Орос хийн цоргоо багасгаж, Европт шахалт үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.10.20-нд нийтлэгдсэн

Орос хийн цоргоо багасгаж, Европт шахалт үзүүлэв

Орос хийн цоргоо багасгаж, Европт шахалт үзүүлэв

Европ руу байгалийн хий нийлүүлэх “Хойд урсгал-2” дамжуулах хоолой барих төслийг батлахад ОХУ-аас Германд шахалт үзүүлж байна. Тодруулбал, ОХУ нь Европ руу экспортлох байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон ч нийлүүлэлтээ саатуулснаас үнэ хөөрөгджээ. Оросын төрийн өмчийн "Газпром" компани нь Украинаар дамжуулан ирэх сард Европ руу нийлүүлэх байгалийн хийн худалдаанд авч буй захиалгын хэмжээг нэмэгдүүлэхээс татгалзсан байна.  Энэ мэдээлэл цацагдсан даруй Их Британи болон Европт хийн бөөний үнэ 18 хувиар өсчээ.

“Хойд урсгал-2” төслийн хүрээнд ОХУ-аас Герман руу байгалийн хий нийлүүлэх дамжуулах хоёр хоолой бэлэн болж, Берлиний зөвшөөрөл хүлээгдэж буй. Гэвч энэ нь Европыг талцуулж, АНУ-аас эсэргүүцэл дагуулсан юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Украинаар дамжуулах хийн хоолойн нийлүүлэлтээ 2024 он хүртэл ашиглах ч цаашид тасалдал үүсч магадгүйг анхааруулсан юм. Улс орнууд цар тахлын дараа сэргэж эхэлснээр олон улсад байгалийн хийн эрэлт огцом нэмэгдэж, энэ сарын эхнээс өсч эхэлсэн юм. Гэвч байгалийн хийн нийлүүлэлт хязгаарлагдмал буй. Урьд өмнө нь байгаагүй сэрүүн намар болж буйгаас шалтгаалан ОХУ нь дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Европ руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээ хязгаарлагдмал байгааг Москва тайлбарласан.

Харин Украины төрийн өмчийн "Нафтогаз" компанийн дэд захирал Юрий Витренко Даваа гаригт мэдэгдэхдээ ОХУ-ын шинэ хоолойн төсөл нь Украин төдийгүй бүс нутгийн аюулгүй байдалд том заналхийлэл болно гэдгийг онцолжээ. Түүнчлэн "Нафтогаз" компанийн зүгээс “Хойд урсгал-2” төсөлд оролцох хүсэлтээ Германы талд тавьжээ.

Герман руу байгалийн хий дамжуулах хоёр шинэ хоолой нь 2014 онд үүссэн нөхцөл байдалд Украиныг шийтгэж буй ОХУ-ын арга гэж ажиглагчид дүгнэж буй. Украин нь ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлэх гол маршрут байсаар ирсэн ч 2014 онд Киев нь Кремлиэс нүүр буруулсан. Киевт 2014 онд Европын холбоонд элсэхийг хүсэгчид төрийн эргэлт хийж, ОХУ-ын талыг баримтлагч ерөнхийлөгчийг буулгаснаар зөрчил үүсч, Донбасс бүс нутагт салан тусгаарлах бослого гарсан. Үр дүнд Крым хойг Украинаас салж, ОХУ-д нэгдсэн бөгөөд Донбасст болсон бослогын улмаас олон хүн амь үрэгдсэн юм. Донбассын үйл явдлыг  ОХУ-ыг зохион байгуулсан гэж үзсэн Барууны орнууд Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж