Covid-19-ийн улмаас эмнэлгийн эмч, ажилтнууд архаг стресст өртөж байна | News.MN

Covid-19-ийн улмаас эмнэлгийн эмч, ажилтнууд архаг стресст өртөж байна

Covid-19-ийн улмаас эмнэлгийн эмч, ажилтнууд архаг стресст өртөж байна

Covid-19-ийн улмаас эмнэлгийн эмч, ажилтнууд архаг стресст өртөж байна

Эмч нар цар тахлын эмчилгээний арга зүй, мэдлэг туршлагаа хуваалцаж, чанарыг сайжруулах асуудлаар нэгдлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Covid-19 цар тахалтай холбогдуулан “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” сэдэвт онол практикийн бага хурлыг анх удаа зохион байгууллаа.

Тус хуралд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтнууд оролцож “Эмчилгээний чанар нь эмчийн эмнэлзүйн ур чадвараас, эмнэлзүйн ур чадвар нь судлаач эмчээс” гэсэн уриан дор өөрсдийн судалгаа, илтгэлийг танилцуулсан юм.

Тухайлбал, эмнэлзүйд суурилсан судалгаа, лабораторийн судалгаа, дархлаажуулалтын судалгаа, эмийн ханган нийлүүлэлт, эрэлт судалгаа, үндсэн болон хэлэлцүүлэгт илтгэл, ханын илтгэл зэрэг нийт 31 илтгэлээр оролцсон байна.

Анхдугаар бага хурлаар дамжуулан Covid-19 өвчний эмчилгээний арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, улаан бүсэд ажиллаж буй эмч нар харилцан туршлага солилцох нөхцлийг бүрдүүлэх нь ажлын байрандаа хамтдаа тасралтгүй хөгжих нэг арга хэрэгсэл болж байгаа төдийгүй уралдаан, өрсөлдөөн бус эмчийн эмнэлзүйн ур чадварыг дээшлүүлэхийг дэмжсэн эмчилгээний арга зүйн асуудлаар харилцан туршлага солилцох, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, дархлаажуулалт болон өвөрмөц эмчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр нэгдсэн шийдэлд хүрэхээр зорьж буй grм.

Энэ ч утгаараа эмч нар Covid-19-ийн үеийн амбулаторийн тусламж үйлчилгээ, хүнд болон нэн хүнд өвчтөнд үзүүлж буй эмнэлзүйн тусламж, халдварын дараах хүндрэл, гэрийн эмчилгээний хяналтын үр дүн, халдвар илрүүлэх шинжилгээнд ашиглагдаж буй оношлуур, түргэвчилсэн тестийн үр дүнг харьцуулсан судалгаа, цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын өвчлөлийн судалгаа, дархлаажуулалтын үр дүн, эрүүл мэнд ба сэтгэлзүйн дархлааны талаарх бодит нөхцөл байдлыг хэлэлцэж, тулгамдаж буй асуудлаа дэлгэсэн.

Түүнчлэн халдварын үеийн хүн амын сэтгэцийн тулгамдсан асуудал, иргэдийн хандлага, өвчний урьдчилан сэргийлэлт, хэвтэн эмчлүүлэгчдийн тархвар зүйн байдал, сэргээн засах эмчилгээ, жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээ оношилгоонд түлхүү анхаарч, харилцан туршлага солилцсон чухал арга хэмжээ боллоо.

“Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” сэдэвт онол практикийн бага хурлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, орлогч дарга Ж.Отгонболд нар удирдан явуулсан бөгөөд НЭМГ-ын нийт албан хаагчид, харъяа 29 эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд болон УНТЭ, УХТЭ, СЭМҮТ, ЭХЭМҮТ, АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, “Эм холбоо” ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Эмч, эмнэлгийн ажилчдын мэдээлж буйгаар, цар тахлаар өвдсөн 100 жирэмсэн эхийн дунд судалгаа хийхэд 20 хувь нь ураг орчмын шингэн багассан үзүүлэлттэй байжээ. Жирэмсэн эхчүүдэд ихэнхдээ ханиалгах (50.3 хувь), толгой өвдөх (42.7 хувь), булчин өвдөх (36.7 хувь), халуурах (32 хувь), хоолой өвдөх (28.4 хувь) зэрэг шинж тэмдгүүд зонхилсон байна. Өргөө амаржихад 254 халдвартай эхээс 110 нь буюу 43.3 хувь нь кесар хагалгаагаар төрсөн. Энэ нь кесар хагалгаагаар төрөх тохиолдлыг нэмэгдүүлж байгаа аж.

Эмнэлгийн ажилтнаас хамгийн их халдвар авсан нь сувилагч, бага эмч, яаралтай тусламжийн ажилчид байна. Энэ нь эмнэлгийн ажилчдын сэтгэл зүйд нөлөөлж, архаг стресст оруулж байна. Улмаар ажлын бүтээмжид нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ. Улаан бүсэд ажиллаж буй ажилчдын ихэнх нь нэгээс хоёр жил өөрийн хүсэлтээр ажиллаж байгаа залуу боловсон хүчин байгааг онцолж байлаа. Мөн цар тахлын үед цахим мэдээллийн санд ахиц гарсан нь сайшаалтай байгааг тэмдэглэв.

Хурлын үеэр НЭМГ-ын дарга, клиникийн профессор Б.Бямбадорж "Цар тахлын хүнд хэцүү цаг үед эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа эмнэлгийн ажилчиддаа баярлалаа. Энэ цаг үеийг шинжлэх ухаан, техник технологийн сорилт гэж харж байна. Бид дэлхий нийтээс суралцаж, дэлхий нийт биднээс суралцаж байна" хэмээн хэллээ. Мөн тэрбээр хүчилтөрөгчийн нөөц хангалттай байгааг хэлээд, эмнэлгүүдэд тэгш хүртээмжтэй хуваарилах нь чухлыг онцлов.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 119 амьсгалын аппарат ашиглагдаж байгаа аж. Хурлын үеэр нийслэлийн дүүрэг бүрээс нийт 32 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд илтгэгч бүрт дархлаа дэмжих багц бэлэглэв.

С.ОЮУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-19 103.212.119.87

Ор байхгүй, эмч хүрэлцэхгүй… Одоо дайсан болоод байсан эмч нар өөрсдөө өвчин тусаад яваад байна… Дижитал Дадаа ядахдаа цалингаа 1500000 болго. Татвар авсаар байгаад 800-900 . Сувилагч нар бол бүр байхгүй…Хамгийн гол стресс… Дарга нэртэй тавиул мөнгөний шунал эргүү юмнууд нь ажил хийлгэхгүй… Тамлаад… Хүнийг одоо эмч, сувилагч болж үйл тамаа үз гэж хараадаг хэмжээнд очлоо….

Avatar

Зочин 2021-10-19 109.70.100.24

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-19 139.5.216.143

элдэв хурал зохиож хайран цаг үрэх яах вэ? Цаана чинь эрдэнэт хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байна! Эмнэлгийн тусламж авалгүй нас барж байгаа тэр хөөрхий Монгол хүний хайртай дотно хүмүүст ямар хэцүү байгааг ойлгооч!!!! Эрүүл мэндийн салбарынхан энэрэнгүй бус хүмүүсээ шахаж зайлуул!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж