Вакцины явуулын 44 баг, суурин 35 цэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцины явуулын 44 баг, суурин 35 цэг ажиллана

Вакцины явуулын 44 баг, суурин 35 цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.10.20/ явуулын 44 баг, суурин 35 цэгт 88 багийн 333 эмч, ажилтан ажиллаж, 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 58, хоёр дахь тунд 145, нэмэлт сэргээх тунд 1217, нийт 1420 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.6 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2939 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.364 (75.8 хувь), 16-17 насны 26.456 (78.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж