар томилогдож байсан. Тэрбээр 13 жил тус төвийн захирлаар ажиллах хугацаандаа дөрвөн ч удаа халагдсан. Нэг хэсэг  ард түмний баатар болж явсан түүний хийсэн ажлын үр дүн өнөөгийн ХӨСҮТ-ийн бодит байдал. 

Монгол Улс мөнгөгүй биш мөнгөтэй.Элдвийн хэрэггүй төслүүдээ танаад эмнэлгээ засах боломж, мөнгө байлаа, даанч сэтгэл байсангүй.

Өдийг хүртэл барилгын насжилт нь дуусч, хана тааз нь цуурч, хагарсан байхад мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар ч хяналт тавиагүй нь  бас л анхаарал татаж байна. Хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалт хийсэн сурагтай. Тус газраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Мөн өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан хэд хэдэн мэргэжлийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж, ХӨСҮТ-д хяналт шалгалт хийжээ. Энэ хяналт шалгалтын талаар мэдээлэл авах гэсэн боловч дэд сайд нь мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаагаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэв.

ХӨСҮТ-ийн барилгын асуудлаар Д.Нямхүүгээс тодруулахад “ХӨСҮТ-ийн барилгыг засварлах шаардлагатай талаар өмнө нь зөндөө ярьсан. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр гүтгэж, доромжилж байна. Тэр том хэмжээний 20 гаруй байшинг засах мөнгийг нь шийдээд өгвөл хэн ч засчихна шүү дээ. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан байшинтай Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхэд хэчнээн тэрбум төгрөгөөр нь өнгөө засч байна. Би үнэхээр ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг идэж, уусан бол бариад шоронд хий” гэв.

Тус төвийн захирлаар томилогдсон Ц.Билэгтсайхан News.mn cайтад өгсөн ярилцлагадаа “Манай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс эмнэлгийн орчин нөхцөл тааруу, тохь тухгүй, аюул эрсдэлтэй, эмчилгээ үйлчилгээнд нөлөөлж байна гэдэг санал гомдлууд хэлдэг. Энэ нь хоёр талтай юм. ХӨСҮТ гэдэг айл 1986 онд анх ашиглалтад орсон. Тэр цагаас хойш сүүлийн 10 жил эмнэлгийн их засварт хийсэн ажлуудыг харлаа. Сүүлийн 7-8 жил буюу 2013-2019 онд бид харахаар нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр есөн төрлийн том ажил хийсэн. Өнгөрсөн оны тухайд улсын төсвөөс ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 807 сая төгрөгийг есөн чиглэлийн засвар үйлчилгээнд зарцуулсан. Энэ оны хувьд улсын төсвөөр 688 сая төгрөгийг зургаан чиглэлд зарцуулсан" тухай ярьсан юм.

 ХӨСҮТ нийт 27 байртай. Эдгээр байрны дөнгөж 10-15 хувийг нь засч янзалжээ. Мөн ирэх жил улсын төсөвт ахиу хэмжээгээр төсөв суувал хоёр чиглэлээр ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнд, үндсэн барилга байгууламжийн сантехникийн шугам сүлжээ, агааржуулалт, цахилгааны сүлжээ. Хоёрдугаарт, цэвэрлэх байгууламжид сүүлийн 30 жилд том урсгал засвар хийгээгүй ирсэн. Тийм учраас урьдчилсан байдлаар тодорхой төсвүүд гаргаж, холбогдох газруудад хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-20 64.119.18.244

Хээ шаагүй хэнэггүй Монгол л доо

Avatar

Зочин 2021-10-20 94.230.208.148

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Zochin 2021-10-20 88.123.12.143

Oligui hulgaich

Avatar

Сугар 2021-10-20 66.181.161.87

202.21 сэтгэгдэл бичсэн Зочин та хүнийг НОВШоор доромжлхоо боль Чам шиг новшийн хажууд хийсэн ажилтай НЯМХҮҮ эмч шүү

Avatar

Зочин 2021-10-20 192.82.77.221

Новшыг дээрээс нь л***р…бөгсний алчуур гээд хэлчий. Тиймд явж уйл чи бисдаамн

Avatar

Зочин 2021-10-20 202.21.108.2

Новшийн Нямхүүтэй хариуцлага тооцоод, тэр орох гээд бгаа газар лүү нь явуулж, юм үзүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-10-20 82.135.30.192

Munkhsaikhan gej neg batsaan garch ireed Korona aldsan. Ene hun ajlaa hiij chadaj baisan yum shuu.

Avatar

хий санаашрагч 2021-10-20 192.82.91.132

сарангэрэл нямхүү хоёр арай дэгджээ.өөр хүн байсан бол хэдийнээ бөндгөргүй болсон. тэгээд бас ковид эмчилсэн гээд байгаа.аль амаараа хэлээд байна.тэр их хандив хаашаа алга болов.сайн шалгах хэрэгтэй.чадахгүй биздээ.хүрэлсүх.сарангэрэл…..

Avatar

ПАА 2021-10-20 202.179.25.232

ПООРЧИК ТОМОРЧ

Avatar

иогэн 2021-10-20 66.181.186.207

НӨГӨӨ СЭТГҮҮЛЧ АВГАЙ КОРОНО АЛДААГҮЙ ГЭНЭЭ ХАРИН ЧЭНЭ АВГАЙ БОЛОН ХУЛХИ ХУРАНДАА НЯМХҮҮ НАР ҮХСЭН ХҮНЭЭ ТООЛООД СУУДАГ ЭНЭ БАЙДЛЫН СУУРИЙГ НЬ ТАВЬЖ ӨГСӨН

Avatar

Зочин 2021-10-20 66.181.190.81

шорон ч багадана. тэнгэрийн цээрлэл ирнэ

Avatar

Зочин 2021-10-20 66.181.187.221

Монгол улсын Халдварт Өвчнийг даасан Хувилгаан Жанжин Түгжил Нямаа!! гэдэг энэ дээ!! Ккк.

Avatar

Зочин 2021-10-20 202.21.113.238

tiishde. shorondoo hii l dee. mongoo avsan humuus n hiij chadahgui dee tee

Avatar

Mongol 2021-10-20 202.9.46.88

Zaswar hiisen hiigeegui idsen uusan gej hel am bolj hemleldej bsanaas humuusee emchleechee odort heden 10-aaraa nas baraad bainshdee Maluudaa hairan humuus.

Avatar

Зочин хүн 2021-10-20 139.5.218.56

Жилд л нэг байрыг нь засаж тохижуулаад эзний сэтгэлээр хандаад байсан бол ийм асуудал үүсэхгүй ш дээ. Тэгээд ч нэг дор бүх эмнэлгээ хаагаад засна гэж юу байх вэ дээ. Няихүү зүгээр шоу хийгээд давхиад байдаг бус уу, Саран авхай ч ялгаагүй дээ. Аж ахуйн ямарч ажил сэтгэл гаргаад хөөцөлдөхөд болдог л байхгүй юу. Нөгөө ямарч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу гэдэг үг бий дээ. Няихүүгийн гадаад томилолт хязгааргүй байсан доо.

Avatar

Зочин 2021-10-20 59.153.115.205

идсэн гээгүй ажилаа хийхгүй яасан юм гээд байхад. идсэн л юм байна даа

Avatar

зочин 2021-10-20 150.129.141.28

Нямхүүг хархаар Гүндалайгийн хэлдгээр нээрээ портчикоор ордог хүн шиг харагдаад байдаг юм Сарангэрэл өмөөрх нь зөв яагаад гэвэл тархалт тараагүй шахуу байхад энэ хоёр чинь нэг хүнийг 8 саяар эмчлээд байсан хүмүүс шүү дээ

Avatar

Зочин 2021-10-20 64.119.19.252

LV gonjoomtoi

Avatar

Уншигч 2021-10-20 202.9.40.9

Сэтгуулч Ганчимэг хэвтээгуй бол Хэн ч анзаарахгуй байсаар байх байж.Нямхуугээс гадна Тэнд ажиллаж бсн хумуус, эруул мэндийн сайд нь ч бас буруутай.

Avatar

Зочин 2021-10-20 192.82.92.249

Энэ Нямхүү чинь удирдлага хийх ямар ч ойлголтгүй нөхөр байна шдээ. Ажилаа хийхгүй яасан юм бэ гэж шаардлага тавьж байхад өөдөөс би мөнгө идээгүй гээд элийрээд байх юм. Удирдаж буй байгууллага чинь ийм байдалтай байгаа нь тэгээд хэний буруу юм бэ? Ийм тэнэг хоцрогдсон өвгөчүүлээс энэ нийгмийг салгаачээ.

Avatar

Зочин 2021-10-20 192.82.77.221

Новшын гатан ээж фүүк нь амийг нь хоохойлж үлдээнэ гэсэн атгаг санаатай лагай

Avatar

Зочин 2021-10-20 103.111.68.3

Идэхийн хувьд энэ олон жил ажиллсан Нямхүү идэхгүй бол өөр хэн идэх вэ. Дээр нь энэ өрөө тасалгааг нь хар л даа. Шоронгийн хоригдлууд ч ийм өрөөнд байхгүй шүү.Дэндүү сэтгэлгүй байна. Угаасаа байгууллагын даргын хийх ёстой үүрэгт ажил нь.

Avatar

zochin 2021-10-20 122.201.23.84

Нямхүү анхны франц өвчтөний өмнө дуулаад явж байсан хүн яахаараа 13 жил энэ байгууллагыг удирдчихаад ийм хүйтэн сэтгэл гаргана вэ? Сэтгэл байсан бол арай ч ийм дээрээ хүрэхгүй байсан юм. Ер нь халдвартын эмнэлгийг хотын зүүн тийшээ зайтай шинээр барих хэрэгтэй. Одоо хотын төвд халдварт өвчин судлалын эмнэлэг байгаа нь аюулгүй талдаа тун тохиромжгүй байна

Avatar

Зочин 2021-10-20 202.131.245.243

Мөнгө байгаа юм уу?

Avatar

зочин 2021-10-20 202.131.243.186

балгас шиг эмнэлэгүүдээ орчин үеийх болгоочээ ямар улс орон гэхээрээ ийм дампуурцан ядуу байдаг бнаа

Avatar

Зочин 2021-10-20 202.21.116.5

Мөнгөнөөс хүртсэн байхаа

Avatar

Зочин 2021-10-20 103.57.94.140

Дамбын Хишгээ ярьж байж тавиулдаг хамгаалалт нь юм гэсэн.Нямхүү гэж газар тэнгэр нүдтэй фзда минь чи хулгайч нартай нийлж Гатан эжий гээчийн хүртэл нийлж их идсэн дээ.

Avatar

Үочин 2021-10-20 202.179.24.232

Нямхүү шиг олон жил энэ эмнэлгийн авч явсан хүн хаа байна. Бусад нь албан тушаал, мөудэж уух, цааш ахиж сайд даорга болох асуудал болно.

Avatar

Зочин 2021-10-20 66.181.188.19

Сараа авгай өөрийгөө магтахаа мартсангүй хаха

Avatar

Сарангэрэл сайдаа 2021-10-20 66.181.161.123

1. УНТЭ, ГССҮТ шиг ЭМЯ-с ахиухан төсөв хуваарилж өгсөн бол өнгө засаж болох байлаа. Мөнхсайханыг дэмжиж төсөв хуваарилж засвар хийсэн талаар Сарангэрэл сайд өөрөө фбтээ ил цагаан хэлж байсан. 2. Хандив гээд олон боломж байсан. Ядаж ажилчдын орчин нөхцөлд зориулж болох байсан. Нэг дор бүгдийг нь биш юмаа гэхэд л хог шорооноосоо салж, засвар үйлчилгээг бага багаар хийх боломж байсан. 3. Өнөөдрийнх шиг даатгалаас санхүүжих боломжгүй байсан нь үнэн

Avatar

Зочин 2021-10-20 103.229.120.200

Засаг хөрөнгийг нь шийдээд өгчихвөл компаниуд өдөр шөнөгүй ажиллаад хүссэн байдлаар засаад өгнө дөө.
Хэдэн эмч ажилчид, эмнэлгийн дарга хов хоосон бол яаж ч чадахгүй.

Avatar

Зочин 2021-10-20 192.82.89.80

Барилга нь 200-300- н жилийн насжилттай сайн чанартай барьсан барилга урсгал засвар хий

Avatar

Монгол 2021-10-20 202.179.27.29

Урсгал засвар хийхийг дэмжиж байна газар байхгүй юм чинь үнэхээр чанартай барилга шүү. Одоо барилгын ажил зогсохоор засвар хийлгэсэн нь дээр шүү. Маш сайн дороо сайхан болно хаалга, шалыг нь солиод тааз, ханыг нь шинэчлээд л болоо шүү дээ гадна фасадыг нь ч гэсэн засаж болно шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-20 64.119.21.155

Сарангэрэл өмхий

Avatar

Зочин 2021-10-20 192.82.73.173

Нямхүүгийн хөтөлж оруулж ирсэн дарга дарганцрууд нь ХӨСҮТ-г хөмөрч хаяахгүй юу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж